Ганцхан секундын дотор дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй ярих эсвэл захидал илгээх, хайсан дурын мэдээллээ олж унших – энэ бол багагүй боломж, гэхдээ таны ухаалаг гар утсанд өөр боломжууд бий гэдгийг та мэдэх үү?
Чагнах төхөөрөмж хийх
Зарим нэг жижиг заль ашиглан гар утсаа жинхэнэ чагнах төхөөрөмжөөс дутахааргүй төхөөрөмж хийж болно. Энэ төхөөрөмжийн механизм нь маш энгийн: гар утсаа дурын газар дууг нь хааж орхиод л залгана, таны утас автоматаар ярих горимд шилжиж танд чагнах боломжийг нээж өгнө. Зөвхөн тагнуул л чагнах төхөөрөмж ашигладаг гэж бодож байна уу?
Утсыг үүрд түгжих
Энэ бас л танд хэрэг болж мэднэ. Жишээ нь, та утсаа хулгайд алдахад хэн нэгэн гэмт этгээд утсыг тань ашиглаад байхыг хүсэхгүй биз дээ? Утас болгонд 15 оронтой серийн дугаар бий. Хэрвээ та утсаа алдлаа гэхэд оператор руу залгаад серийн дугаарыг хэлэхэд л таны утас мөнхийн унтаа байдалд орно. Хүн болгон энэ аргыг мэдээд авбал гар утасны хулгай утгагүй болно гэж найдаж байгаа юм. Яг одоо өөрийн утасны серийн дугаарыг мэдэж ав, *#06# гэсэн товчлуур дараад л боллоо.
Микроскоп хийх
Энэ дэлхийн өчүүхэн жижиг биетийг харахын тулд үнэтэй микроскоп худалдаж авах ямар ч шаардлага байхгүй. Жижиг линзний тусламжтайгаар (жишээ нь, лазер укаскийн үзүүрт байрлах линз байж болно) өөрийн гар утсыг микроскоп болгож болно.
Усан дотор зураг авах
Өнөөгийн өндөр технологийн үед ч гар утаснууд бүгд ус нэвтэрдэггүй байхаар хийгдээгүй нь харамсалтай. Гэхдээ та хийж чадна. Яаж? Өөрийн гараар 2 минутын дотор л гялгар материалаар хийж болно.
Фейсконтрол суулгах
Android үйлдлийн системтэй гар утас болгонд нэгэн тохиргоо байдаг, харамсалтай нь хүн болгон мэдэхгүй явсаар л… Фейсконтрол нь ямар ч нууц үгээс илүүтэй утсыг нь тань хамгаална. Та утасны тохиргоогоо үзээрэй.
Голограмм үүсгэх
Ямар ч илбэ байхгүй, гарын эвлэг хөдөлгөөн бага зэрэг сургуулилт л хэрэг болно. Хэрхэн хийх талаар эндээс үзнэ үү.
Хайртай утасныхаа насыг уртасгая
Ашиглалтын явцад гар утасны цэнэглэгч орох нүх бохирддог бөгөөд энэ нь эвдрэх нэг шалтгаан болдог ажээ. Утсаа эвдрэлээс хамгаалахын тулд дараах энгийн аргаар утсаа цэвэрлээрэй: тариурт хоосон агаар соруулж цэнэглэх нүх рүү үлээлгэнэ. Ирэх агаарын даралтад ямар ч тоос үлдэхгүй шүү.