in ,

ХөөрхөнХөөрхөн ХахаХаха Яг зөвЯг зөв

Эр хүний төлөө эмэгтэйчүүдийн хийж болохгүй 6 зүйл. Нуруундаа хэт их ачаа бүү үүр бүсгүйчүүд ээ!

Эмэгтэй хүн болгон өөрийн аз жаргалыг олж авахыг хүсдэг. Аз жаргалаа олж авахын тулд бүсгүйчүүд өөрийн нуруундаа хэт их ачаа үүрч эр хүний дүрд хувирах нь бий.

Энэ удаад та бүхэнд ямар ч тохиолдолд эр хүний төлөө хийж болохгүй зүйлсийг танилцуулахаар бэлдлээ.

 

Эр хүний өмнөөс асуудлыг нь шийдэх гэж оролдох

Таны сонгосон залууд мөнгөний асуудал гарах, ажлаасаа халагдаж шинэ ажил олж чадахгүй байна уу? Нэг зүйлийг анхааралдаа авна уу: хэрвээ эр хүн гэр бүлээ тэжээх ёстой гэдэг ойлголтыг толгойдоо суулгасан л бол тэр хүн ажил голохгүй, ачигч ч болтугай хийгээд л явна. Асуудал юунд оршиж байна вэ гэвэл, хэрвээ та өмнөөс нь бүх асуудлыг нь шийдээд явсан бол тэр хэзээ ч гартаа санаачлагыг авч хөдлөхгүй. Ийм харилцааг тэнцвэртэй гэж үзэх нь эргэлзээтэй хэрэг.

 

Баяр болгоноор үнэтэй бэлэг бэлэглэх

Хосуудын бэлэг харилцан адилхан үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Хайртай залуу тань танд гал тогооны комбайн бэлэглэж байхад та түүнд үнэтэй арьсан цүнх, машин бэлэглэх хэрэггүй. Нэгдүгээрт, эр хүний сэтгэлийг мөнгө, эд хөрөнгөөр татна гэж худлаа. Ялангуяа хэрвээ таны хайртай залуу бие даасан байдлыг эрхэмлэдэг нэгэн бол бүр түлхэж орхино. Хоёрдугаарт, эсрэгээрээ эд хөрөнгөд шуналтай нэгэн таарсан бол таны зүгээр л ашиглаж эхэлнэ.

 

Түүний дэр болох

Эр хүн гэдэг нэг эмэгтэйд асуудлаа ярьж хайрлуулаад харин хурим хийхдээ өөр бүсгүйг сонгодог зантай. Эмэгтэй хүний хувьд өөрөөр төсөөлөгдөнө: тэр залуу надад сэтгэлээ уудалж бүхнээ ярьж байгаа болохоор надад итгэж хайрлаж явна, би түүнийг энэ хэцүү байдлаас нь гаргаж чадна гэж бодон санал ирэхийг нь хүлээн сууна.

Ухаантай бүсгүй эр хүний асуудлыг тэвчээртэй сонсож, зөвлөгөө өгч залж чиглүүлснийхээ хариуд нь хайр хүлээж суудаггүй ажээ. Ийм бүсгүйчүүдийг эрчүүд найдвартай ар тал шиг төсөөлдөг байна.

 

“Би чамд хэлсэн биз дээ” гэж үглэх

Зуун удаа таны зөв байсан ч хэлж болохгүй. Түүнд урьдчилан сануулж байсан ч тэр өөрийнхөөрөө хийсэн бол та дуугүй л өнгөр. Эр хүний хувьд “Би чамд хэлсэн биз дээ” гэдэг үг өдөөн хатгалт мэт санагдана. Нэгдүгээрт, та түүнээс илүү ухаантай, хоёрдугаарт, та түүнд хэрхэхийг нь зааж байна. Энэ харилцаа байх ёсгүй. Эр хүн өөрийгөө мэдэрч амьдрах дуртай. Харилцаа болгондоо эмэгтэй нь өөрийгөө дөвийлгөөд дээгүүр тавиад байвал ямар ч тэнцвэртэй харилцаа бий болж чадахгүй.

 

Өөрийн хувийн орон зай болон ажлаасаа татгалзах

Бүсгүй хүн өөрийгөө гэр бүл, эр нөхөр, хүүхдүүддээ бүрэн зориулаад эхлэхэд эр хүний хайрыг татаж чадахаа больж эхэлдэг нь харамсалтай. Эрт орой хэзээ нэгэн цагт таны хайртай залуу, нэгдүгээрт – ганцаараа баймаар санагдах үе гарна, хоёрдугаарт – сайхан бүсгүйг харж нүдээ баясгамаар үе байлгүй л яахав.

Таны нөхөр боллоо гээд найз нөхдөөсөө холдож зөвхөн ажил гэр хоёрын хооронд явах ёстой биш шүү дээ. Эсрэгээрээ та хоёрын харилцаа янз бүр, сонирхолтой байх тусам танай гэр бүлийн харилцаа улам баялаг, амьд байх болно. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад: аливаа зүйл зах хязгаартай байдаг шүү.

 

Зөвхөн эр хүнд зориулж гадаад төрхөө өөрчлөх

Эмэгтэйчүүд бид өөрчлөгдөх дуртай байдаг нь үнэн. Хэрвээ таны хайртай залуу гадаад төрхөө эрс өөрчлөхийг хүсвэл яах вэ? Тэр хүссэн болохоор сайхан үсээ тайруулж орхих уу? Хайрлаж яваа эр хүн хайртай бүсгүйгээ өөрчлөхийг хэзээ ч хүсэхгүй шүү. Хэрвээ таны сонгосон эр хүн гадна төрхдөө ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсвэл та нэгийг сайтар бодож үзээрэй.

Жижиг зүйлээ өөрчлөхийг хүсвэл яагаад туршилт хийж болохгүй гэж. Магадгүй та хоёрын харилцааг өөр шатанд гаргаж болох л юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *