Ээж шигээ алаг нүдтэй, аав шигээ том хөлтэй юу? Гайхах зүйлгүй. Бид эцэг эхээсээ өвлөн авсан хэд хэдэн зүйл бий. Аав, ээжээсээ гадна эцэг өвгөдөөсөө юу юуг нь өвлөж авсан бол? Генетикийн сүүлийн үеийн судалгаагаар маш сонирхолтой онолууд батлагджээ. Танд юу удамшсаныг мэдмээр байна уу?
1. Холестириний өндөр хэмжээ
Холестириний өндөр хэмжээ хоол унднаас л шалтгаалдаг гэж ихэнхи хүмүүс үздэг. Эрүүл саруул, аз жаргалтай амьдралаар удаан насламаар байна уу? Жимс, ногоо идэж идэвхтэй хөдлөөрэй. Зарим нэг тохиолдолд холестириний хэмжээ таны идэж байгаа хоол унд, хөдөлгөөнөөс шалтгаалдаггүй харин удамшдаг ажээ. 500 хүний 1 нь генетикийн мутацад ордог буюу холестиринийг шингээх чадваргүй хуримтлуулаад байдаг. Ийм төрлийн хүмүүс цагаан хоолтон болсон ч өндөр холестиринтой байна.
2. Эрчүүдийн халзан ээжээсээ удамшина
Халцрах үйл явц нь Х-хромосоноос шалтгаалдаг, энэ нь ээжээсээ өвлөн авсан хэрэг юм. Гэхдээ эрт халцарч байгаагаа ээждээ бурууг өгөх гэж бүү яар. Яагаад гэвэл зарим тохиолдолд ааваасаа өвлөх тохиолдол байдаг байна. Сүүлийн жилүүдэд эрт халцрах явдлыг байгаль орчны бохирдолтой холбон үзэх болжээ.
3. Сургалтын амжилт
Хүүхдээ муу дүн аваад ирэхэд ээж уурандаа шатах гээд байдаг нь аргагүй, яагаад гэвэл ээж нь багадаа онц сурч байсан байж болно. Сурлагын 55 хувь нь удамшдаг, сурлагын амжилт нь хэдэн мянган генээс шалтгаална. Хэрвээ аав ээж тань сурагч байхдаа сурлагаараа онцгойрдог байсан бол та ч бас хоцрохгүй ээ.
4. Кофенд дурлах
Та кофе их уудаг уу? Бас л ген буруутай. Судлаачид кофегүй ганц ч цаг болж чаддаггүй болон кофе огт тоодоггүй хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Кофе тоодоггүй хүмүүс кофеиныг удаан хүлээн авч байгаа нь судалгаагаар илэрсэн байна. Тийм учраас тэд байнга кофе уугаад байх шаардлагагүй байдаг ажээ.
5. Залуучуудад илрэх диабет
“2-р зэргийн диабет” гэх оношийг ихэвчлэн ахмад настнуудад тавьдаг. Идэвхтэй амьдралын горимтой хүүхдүүд, залуучууд энэ оноштой байх нь тэдний гентэй шууд холбоотой ажээ. Үүнээс гадна буруу хооллолт нөлөөлөх нь мэдээж гэж эмч нар үзэж байна.
6. Өнгө ялгахгүй байх нь ээжээсээ уламжлан авсан хэрэг
Зарим нэг өнгийг ялгахгүй байх нь ээж ааваас танд уламжилж өгсөн генээс шалтгаалдаг буюу ихэвчлэн ээжүүдээс хөвгүүдэд өвлөн өгсөн байна. Тийм ч учраас дальтонизмаар эрчүүд шаналах нь их ажээ. Энэ нь ээжийн цорын ганц Х-хромосом нь нөхөгддөггүйтэй холбоотой, харин охидуудын хувьд эцгээсээ “нэмэлт” Х-хромосомтой байдаг байна.
7. Лактозын харшил
Томчуудын 65 хувь нь лактоз шингээх чадваргүй байдаг ажээ. Үүнд бас л ген буруутай. Хүүхдийг бага байхад сүү хэрэгтэй учраас сүүний лактоз боловсруулахад зориулсан фермент ялгарч байдаг. Нас нэмэгдэх тусам уг фермент багасдаг.
8. Машин жолоодох
Машин жолоодох чадвар хүн болгонд харилцан адилгүй. Хэрвээ та генийн онцгой өөрчлөлттэй бол жишээ нь орон зайн баримжаа алдагдах, хариу үйлдэл үзүүлэх хурд бага бол жолооны ард суухыг хориглоно. Дэлхийн нийт хүн амын 30 хувь нь генийн эдгээр өөрчлөлттэй байдгийг эрдэмтэд тогтоожээ.
9. Миопи/ойрын хараат хугарлын гажи
г Харааны энэ гажиг мөн л залгамжлагдана. Эцэг, эх нь харааны уг гажигтай бол хүүхэд мөн адил гажигтай төрөх магадлал шууд 50 хувиар нэмэгдэх ажээ. Гэхдээ сүүлийн үеийн эрдэмтэд бүх муу муухай зүйлийг генд нялзаахгүй байхыг зөвлөжээ, жишээ нь компьютерийн өмнө олон цагаар сууж нүдэнд хэт ачаалал өгөх нь харааны гажиг үүсэх гол шалтгаан болдог байна.
10. Алдарших
Үнэмшихэд бэрх ч гэлээ ген бас нөлөөлдөг байна. Харвардын эрдэмтдийн он удаан жилийн судалгаа ийм дүгнэлтэд хүрчээ. Хүн төрөлхтөн үүсэж хөгжих хэдэн мянган жилийн тэртээ хүнсний эсвэл тулгарч буй аюулын талаарх мэдээлэлтэй хүн омгийн анхаарлын төвд байсаар ирсэн. Тусгай мэдрэмжтэй хүмүүс үр хүүхдүүддээ өвлүүлсэн гэж үзжээ. Тэдний үр хойч одоо ямар нэгэн хэмжээгээр алдартай, анхаарлын төвд явсаар байгаа бөгөөд хүн болгон нөхөрлөхийг хүсдэг гэжээ. Яагаад гэдэг асуултын хариултыг эрдэмтэд судалсаар л байна.