Урьд шөнө найз нартайгаа наргиж цагийг сайхан өнгөрөөсөн үү? Харин өглөө нь сэрэхэд тархи хагарсан мэт мэдрэмжтэй босох тийм ч тааламжтай бус. Тэгээд л өөрийгөө цагт нь зогсоож чадаагүйдээ харамсаж дахиж амсахгүй хэмээн ам тангараг өргөнө.
Аспирин уулгүй эрүүлээр өөрийгөө эрүүлжүүлэх хүнсийг та бүхэнд санал болгож байна.
Кофе
Зарим тохиолдолд кофе – таныг хөнжлөөс сугалж гаргах цорын ганц арга байж болно. Ямартай ч кофеин таны ядарсан биеийг эрч хүчээр цэнэглэж толгойн өвчнийг намдаана. Энэ бол бодит баримт.
Смузи
Энэ бэлдмэл гэдэс дотрыг гайхалтай цэвэрлэнэ. Ялангуяа гадилын смузи: байгалийн сахар нь эрч хүч нэмдэг бол кали нь өвчнөөс удахгүй салах мэдрэмжийг төрүүлнэ.
Бургер
Яахаа мэдэхгүй гараа савчуулах хэрэггүй: хүндхэн, тослог хоол ходоодны ханыг тосоор дүүргэж архины хорыг амархан гадагшлуулна.
“Цуст Мэри”
Архиар шараа тайл гэж байгаа юм биш ээ, гол шалтгаан нь улаан лоольд агуулагдах амин дэм, натри, кали зэрэгт байгаа юм.
Өндөг
Өндөг нь уураг, амино хүчлээр баялаг тул хорыг гадагшлуулахад хүргэнэ. Мөн элгийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Авокадо
Калийн зохих хэмжээг барихад нөлөөлөх бөгөөд тархийг хүчилтөрөгчөөр хангана. Крекертэй эсвэл талхтай багахан авокадо идэхэд л цусанд дутагдах сахарын хэмжээг нөхөж бие сэргэнэ.
Ногоон өнгийн ногоогоор хийсэн шүүс
Шингэн нөхөхөөс гадна амин дэм, эрдэс бодисоор баялаг. Согтууруулах төрлийн ундааны хорт бодисыг задалж өгдөг. Хэрвээ оройн хоол эсвэл хоолны завсар идэх амттанаа ийм шүүсээр орлуулбал илүүдэл жингээсээ тун удахгүй сална шүү.
Тахианы шөл
Шилдэг хоол. Таваг тахианы шөл биеийн давс, шингэний тэнцвэрт байдлыг хадгалахад нөлөөлнө. Тахианы маханд агуулагдах цистеин нь ядарсан элгийг тань сэргээхэд нөлөөлөх ажээ.
Яргай загас
Омега 3 болон төрөл бүрийн амин дэмээр баялаг тул гэдэсний хямралыг арилгана, биеийг эрч хүчээр сэлбэнэ. Мөн сэтгэл санааг сэргээх гормоныг идэвхжүүлдэг байна.