Бидний хэрэглэж буй бүх эд зүйлс элэгдэж мууддаг. Мөн тэд өдөр ирэх бүр эзнээсээ арчилгаа шаарддаг. Бид та бүхэнд эд зүйлсийг хэрхэн арчлах, удаан хэрэглэх бяцхан зөвлөгөөг хүргэе.
Арьсан гутал, цүнх, тавилга нэг мэдэхэд л зурагдаж сэв үүссэн байдаг. Маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ таны хайртай эд зүйл сэвтсэн бол та айх хэрэггүй. Гэхдээ тэднийг арчлахгүй орхино гэдэг бол байж болшгүй асуудал!
Арьсан эд зүйлс сэвтсэн үед хэрхэх тухай бяцхан зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна.
Гутал дээрх зураас, сэв
Таны арьсан гутал зүгээр ч нэг зурагдсан биш харин арьс нь халцарч хуурч унасан тохиолдолд яах вэ? Хумсны лак эсвэл маш сайн наалддаг цавуу ашиглаж болно.
Арьсан гуталны халцархайг хэрхэн янзлах вэ?
- Шүдэнзний мод эсвэл шүдний чигчлүүр дээр хумсны лак эсвэл цавуу түрхэж авна.
- Түүнийгээ гуталны халцарсан хэсэгт түрхэж өгнө
- 3-4 минут сайн хатаах хэрэгтэй
- Хэрвээ зураас үлдвэл цавууг дахин түрх. Дараа нь тохирох өнгийн будгаар хэд давхарлаж будаарай. Нийлэг будаг илүү тохиромжтой байдаг. Ингээд зураас арилна.
Лавын тусламжтайгаар гуталны зураасыг хэрхэн арилгах вэ?
- Арьсан гутал их гүн зураастай бол лав юм уу лааны тосоор (керосин) арилгаж болдог
- Лав болон лааны тосыг зурагдсан хэсэгт түрхэнэ
- Лав хатууран бэхжих үед хилэн даавуугаар болгоомжтой үрж гутлын тосоор тослоно.
Арьсан буйдан бас гэмтдэг. Гэмтсэн арьсан буйданг ч бас сэргээх өөрийн гэсэн арга бий.
Арьсан буйдангийн зураасыг хэрхэн арилгах вэ?
- Зурагдсан хэсэгт бага зэрэг оливын тос түрхэнэ. Түрхэхдээ тойрог хөдөлгөөнөөр жигд, удаан түрхэнэ.
- Тос шингэж хатахыг хүлээ
- Зураас арилаагүй бол дараах аргыг хэрэглээрэй. Оливын тос түрхэж хатсаны дараа хөвөн даавуунд бага зэрэг ус шингээж байгаад зурагдсан хэсэг дээрээ тавина.
- Даавуун дээрээ бүлээн индүү тавина. Ийм байдлаар зураасыг “арилгаж” болно.
- Бүхэлдээ гэмтсэн бол шинэ мэт болгохын тулд хөвөнд гутлын тос шингээж байгаад арчина.
Лакан гуталны зураасыг хэрхэн арилгах вэ?
- Гар нүүрийн саванг бүлээн усанд уусгаад лакан гутлаа тэрхүү савантай усаараа арчина.
- Хуурай болтол арчина.
- Зурагдсан хэсэгт ижил өнгийн хумсны лак түрхэнэ. Давхарлах шаардлагагүй нэг удаа түрхэхэд хангалттай.
Лакан гутал амархан зурагддаг. Тиймээс зурахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Лакан гутлыг хатуу сойзоор хэрхэвч үрж болохгүй, мөн хэт халуун, хэт хүйтэн газар ил тавьж болохгүй.
Гутал тань норсон бол хуурай даавуугаар арчина. Мөн лакан гутланд 7 хоногт нэг удаа вазелин эсвэл глицерин түрхэх хэрэгтэй. Энэ нь гутал зурагдах, хагарахаас сэргийлдэг.
Арьсан эд зүйлийн зураасыг арилгах аргыг доорх бичлэгнээс үзээрэй.
Эд зүйлийг дахин шинэ мэт болгоно гэдэг бол бүтээлч байдал юм! Энэхүү ашигтай зөвлөгөөг найз нөхөддөө хуваалцаарай. Тэд гарцаагүй талархах болно.