Оргилуун дaрс – шинэ жилийн баярын ширээг чимэх хамгийн гол зүйл. Оргилуун дaрс гэхээр цагаан дaрс толгойд орж ирнэ. Харин хийжүүлсэн дaрс (оргилуун дaрстай хольж хутгах нь их) гэдэгт цагаан, улаан болон ягаан дaрс багтах ажээ.
Шинэ оноо угтах оргилуун дaрсаа сонгоход анхаарах цаг аль хэдийн болжээ.
Худалдаж авахаасаа өмнө барааны шошгыг заавал уншина уу
Шошгыг уншиж танилцаад та үйлдвэрлэгчийн талаар баталгаатай мэдээлэл авах боломжтой. Дараах хураангуйг мэдэж байвал зохилтой:
- NМ – маш чанартай оргилуун дaрс дээр ийм хураангуй тавигдана. Өндөр нэр хүнд бүхий үйлдвэрлэгчид буюу Оргилуун дaрсны институтийн гишүүдийг илэрхийлэх тэмдэглэгээ ажээ.
- RM – усан үзмийн тариалан болон дaрс үйлдвэрлэгчдийг илэрхийлэх хураангуй. Оргилуун дaрсыг уламжлалт аргаас гадна өөрийн технологи ашиглан хийжээ гэж үзнэ.
- ND – тус хураангуйг оргилуун дaрс савлагчид хэрэглэнэ, гэхдээ найдвартай нийлүүлэгчээс оргилуун дaрсаа худалдан авсан байдаг.
- MA – зөвхөн худалдан борлуулах эрхтэй аж ахуйн нэгж л уг хураангуйг ашиглана.
Хэрвээ үнэ хамаагүй бол Champagne гэсэн бичигтэй жинхэнэ оргилуун дaрс сонгоцгооё
Олон улсын хуулиар бол тус бичээсийг зөвхөн Шампанид үйлдвэрлэсэн оргилуун дaрс дээр бичих ёстой. Дэлгүүрүүдэд brut эсвэл brut rose гэсэн оргилуун дaрс зарагддаг. Цагаан брют шувуу, загасны махаар хийсэн зоог, эсвэл бяслагтай гайхалтай зохицох бол хуурай төрлийн брют нь оливье салаттай зохицох ажээ. Ягаан брют – шувууны мах болон бусад төрлийн махан зууштай хэрэглэхэд зохимжтой.
Итали, Испани гаралтай хийжүүлсэн дaрс
Шампанид хийсэн аргаар үйлдвэрлэдэг ч гэсэн өөрөөр нэрлэдэг. Италийн хамгийн алдартай хийжүүлсэн дaрсанд Franciacorta эсвэл Trento doc тооцогдоно. “CAVA” гэсэн бичигтэй бол испани гаралтай гэж ойлгоно, жишээ нь CavaReserva эсвэл GranReserva – салаттай зохицох бол Franciacorta нь загасны махтай илүү зохицдог ажээ.
Франц, Германы хийжүүлсэн дaрс
Crémant – энэхүү дaрсны амт, орц нь Францын аль хэсэгт үйлдвэрлэснээс маш их шалтгаална, гэхдээ бүгд чанарын өндөр түвшинд гарах ажээ. Герман дaрс болох Deutcher Sekt амт чанараараа мөн дээгүүр яригдана – загасны салаттай уувал илүү зохимжтой.
Хийжүүлсэн дaрсны дундаж үнэтэй – просекко болон асти
Хийжүүлсэн Prosecco–г аперитивд тооцох бөгөөд хүйтэн зууштай хамт хэрэглэхэд зохимжтой, эсвэл хоолны дараа хүйтэн дессерт байдлаар ууж болно. Чихэрлэг хийжүүлсэн Asti – зөөлөн дессертэй гайхалтай зохицох ажээ.
Оросын шампанск
Хэрвээ та “ах нар”-ын үйлдвэрлэсэн оргилуун дaрс авах гэж байгаа бол ГОСТ-ын дагуу байгаа эсэхийг шалгаарай. Шилний наалт дээр 5116 гэсэн тоо байх ёстой. Хэрвээ энэ тоо байхгүй бол дуурайлгаж хийсэн нэг хувилбарыг бариад зогсож байна гэсэн үг.