Нойр хүрэхгүй эсвэл намрын хүйтэн улирал эхлэнгүүт л ханиад хүрч эмийн сан руу байнга гүйхээс өөр аргагүйд хүрч байсан уу? Та бүхэнд тус болох 17 лайфхакыг танилцуулахаар бэлдлээ. Танд тус болно гэж найдаж байна.
Таны бие эрхтний тухай эдгээр гайхалтай 17 баримтыг сургуульд заахгүй, анатомын сурах бичгүүд дээрээс ч хайгаад олохгүй.
Эдгээр аргууд танд нөлөөлөх эсэх нь тухайн хүний онцлогоос хамаарна гэдгийг анхаарна уу.
1. Нойр тань хүрэхгүй зовоогоод байвал 1 минутын турш нүдээ хурдан анивчуулаарай.
2. Шүршүүрт орж дуусахдаа хүйтэн усанд зогсоорой. Ингэснээр арьсыг элдэв үрэвслээс бүрэн хамгаалах боломжтой болно.
3. 00-ийн өрөө ормоор байвч тэвчихээс өөр аргагүй байдалд орсон бол сeксийн тухай бодоорой.
4. Илтгэл тавихынхаа урьд орой илтгэлээ чанга дуугаар уншаад хэвтээрэй. Өглөө нь танд хамаагүй амар байх болно.
5. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд итгэж явдаг бол танд дараах зүйлийг танилцуулъя: хүний баруун чих хүний хэлсэн ярьсныг сайн хүлээж авдаг бол зүүн чих нь хөгжмийн аялгууг илүү сайн хүлээж авдаг ажээ.
6. Орондоо хэвтэж байхад толгой тань эргээд байвал хөлөө газар буулгаж үзээрэй.
7. Толгой тань хүчтэй өвдөөд байвал мөстэй хүйтэн усанд гараа дүрээрэй.
8. Шумуул хазсан хэсэгт хуурай дезодрант түрхэхэд тэсэхийн аргагүй загатнаа алга болно.
9. Хариугүй унтчих гээд байвал чадах чинээгээрээ амьсгаагаа удаан түгж.
10. Хариуцлагатай үед инээдээ барьж чадахгүй байгаа бол өөрийгөө чимхээрэй.
11. Ямар нэгэн бодол дотроос тань хэмлээд байвал тэр бодлоо цаасан дээр буулга. Сэтгэл тань хамаагүй хөнгөрөөд ирнэ.
12. Хамрын ханиад хүрч нус гоожоод байвал орныхоо хажууд арилгасан сонгино тавиарай.
13. Хоолой загатнаад байвал чихнийхээ дотор талыг маажаарай.
14. Хоолой эрвэгнэж өвдөөд байвал зефир эсвэл маршмеллоу идээрэй.
15. Шүдний өвчнийг дарахын тулд эрхий болон долоовор хурууны дунд мөсөөр үрээрэй.
16. Зүрхний цохилтыг багасгахын тулд эрхий хуруугаа үлээ.
17. Хүмүүсийн дэргэд уйлмааргүй байхад нүдэнд нулимс хураад байвал нүдээ том болго. Анивчиж болохгүй.
За яаж байна? Өөр дээрээ туршиж үзэв үү? Танд хэрхэн нөлөөлж байгааг сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.
Хэрвээ танд дээрх аргууд нөлөөлсөн бол энэхүү нийтлэлийг найз нөхөддөө заавал хуваалцаарай.