Хайрцаг
Оригинал Timberland-ын хайрцаг нь хоёрдогч түүхий эдээр хийсэн, бат бөх чанартай байдаг. Хайрцагны таг, хажуу талуудад брэндийн нэр, лого заавал бичээстэй байна. Лого ба “Timberland” гэсэн бичиг нь алдаагүй, үсэг хоорондоо зайгүй, өнгө нь зөрүүгүй байх ёстой.
Шошго
Хайрцагны хажуу талын аль нэг буланд шошго наалттай байна. Үүн дээр гутлын размер, дугаар, өнгө нь бичээстэй байх ёстой. Доторх гутал нь шошгоны мэдээлэлтэй яв цав таарч байгаа үгүйг шалгаарай.
Лого
Фирмийн лого нь гутлын гадна талд, өсгий хавьцаа дараастай байна. Логоны тэгш хэм, загварт ямар нэгэн алдаа байх ёсгүй. Мөн логоны баруун дээд хэсэгт бүртгэлтэй барааны ® тэмдэг заавал байна.
Үдээс, үдээсний нүх
Үдээсийг үзүүрээс нь түлсэн байх бөгөөд ямар ч хуванцар, тусгаарлагч байхгүй. Эрэгтэй хүний гуталд 7 хос үдээсний нүх, эмэгтэйд 6 хос байх ёстой.
Ул
Улан дээр нь мөн Timberland гэсэн бичиг, лого байна. Гутлын загвараас шалтгаалж өөр бичигдэж магадгүй. Гэхдээ сайн чанарын дардас байна.
Оёдол
Timberland-ын гутлууд өндөр зэрэглэлийн сайн оёдолтой байдаг. Шулуун, тэгш, гүйцэд оёсон байх ёстой.