in

Мөнгөн устай халууны шил хагарсан үед дараах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай

Бид бага байхаасаа л халууны шил хагалж болохгүй гэдгийг мэднэ. Хагарвал мөнгөн ус гоожиж тасалгааны хэмд ууршин хорт бодис ялгаруулах болно. Мөнгөн ус нь хэдэн хэсэг болж бутраад шалны завсар, плитаны завсар болон хивсний үсэнд шигдэнэ … Удаан хугацаагаар мөнгөн усаар амьсгалбал бөөр, элэг тэр ч бүү хэл тархинд xорт бодис хуримтлагдаж эцэс сүүлд нь мөнгөн усны гүн xордлогод орно.

Үр дагавар нь аймшигтай: аманд металл амтагдах, хоол боловсруулах эрxтний хэвийн ажиллагаа алдагдах, арьс үрэвсэх, мэдрэлийн системийн өөрчлөлт, сэтгэлийн цочролд орох гэх мэт…

Гарах үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд та дараах арга хэмжээг яаралтай авах ёстой:

1. Халууны шил хагарсан өрөөнөөс бүх хүмүүсийг, мөн амьтдыг ч бас мартаж болохгүй, бүгдийг гаргана.

2. Тасалгааны хэмийг 16 хэм хүртэл бууруулна. Энэ тохиолдолд агаар цэвэршүүлэгч ашигласан нь дээр. Ингэснээр мөнгөн усны хортой уур таны уушгинд орох магадлал багасна.

3. Тасалгааны хаалгыг хаагаад бүх цонхыг нь том нээнэ.

4. Резинэн бээлий гартаа углаж, амандаа даавуун маск зүүж цэвэрлэх ажилдаа орно.

5. Тагтай шилэн саванд ус хийнэ.

6. Асгарсан мөнгөн усаа тариураар соруулаад устай саванд хийж таглана.

7. Нойтон сонингоор мөнгөн ус асгарсан шалыг цэвэрлэнэ.

8. Мөнгөн ус цуглуулж авсан устай саваа тагтан дээр түр гаргаад шалаа хлортой цайруулагч усаар угааж цэвэрлэнэ.

Уусмал хүчтэй байх ёстой: нэг литр усанд 1 хоолны халбага цайруулагч. Усаа сольж угаалгыг багаар бодоход 5 удаа хийнэ. Харин шилтэй мөнгөн усаа гаргаж хаях гэж яарсны хэрэггүй, өөр бусад хүмүүсийг хордуулж болзошгүй: xортой хог хаягдал хүлээж авдаг тусгай газарт хүргэж өгөөрэй.

Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авахаа хүн болгон мэдэхгүй тул та найз нөхөд, гэр бүл, танилууддаа цааш түгээж мэдээлэл өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *