Хүн болгон эрүүл, шинэ хоол хүнс хэрэглэхийг хүсдэг. Тэр болгон шинэ хүнс авахаар дэлгүүр, зах яваад байх боломж ч хомс. Тэгэхээр гэртээ удаан хугацаагаар, шинээр нь хадгалах арга олох хэрэгтэй болж байна.
Та бүхэн дараах аргуудаар хүнсээ хадгалаад үзээрэй.
Сүүг хөлдөөх
4 литр сүү авчихсан байдаг, юу юугүй гашлах гээд байна уу? Сүүгээ хөлдөөж болно гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Гэхдээ савнаас нь нилээд авч дундуур болгоод хөлдөөнө. Хөлдөөсөн сүүг 4-6 долоо хоног санаа зовох зүйлгүй хадгалж болно.
Өндгийг мөсний саванд хөлдөөх
Өндгөө шинээр нь хэрэглэж дуусгаж амжихгүй эсвэл өндөгний зөвхөн цагааныг нь хэрэглээд шарыг нь яахаа мэдэхгүй үе байдаг. Хөлдөөж болно. Мөсний саванд өндгөө хагалж хийгээд дээрээс нь чимх давс, сахар цацаарай. Тэгээд л хүссэнээрээ шинэ өндгөө хэрэглээд байна даа.
Гялгар уутанд хийгээд дурын соусаа хадгал
Үлдсэн соус – бас л хөлдөөж болно. Хүнсний гялгар уутанд хийгээд хөлдөөгчид 1 цаг хийгээрэй, хагас хөлдүү байхад нь дараагийн удаа хоолонд хийх хэмжээгээр нь жижиглэх боломжтой.
Салатны навчийг цаасан алчууранд
Ингэж хадгалсан салатны навч долоо хоногийн турш шинээрээ байх болно, яагаад гэвэл цаасан алчуур нь ногооны илүүдэл чийгийг шингээж авч байгаа юм.
Алимыг хэдэн ч сар хөргөгчид хадгална
Алим бусад жимснээс хадгалалт сайн даадаг жимс. Гэхдээ хөргөгчид хадгалбал амтаа алдахгүй гэдгийг та мэдэх үү? Хамгийн гол нь – хооронд нь зайтай байх хэрэгтэй, жишээ нь, сонинд ороосноор гаднын нөлөөнөөс хамгаалах бүрэн боломжтой.
Луувангаа шинээр нь хадгалахыг хүсч байвал элсэнд хий
Энэ аргыг ногоочид өргөн хэрэглэдэг. Элс чийгийг авч лууван зөөлөрч муудахаас хамгаална.
Тараг, зөөхийг хөгцрөхөөс хамгаалах энгийн арга
Тараг, зөөхийтэй савыг сайтар таглаад доош нь харуулаад л тавьчих. Ямартай ч хоёр дахин удаан хугацаагаар хөргөгчид хадгалагдана. Ингэснээр вакум орчим үүсч сүүн бүтээгдэхүүнийг муутгах нянгийн үржлийг багасгаж байгаа юм.
Ногоон сонгиныг удаан хугацаагаар хадгалахын тулд устай саванд хий
Устай шилэнд хийхэд таны төсөөлж байснаас ч удаан хадгалагдана. Дээрээс нь өөрийнхөө хүссэн хэмжээгээр хайчилж авч хэрэглээд л, ногоон сонгино ургасаар л…
Ногоон навчит ногоог шилэн саванд
Ийм төрлийн ногоог хадгалахад шилэн сав тохиромжтой. Сармис, сонгино, яншуй зэрэг ногооны амт, үнэр болон өнгө төрхийг нь шинэ мэт 1 сарын хугацаанд хадгална. Муудахгүй, шарлахгүй, зөөлрөхгүй, хатахгүй.
Зөгийн балыг шилэн саванд
Зөгийн балыг чанарыг нь алдагдуулахгүйгээр хэдэн ч жилээр хадгалж болно. Гэхдээ зөв газар, зөв саванд. Хамгийн шилдэг хувилбар – чанга таглагддаг гэрэл үл нэвтрэх шилэн сав. Төмөр, эсвэл бүрсэн гадаргуутай саванд зөгийн бал хадгалахыг хориглоно.