Жинхэнэ сэтгэл гутралыг хүмүүс түр зуурын гуниг, уйтгартай андуурах нь элбэг. Клиник сэтгэл гутрал – жинхэнэ өвчин бөгөөд зүгээр ч нэг өөрөө аяндаа алга болдог өвчин биш. Багаар бодоход хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд амьдралд шууд нөлөөлнө – хувийн болон хувьсгалын бүх нөхцөл байдалд. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн нийт хүн амын 10% нь энэ өвчнөөр шаналж явдаг ажээ. Аюултай өвчнийг давж туулахад нь найздаа туслах зарим нэг зөвлөгөөг хүргэж байна.
1. Тусламж олоход нь туслаарай
Өвчтэй хүнд мэргэжлийн туслалцаа авах ёстойг нь болгоомжтой ойлгуул. Өөртөө тодорхой үүрэг, даалгавар авбал бүр ч сайн: эмчийн утас, хаягийг олж, үзлэгийн үеэр асуух ёстой асуултаа урьдчилан бэлдэх … Сэтгэл гутралд орсон хүмүүсийн хувьд энгийн зүйлийг ч хийхэд давшгүй даалгавар мэт санагддаг юм.
2. Мэдээлэл солилцоорой
Найз тань өөрийнхөө байдалд өөрийгөө буруутгах, эсвэл өөрөөсөө ичиж байгаа бол сэтгэл гутрал гэдэг яг л бусад өвчин шиг гэдгийг нь тайлбарлаж ойлгуулаарай. Энэ бол түүний сул дорой байгаагийн шинж биш хүн өөрөө тэмцэж давах ёстой зүйл – хугарсан гарыг эдгээж байгаа шиг л эдгэх өвчин. Сэтгэл гутралын талаар мэдээлэл олж унш. Илүү ихийг мэдэх тусам та найзыгаа илүү ойлгож найздаа хэрхэн туслах арга замыг олно.
3. Сэтгэл гутралыг уйтгар, гунигтай бүү харьцуул
Сэтгэл гутралыг тоохгүй орхиж болохгүй. Хэрвээ та өөрөө энэ өвчнөөр өвдөж үзээгүй бол сэтгэл гутралыг түр зуурын уйтгар гунигтай харьцуулж огтоос болохгүй. Найзыгаа ойлгохгүй бол сэтгэл гутралд орсон найз тань улам л өөрийгөө буруутгаж азгүй нэгэн гэж бодох болно.
4. Өвчний талаар чөлөөтэй ярьж бай
Найзтайгаа өвчнийх нь талаар чөлөөтэй ярилц. Амиа хорлох тухай илэн далангүй ярилцах нь уг зүйл болох магадлалыг бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон (сэтгэл гутрал гүнзгийрвэл ийм зүйлд хүргэж болзошгүй). Илэн далангүй яриа нь өвчтөний сэтгэлийг тайтгаруулж бусдаас тусламж авах нь энгийн зүйл гэдгийг ойлгуулна. Сэтгэл гутралтай хүн хэдий хэр эмч нарт хандаж тусламж авна төдий чинээ уг өвчний талаар судалгаа баяжина.
5. Цаашид ч дэмжсээр яваарай
Сэтгэл гутралын шинж тэмдэг материаллаг бус, сэтгэл гутралын шинжилгээ гэж байхгүй. Гаднаас нь харахад найз тань сайжирч байгаа ч гэсэн та сэтгэл санааг нь дэмжсээр яваарай. Халуун дулаан хайраар тэврэхээ мартав даа.