in

Газар хөдлөлтийн үед энэ арга таны амь насыг аварна – Гадны мэргэжилтнүүдийн өгч буй үр дүнтэй зөвлөгөө!

Газар хөдлөлт нь дэлхийн тодорхой хэсэг газруудад болдог хэдий ч хүн болгон биеэ хэрхэн авч явах ёстойг мэдэж байвал зохилтой. Магадгүй та газар хөдлөлтийн голомт болох Япон, Индонези, Итали зэрэг орнуудаар аялах гэж байгаа ч юм билүү? Урьдчилсан мэдлэгтэй байна гэдэг хэзээд бэлэн байдалд байна гэсэн үг.

Улаан загалмайн нийгэмлэг болон НҮБ-ийн мэргэжилтнүүдийн өгсөн мэргэжлийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Юу хийхээс зайлсхийх вэ?

Модон зүйл доогуур нуугдах. Энэ бол маш аюултай цуу яриа юм шүү: мод хугарч, нурах аюултай.

Хоёр давхараас дээш байрлаж байгаа бол гадагш гүйж гарах. Явган болон цахилгаан шат нь газар хөдлөлтийн үед хамгийн аюултай бүсэд тооцогддог.

Шалан дээр хэвтэх, гэхдээ аль болох буйданд ойр биеэ хумисан байдлаар

Чичиргээ мэдрэх л юм бол барилгын гадна талын хана руу ойртоорой. Байшин нурлаа гэхэд таныг хурдан олох магадлал нэмэгдэнэ.

Дээрээс унах зүйл байгаа эсэхийг анхаарна: гэрэлтүүлэг, өлгөдөг шкаф…

Шалан дээр хэвт, гэхдээ буйдан эсвэл ортой ойр байхаар (доогуур нь шургахгүй): шкаф, өлгүүр нурлаа гэхэд тань дээр биш орон дээр унаж хоосон орон зай гарах юм. Шкаф, өлгүүр зэрэг нь зузаан учраас тань дээр дахиж нурах магадлал маш бага.

Биеэрээ эвхэрч, толгойгоо гараараа хамгаалсан байна.

Ширээн доогуур нуугдах хэрэгтэй юу?

Энэ онол эргэлзээтэй хэвээрээ л байгаа. Нэг талаасаа, газар хөдлөлтийн үед дээрээс маш олон зүйл унадаг. Хэрвээ газар хөдлөлт маш хүчтэй биш гэдгийг урьдчилан мэдэж болдог байсан бол хамаагүй, ширээн доогуур орж болно. Харин байшин нурахаар хүчтэй газар хөдлөлт бол ширээ аврагдах газар биш юм.

Хүчтэй газар хөдлөлтийн үед хана, тааз нурж хүнийг ширээтэй нь цуг тэгшилж орхино.

Гудамжинд гүйж гарах ёстой юу?

Анхны чичирхийллээс 10-20 секундын дараа байшин нурах магадлалтай. Энэ мөчийг ашиглаад та гарах боломжтой бол маш сайн хэрэг. Гэхдээ дараах нөхцөлд татгалзахыг зөвлөж байна:

  • Дээр дурьдсанаар хоёр давхараас дээш байрлаж байгаа бол
  • Олон хүн бөөгнөрч овоорсон бол
  • 10 сек болон үүнээс бага хугацаанд амжихгүй гэдэгтээ эргэлзэж байгаа бол. Магадгүй гудамжинд гарах гэж сандарч байгаад бэртэл гэмтэл авч болзошгүй.

Нөхцөл байдлыг ойлгохын тулд цаг шаардлагатай: онцгой байдлын үед зөв шийдвэр гаргах нь маш бэрх гэдгийг ойлгоорой.

Хэрвээ та гудамжинд яваа бол задгай газарт очоорой

Барилга байгууламжийн хэлтэрхий тань дээр унахгүй. Хэрвээ та гүүр, шатаар явж байгаа бол даруй холдох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *