in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв

Шөнө орондоо хөрвөөгөөд унтаж чаддаггүй хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Эдгээр хүнсийг хэрэглэх юм бол таны нойр тэр дорхноо хүрнэ

Ихэнх хүмүүс хоол идсэнийхээ дараа дуг хийх дуртай байдаг. Энэ нь ядаргаатай холбоотой байдаг хэдий ч зарим нэг хоол хүнсний зүйлтэй мөн холбоотой байдаг. Та бүхэнд нойр хүргэдэг 9 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья.

Сүүн бүтээгдэхүүн

Амин хүчил болон кальциар баялаг энэхүү бүтээгдэхүүн нь уураг тархинд хэрэгтэй амин дэмийг өгдөг. Хатуу бяслаг кальци ихтэй байдаг. Зүсэм бяслаг идсэний дараа нойр маш их хүрдэг. Учир нь амин хүчлийн нөлөөгөөр нүүрс усны хэмжээ ихэсдэг.

Бүйлс

Бүйлсэнд маш их амин хүчил, мөн нойрны даавар болох мелатон ихээр агуулагддаг. Мөн энэ самранд маш их магни агуулагддаг бөгөөд булчинг тайвшруулдаг тул шууд хэвтээд унтмаар санагддаг байна.

Гадил

Гадиланд агуулагддаг чихэр нь амин хүчлийг илүү идэвхижүүлж тархинд хүргэдэг. Мөн кали, магнигаар баялаг тул булчинг тайвшруулдаг.

Хушга

Хушганд байдаг амин хүчил нь бүйлснийхээс хэд дахин илүү. Мөн мелатонин их агуулагддаг. Тиймээс судлаачид хушга хэрэглэвэл нойрны дааврыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Интоор

Интоорын исгэлэн төрөл нь мелатоны түвшинг нэмэгдүүлдэг. Жимсийг нь хэдэн ширхэгийг идэхэд танд нөлөөлөхгүй хэдий ч нэг аяга интоорын шүүс уувал нойр хүрдэг.

Алтан товчтой цай (Chamomile tea)

Энэхүү цайнд глицин, амин хүчил ихээр агуулагддаг бөгөөд булчин, мэдрэлийн системийг тайвшруулдаг. Тиймээс цайг уусны дараа ямар ч чухал ажилтай байсан хамаагүй түүнийгээ орхин унтмаар санагддаг.

Хулууны үр

Хулууны үрэнд маш их цайр, магни агуулагддаг. Эдгээр нь булчин, мэдрэлийн системийг тайвшруулдаг.

Цагаан будаа

Тэр дор нь биш ч гэсэн 3-4 цагийн дараа нойрны гликемик индексийг нэмэгдүүлдэг. Мэлрэг цагаан будааны төрөл зүйл нь нойрыг хамгийн их хүргэдэг.

Тослог загасны төрөл

Яргай, туна загас нь илүү тослог тул мелатонийг идэвхижүүлдэг. Энэ нь цусан дахь стрессийн дааврын түвшинг бууруулж нойр хүргэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *