Чанартай бөгөөд гоёмсог гутал сонгоно гэдэг бараг л урлаг гэж хэлж болно. Гутлын дэлгүүр явахаасаа өмнө танд чухам ямар гутал хэрэгтэй байгааг урьдчилан тодорхойлсон байх хэрэгтэйгээс гадна зөвхөн гутлын гадаад үзэмжийг харалгүй өөр бусад зүйлсийг харж авах хэрэгтэй.
Гутал худалдан авахдаа чухам юуг анхаарах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Та бүхэнд асуултын хариултыг бэлдлээ.
Гутал худалдаж авахдаа юуг анхаарах ёстой вэ?
Гутлын хошуу болон өсгийний дээд хэсэг хэлбэрээ барьж байгаа эсэхийг шалгана. Гутлыг өмсөж, тайлахад өсгий хавиар нугаларах ёсгүй, хатуу байна. Зөөлөн байвал явдалд тань хэцүү байх болно.
Гутал сонгохдоо хөлийн өргөний хэмжээнээс томдсоныг сонгоно. Сонсоход инээдтэй байх л даа, гэхдээ ихэнх хүмүүсийн хөлийн хэмжээ адилгүй байдаг буюу нэг нь нөгөөгөөсөө том байдаг ажээ. Тийм учраас хэд хэдэн размерийн гутал өмсөж үзээд хоёр хөлийн аль алинд нь эвтэйхэн байгааг сонгоно.
Шинэ гутал сонгохдоо бат бөх байдлыг заавал харгалзана. Хэрвээ өндөр өсгийтэй туфли авах гэж байгаа бол өсгий дээр заавал дарж үзээрэй. Чанга дарахад зарим нэг туфлийн өсгий хойш “суудаг”. Ийм туфли авахгүй байхыг санал болгож байна.
Мөн ул зөөлөн эсэхэд анхаарал хандуулна уу. Хоёр гараараа гутлаа бариад өлмий хэсгийг нь нугалж үз. Хэрвээ нугарахгүй бол таны уланд ачаалал илүү ирнэ гэсэн үг бөгөөд алхаанд муугаар нөлөөлөх, хөл амархан ядрах ажээ.
Бариу гутлаас зайлсхий. Бага зэрэг өмсөөд сунана гэж найдах хэрэггүй, бариу гутал өмссөнөөр таны цусны эргэлт муудаж булчин зэрэгт муугаар нөлөөлнө. Суналаа гэхэд гутал хэлбэрээ алдана. Өөрийн хөлөнд таарсан гутал сонгож авахын тулд хөлөө цаасан дээр тавьж зурж хайчлаарай. Хайчилсан хөлийн мөрийг сонирхсон гутландаа хийж үзэхэд цаасны өнцөг булан нугалраагүй байх ёстой. Хэрвээ нугаларсан бол уг гутал таарахгүй байна гэж үзнэ.
Оройн цагаар гутал өмсөж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл орой хүний хөл хөөсөн байдаг бөгөөд жирийн хэмжээнээсээ том болсон байна. Тэгэхээр өглөө нь таарч байсан гутал орой нь барина гэсэн үг юм.
Гараа хийж байгаад гутлаа үзээрэй. Гутлын дотор тал зөөлөн, дотор оёдол нь хөлийг холгохгүй байх ёстой. Гутлыг өмсөж тайлахад хөлийг өвтгөхгүй тийм гутал сонгохыг зөвлөж байна.
Гутал өмсөж үзэхдээ энэ тэрүүгээр алхаж үзээрэй. Хивс, хивсэнцрээр алхаж үзэх биш хатуу шалан дээгүүр алхана. Ямар ч гутал өмсөөд хивсээр алхахад хөлөнд эвтэйхэн байдаг юм шүү.
Таны хөлийн хэмжээ өөрчлөгдөж байдгийг анхаарна уу, тийм учраас 2 жил тутам хөлийнхөө хэмжээг авч байх хэрэгтэй. Ялангуяа та интернэтээр гутал сонгож байгаа бол энэ дүрмийг заавал баримтална.
Хэмжээг хэрхэн зөв авах вэ?
Хэрвээ өндөр өсгийтэй туфли сонгож байгаа бол таны хөл гутал дотроо холхих ёсгүй. Хэрвээ томдуулсан туфли өмсвөл хөл урагш гүйж гутлын өсгий хурдан муудна.
Үстэй гутал авч байгаа бол хэсэг хугацааны дараа үс нь хэвтэж гутал илүү том зайтай болохыг анхаарна уу.
Илгэн гутал хурдан хэлбэрээ алддаг тул хөлөндөө тааруулж авахыг зөвлөж байна.
Хэрвээ урт түрийтэй гутал авч байгаа бол түрийг 1-2 см холхихоор сонгоорой.