in

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай

Та амжилттай яваа хүмүүсийн тоонд багтмаар байгаа бол эдгээр биеийн харилцааны хэлийг зайлшгүй эзэмших хэрэгтэй

Бие өөрийн хэлтэй, бидний хэлэх үгээс ч илүү бүхнийг илэрхийлж чадна. Биеийн харилцааны хэлийг гарамгай эзэмшсэн хүн ажил, хувийн амьдралдаа амжилт гаргаж чаддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Таныг ч мөн амжилтанд хүргэх биеийн харилцааны хэлний нууцаас дэлгэж байна.

Эгц бай

 

Ярианы үеэр ширээг тохойлдох, нүүрээ алгаараа нуух, суудалдаа тогтвортой сууж чадахгүй байвал харилцан ярилцагч тань өөрийг нь хүндлэхгүй байна гэж үзнэ. Эдгээр нь түүний яриа сонирхолгүй байгааг шууд илэрхийлж байгаа хэрэг. Харин эгц суугаад тайван сонсвол та хоёрын яриа үр дүнд хүрнэ.

Дохио зангааг зөв ашиглаж сур

 

Дохио зангаа – өөрийгөө бусдад ойлгуулах шилдэг арга бөгөөд илүү нээлттэй хүмүүс гайхамшигтай ашиглаж чаддаг. Гэхдээ нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй: хэт их дохио зангаа ашиглах, эсвэл буруу хэрэглэх нь бусдад өөрийгөө буруугаар ойлгуулахад хүргэнэ.

Гараа бүү цээжиндээ ав

 

Гараа цээжиндээ зөрүүлж авах нь зөвхөн нэг л утга санааг илэрхийлж байгаа хэрэг: “Би бууж өгөхгүй. Таны хэлж байгаа болгонтой би санал нийлэхгүй байна”. Хичнээн та эелдгээр инээмсэглэж байсан ч хамаагүй гараа зөрүүлээд эсвэл хөлөө ачаад суусан л бол дээрх сэтгэгдлийг л төрүүлнэ.

Үсээ оролдохоо боль

 

Хэрвээ та үсэндээ хэт их анхаарал тавьж байнга оролддог бол тэр муу зуршлаа одоохон боль. Өөртөө эвгүй санагдаж байгаа эсвэл хаа нэгтээ санаа сэтгэл нь тэнэж яваа хүн л үсээ их оролддог байна.

Инээж бай

 

Тийм ээ, хаана ч байсан хамаагүй байнга инээх – сайхан санаа биш. Эгзгийг нь тааруулж инээж байгаа бол дарамттай байгаа үед ч уур амьсгалыг өөрчилж чадна.

Харааны зөв харилцаа

 

Биеийн харилцааны хэлнээс юуны түрүүнд сайн мэдэж байх ёстой зүйлийн нэг болов уу. Харилцан ярьж байгаа хүнийхээ нүд рүү харж чадахгүй “гүйлгэнээд” байгаа бол танд түүнээс нууж байгаа нэг зүйл байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Нөгөө хүнийхээ нүд рүү харахдаа дунд нь бага зэргийн завсарлага авахыг зөвлөж байна. Цоо ширтээд байвал нөгөө хүн сандрах магадлал их ажээ.

Итгэлтэй атгалт

 

Хэн нэгний гарыг атгаж байгаа бол хэзээ ч сул атгах хэрэггүй. Сэргэлэн, чанга атгалт байсан нь дээр. Энэ нь өөрийгөө аливаад итгэлтэй, эр зоригтой болохыг тань илтгэнэ. Гэхдээ итгэлтэй атгаж байна гээд нөгөө хүнийхээ хуруу гарыг дуугарч өвдтөл атгаж болохгүй. Аливаа зүйлд хэмжүүр бий гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

Өөрийгөө та хөндлөнгөөс дүгнэж үзээрэй, харилцааны соёлдоо ямар өөрчлөлт оруулах ёстой байгаа бол?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *