in

Ямар ч хэцүү ааштай хүнтэй хэл амаа төвөггүй ололцоход тань туслах 11 зөвлөгөө

Хүсэл зорилго, сонирхол адилгүй ч гэсэн хэн нэгэнтэй учраа олох боломж бидэнд бий. Гэр бүлийн сэтгэлзүйч дараах 11 дүрмийг санал болгож байна. Та бүхэн энэ дүрмийг гэр бүлийн харилцаандаа баримталснаар бие биенээ илүү ойлгох боломж нээгдэнэ.

1. Аливаа харилцааны уур амьсгалыг тохируулах ёстой, яг л концертын өмнө хөгжмийн зэмсгээ тохируулж байгаа шиг. Тохитой байрлал авах – суугаад эсвэл ямар нэгэн зүйл түшиж зогсоно, хамгийн гол нь та тэнцвэрээ олсон байх ёстой. Том хүний байр сууринаас яриагаа эхлэнэ – өөртөө итгэлтэй байгаа болон өөрт чухал хэсгээс ярина. Толгойгоо тэгш, эсвэл өндөр байлгана. Хэрвээ таны харилцан ярилцагч таны эсрэг үзэл бодолтой байх магадлалтай бол нэг цэг дээр (өөдөөс харан сууж байгаа хүний хувцасны жижиг деталь, нүүр, царай) нүднийхээ харцыг барина. Энэ нь таныг өөртөө итгэлтэй, тогтвортой байгааг илэрхийлэх юм.

2. Ойр дотны хүнтэйгээ хүнд сэдвээр ярилцах гэж байгаа бол эхлээд өөртэйгөө чангаар ярьж үзээрэй: “Би чамтай муудалцах гэж биш харин харилцаагаа илүү тодорхой, тогтвортой байлгах гэж энэ яриаг эхлүүлж байгаа юм шүү”. Харилцан яриа гэдэг бол тулаанд ялах үйл хэрэг бус харин өөрийнхөө байр суурийг ойлгуулах хэрэгсэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэдтэй харьцаж байгаа бол нүдний харааны төвшинд байхаар сууж, биед нь хүрэх хэрэгтэй. Хэцүү ярианы дараа “би чамтай цуг шүү” гэж дуусгаж тайвшруулна.

3. Бидний эргэн тойрны хүмүүс бидэнд итгэхгүй, биднийг хайрлахгүй, ойлгохгүй эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байж болно – энэ явдлыг бид тэсвэрлэн гарч болно. Үнэн байдал бол субъектив зүйл. Харилцан ярилцаж байхдаа үгний цаад утга, мөн чанарыг олохыг хичээ, үнэн дотроос үнэнийг ол. Үнэнийг тунгаан бодох ажлыг зөвхөн сэтгэл санаа тайван байх үед л хийж чадна гэдгийг та ойлгоорой.

4. Хүн болгон төгс байх албагүй, хэн ч алдаа гаргаж болно – ингэлээ гээд та хүнийг хүндлэхгүй байж болохгүй. Ямар ч тохиолдолд таны буруу байж болохыг мартаж болохгүй. Харилцан ярилцаж байгаа хүнээ хүндэтгэнэ гэдэг нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг юм шүү.

5. Хүн болгон өөрийн хэл ярианы онцлогтой, хариу үйлдэл үзүүлэх хугацаа ч өөр. Хүний хэлсэн үгийг бид өөрсдийн онцлогоос хамааран хүлээн авдаг. Хэрвээ сайн ойлгоогүй бол дахин асуухаасаа бүү санаа зов. Харилцан яриаг өөрийн болгон ойлгох боломжийг өөртөө болон нөгөө хүндээ олгоорой. “Чи” гэж ярихаасаа илүү “би тэгж бодлоо”, “надад тэгж санагдлаа”, “би ууртай байна” “минийхээр бол ” гэж яривал зохилтой.

6. Бид өөрсдийнхөө үзэл бодлыг харилцан ярилцагчдаа тулгадаг, эргээд бидэнд тийм л хариу ирнэ. Тэгэхээр өөрийгөө хүндлүүлэхийн тулд та үзэл бодлоо шууд тулгах байдлаар илэрхийлэхээс зайлсхийгээрэй.

7. Нэг долгионоор амьдарч байгаа хүмүүстэй бид хэл амаа амархан ололцдог. Өөрсдийн ойлгомжтой хэлээр хоорондоо ярилцана, “долгион” солих ямар ч шаардлага байхгүй.

8. Хурц ааштай хүмүүстэй харилцахдаа аливаа асуудлаас зайлсхийхийн тулд цагийг нь олж орхиж явж сураарай, дараа нь өөрийгөө буруутгах шаардлагагүй болно. Ийм хүмүүс “би” гэхээсээ илүү “бид” гэсэн байр сууринаас ханддаг, тэд ар нуруунаас үг чулууддаг хүмүүс байдаг юм. Иймд хурц ааштай хүмүүсийн сэтгэл санааг тайван үед харилцахдаа сэтгэлээ зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Ийм хурц, ширүүн харилцааны дараа хэсэгтээ тайван амарвал таны эрүүл мэндэд тустай.

9. Хувь хүний мөн чанарыг тодорхойлохоос илүү бодит, үнэн зүйл дээр суурилж ярь. Хэн нэгнийг үнэлэх нь аргаа барсан эцсийн арга юм шүү. Таны харилцан ярианы хэлбэр хурцдах магадлалтай бол – тоглоом шоглоом болгон хувиргахыг хичээ.

10. Хэн нэгэнтэй харилцахдаа тухайн хүний “дээд” хэсэгтэй нь харьцсан дээр. Тэр хүний “харцаар” харьцахыг хичээ. Энэ мэт харилцаа нь бие биенээ илүү ойлголцоход нөлөөлнө.

11. Яриагаа “баярлалаа“, “дахин уулзатлаа баяртай” гэж дуусгаж сураарай. Яриагаа дуусгаад дүгнэж, дараагийн удаа юун дээр анхаарах ёстойгоо ойлгох хэрэгтэй. Өөртөө итгэлтэй хүн өөрийнхөө үзэл бодлыг зөв илэрхийлж, илүү тайван байж чаддаг. Мөн хэн нэгнийг сайшаалын үгээр магтах, өөрийнхөө тухай шүүмж үгийг тайван хүлээн авч суралцах нь харилцан яриа үр дүнтэй болоход нөлөөлнө.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *