Одууд гэрэл зураг дээр яагаад гоё гардаг юм бол, ямар аргаар зургаа авахуулаад байна? Тун энгийн: тэд өөгөө дарж, гоё сайхнаа улам тодруулах байрлалыг сайтар мэдэж байгаа юм.
Жирийн хосууд гэрэл зураг авахуулахдаа түгээмэл гаргадаг алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ. Мөн бидний санал болгож байгаа багахан залийг ашиглаад төгс зургаа даруулаарай.
Сонгодог байрлал – “Тэврэлт”
Бие биенээ гараараа хаахгүй байхыг хичээ. Камер луу биеэрээ багахан эргэж хараарай, нуруугаа тэгш байлгах тал дээр анхаарна, толгойгоо бүү унжуул.
Биеэрээ хагас эргэсэн зураг
Дээш өргөсөн гар нь мөр, гарыг улам том харагдуулдгаас гадна их биеийг улам өргөн болгодог. Гараа бага зэрэг доош буулгаад тохойгоороо нугална – та байгаагаасаа илүү нарийхан харагдах болно.
Сугадалцах
Хайртай залуугаа сугадаад налж зургаа авахуулж байгаа бол бүсгүй нь залуу дээрээ нураад унаж байгаа мэт харагдана. Залуугаа сугадаад бага зэрэг араар нь орж нуугд, хамаагүй гоё харагдана.
Мөрөнд нь наалдах
Мөрөн дээр нь толгойгоо наах хэрэггүй: өндөр нам өөр болохоор “тэнэг” харагдана. Хайртай залуугийнхаа ард тал биеэ нууж мөрөнд нь хөнгөхөн хүрнэ, нүүрээ наах хэрэггүй бөгөөд нуруугаа тэгш байлгана. Харахад цэгцтэй байхаас гадна бүсгүй нь илүү нарийн гуалиг харагддаг ажээ.
Баруун мөрөө урдаа гаргаад хажуугаараа харах
Урьд өмнө хэлсэнчлэн гараараа бүтэн тэврэх хэрэггүй, хайртай бүсгүйгээ дарамталж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зөв байрлал – хажуулдаж зогсоод хайртай бүсгүйгээ хөнгөхөн тал тэвэрнэ.
Суугаа байрлал
Сууж байгаа залуу дээрээ бүх биеэрээ нурж унах хэрэггүй. Мөн мөрөн дээр нь гараа бүтэн тавьж нүүрээ бүү наа. Ард нь хагас ороод залуу руугаа бага зэрэг бөгтийнө. Мөрөн дээр нь гараа хөнгөхөн тавина, хоёр гараа нийлүүлэх гэж бүү хичээгээрэй.
Хагас тэврэлттэй үнсэлт
Духан дээрх үнсэлтээс зайлсхий. Энэ тохиолдолд хайртай бүсгүйгээ хөнгөхөн тэврээд чамархай дээр нь үнсэнэ.
Хажуугаар харсан хагас тэврэлттэй зогсолт
Толгойгоороо бие биедээ хүрэхээс зайлсхийгээрэй, мөр тэгш байхаас гадна бага зэрэг зайтай байхаар зогсоно.
Үнсэлт
Секундын үнсэлт – дурсгалтай мөч. Жинхэнэ үнсэлтийг гэрэл зурагнаа буулгавал “бие биенээ идэж” байгаа мэт зураг гардаг тул болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Тэврэлдэх
Бүтэн тэврэхгүй байхыг зөвлөж байна, та хоёр яг л нэг том хөшөө шиг харагдана. Хайртай бүсгүйгээ өөр рүүгээ багахан татаад хацар дээр нь зөөлөн үнсэж байгаа мэт байрлал сонго. Нуруугаа мартаж болохгүй шүү.