Булчингийн санах ой – Бидэнд өгсөн гайхалтай бэлэг, бидэнд асар их боломж байгааг харуулж байна. Тэднийг үл тоомсорлож болохгүй.
Булчингийн санах ойн тухай хүн бүр мэддэг ч мэдлэг тааруу байдаг бөгөөд тамирчдын ярих дуртай сэдэв юм.
Булчингийн санах ой гэж юу вэ?
Булчингийн санах ой гэдэг нь булчингийн эс физик сургалтын нөлөөгөөр бий болж буй бүтцийн өөрчлөлт юм. Осло их сургуулийн Норвеги эрдэмтэд булчингийн шөрмөс нь өөрийн гэсэн санах ойтой, шинэ бөөм бий болох цагаас эхлэн холбогдсон байдаг гэдгийг нотолсон байна.
Эсийн бөөмийн тоо нэмэгдэх нь булчингийн өсөлт явагдаж буйн илрэл гэж эрдэмтэд нотолжээ. Бөөмийн тоо бага байгаа нь булчин ачаалалгүй байгаа хэрэг юм. Гурван сарын турш зогсонги байдалд буюу булчинд ачаалал өгөхгүй байвал булчингийн өсөлт хөгжил үхмэл байдалд ордог бөгөөд дасгал хийж, уургийн нийлэгжилтийг сайжруулах үед буцаад үйл ажиллагаа нь сайжирдаг.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Байнгын дасгал хөдөлгөөн – Таны эрүүл мэнддээ оруулж буй үнэлж баршгүй хувь нэмэр. Нэг удаа дасгал хийснээр таны булчинд санах ой үүсэж байна гэсэн үг юм. Та хэсэг хугацаанд дасгал хийн төгс бие галбиртай болоод дасгалаа хийлгүй орхиж болно. Дараа нь та дахин дасгал хийх үед урьдын адил төгс сайхан бие галбираа эргүүлж авахад хялбар байх болно.
Бодит байдал дээр ямар байдаг вэ?
Та гүйж, спортоор хичээллэж, жингээ хасаж, эсвэл булчинтай болох гэж байна уу? Та эдгээрээр хичээллэж байгаад түр завсарлаж болно. Шалтгаан нь хүүхэд гаргах, гэмтэх, ажлын нөхцөл өөрчлөгдөх, санхүүгийн бэрхшээл, цэргийн алба хаах гээд юу ч байж болно. Ийм тохиолдолд хүмүүс ахиад л тэгээс эхлэх шаардлага гарах нь гэж сэтгэлээр унадаг. Гэхдээ тийм биш.
Дунджаар булчингийн түр зогсонги байдлыг 3 сарын хугацаанд буцааж сэргээж болдог. Та 3 сарын дараа өмнөх шигээ бие галбиртай болох болно.
Яг ийм замналаар Арнольд Шварценеггер “Mr. Olympia” тэмцээнд оролцдог байсан бөгөөд 1975 онд 7 дахь удаагаа түрүүлсэн юм.
Булчингийн санах ойг хэрхэн ашиглах вэ?
Булчингийн санах ой бол хүний биеийн онцгой зүйл юм. Гэхдээ бид өөрсдөө үүнийгээ бий болгох хэрэгтэй.
Дасгалаа түр хугацаанд завсарлахаас айх хэрэггүй
Урт хугацааны завсарлагааны дараа булчингийн санах ойн тусламжтайгаар багахан хүчин чармайлт гаргахад л та дэвжээн дээр гарч чадна. Таны идэвхи зүтгэл, хичээл сургуулилалт дэмий хоосон зүйл биш гэдгийг санаарай.
Үр дүн гаргахын тулд завсарлага ав
Булчингийн санах ой дасан зохицох чадвартай. Булчингийн өсөлтийн дээд хэмжээ гэж байдаг. Та тэр өндөрлөгт хүрсэн бол завсарлага авахыг зөвлөе. Булчингийн санах ойн тусламжтайгаар буцаж хэвэндээ орж болох тул та айх хэрэггүй.
Техниктэй ажилла
Та 10 жил дугуй унаагүй байсан ч дугуйн спортоор амжилттай хичээллэж байна уу? Энэ бол булчингийн санах ойн ач тус юм. Таны булчин дасгал хөдөлгөөн, тоног төхөөрөмжийг цээжилдэг. Та хуучин хийж байсан дасгалаа бие халаах төдий хийж эхлэхэд л булчин үүнийг мэдрэн сэргэх болно.