Ryan хэмээх энэхүү гэр оронгүй эр Канадын Эдмонтон хотод амьдардаг. 30 шахам жилийн турш гудамжинд хоног төөрүүлж, өөрийн гэх орон гэргүй амьдарч ирсэн түүнд бурхан биширч шүтэм онцгой авьяасыг өгчээ. Хөгжмийн ер бусын авьяастай тэрээр хэнээр ч заалгалгүйгээр өөрөө төгөлдөр хуур хөгжмөөр тоглож сурсан төдийгүй киноны хөгжим байвал зохилтой гайхалтай сайхан аялгуу бичсэн байна. Эдмонтон хотын Черчилл Скверт төгөлдөр хуур тоглох түүний бичлэгийг нэгэн эмэгтэй хийж, цахим ертөнцөд байршуулжээ.
in Сонин хачин, Хүмүүс