Хүн бүхэн ухаалаг утас барьдаг болсон өнөө үед ухаалаг утас нь тухайн хүний бүх хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.
Ингээд та бүхэндээ андройд утасны хамгийн сонирхолтой, хүн бүрийн төдийлөн мэддэггүй 8 функцыг танилцуулъя.
Цэнэгээ удаан барих хамгийн энгийн арга
Гар утасны фон зураг хар эсвэл бараан өнгөтэй байвал арын гэрэл автоматаар унтарч, таны гар утас эсвэл таблет цэнэг үрэхгүйгээр ажиллаж эхэлнэ.
Мэдээж энэ функц бүх андройд утсанд байдаггүй. Гэхдээ Samsung брэндийн ихэнх гар утсанд байдаг тул туршаад үзээрэй.
Бичвэрийг сонсож болно
Хэрвээ та андройд гар утастай бол аливаа нийтлэлийг уншихгүйгээр шууд сонсож болно. Үүний тулд тохиргоо цэс рүү орж “Special Opportunities”-ийг идэвхижүүлж хүссэн текст, нийтлэлийг сонсох боломжтой болно.
Ухаалаг утасны алсын удирдлага
Энэхүү функцыг ажиллуулахын тулд “Settings”-“Security”-“Device administrators” гэж ороод “Android device manager” цэсийг сонгоход хангалтай. Харин одоо та гар утсаа алдсан тохиолдолд энэ сайт руу орж өөрийн бүх өгөгдлүүдийг сэргээж авах мөн устгах боломжтой.
“Guest mode” идэвхижүүлэх
Та өөрийн ухаалаг утсыг хэн нэгэн хүнд түр шилжүүлэхдээ өөрийн хувийн мэдээллийг хадгалан авч үлдэхийг хүсэж байвал “Guest mode”-ийг идэвхижүүлээрэй. Дэлгэцэн дээр 2 хуруугаа байрлуулан доош чирэхэд баруун дээд буланд хэрэглэгчийн цонх нээгдэнэ. Энэхүү цонх дээр дарахад “Add guest” сонгож тухайн хэрэглэгч ямар ямар функцыг ашиглаж болохыг тохируулж өгөх боломжтой.
Томруулдаг шил
Хараа муутай хүмүүст хамгийн хэрэгтэй функц. “Settings” – “Accessibility” – “Magnification gestures” гэж сонгоход хангалттай. Тохиргоо хийсний дараа үүн дээрээ дарж дэлгэцээ томруулаарай.
Tethering
Интернет хэрэглэхийн тулд 3G модем эсвэл өөр нэмэлт төхөөрөмж худалдан авах шаардлагагүй. Зүгээр л “Wireless Networks” гэж ороод “Hot Spot”-ыг сонгоно. «WLAN Access Point”-ийг check хийх шаардлагатай.
Ухаалаг утсыг толгойн хөдөлгөөнөөр удирдах
Хүйтэн үед гадаа явж байхдаа дуртай зүйлээ үзэх гэтэл гар тань завгүй эсвэл дулаан бээлийгээ тайлмааргүй санагдах үе байдаг шүү дээ. Үүнийг хялбархан шийдэх нэг арга бий. EVA Facial Mouse апп-ыг үнэгүй суулгаад андройд гар утсаа толгойныхоо хөдөлгөөнөөр удирдаж болно. Суулгах зааврын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Нуугдсан тоглоом
Android 2.3 шинэчлэлтээс эхлэн Gingerbread компани андройд утас хэрэглэгчдэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм. “Settings” цэс рүү ороод “About phone”-ыг сонго. “Android version” гэсэн дээр хэд хэдэн удаа дарахад хөөсөн чихрийн дүрс дэлгэц дээр гарч ирнэ. Гарч ирсэн дүрсэн дээр хурдан товшиход тусгай тоглоомнууд гарч ирэх болно.
Your writing style is cool and I have learned several just right stuff here. I can see how much effort you’ve poured in to come up with such informative posts. If you need more input about Thai-Massage, feel free to check out my website at QN9