Магадгүй танд сэтгэл хөөрлөөсөө болоод хэрээс хэтэртэл уучихаад маргааш нь дахиж хэзээ ч ингэж уухгүй гэж өөртөө ам өгч байсан үе байгаа л байх. Манайхан бол үүнийг зуун зарааг зулзагатай нь залгичихсан юм шиг л байна гэлцдэг. Ходоод гэдсэнд зулзага бүр нь эсгий гутал өмссөн зуун зараа орчихсон байгаа үед зарим хүмүүс бэлэн гоймон идэх, зарим нь зуу татах, нөгөө нэг нь нүүрсэн хар эм уух, үлдсэн зарим нь халуун бантан оочих зэрэг арга хэрэглэдэг. Харин дэлхийн улс орнуудад шартсан нэгэн хэрхэн шараа тайлдаг нь сонин. Тэр дундаа дэлхийн хамгийн инээд хүрмээр, хөгийн шар тайлах аргуудыг сонирхвол бүр ч сонин байх бизээ.
Филиппинд шартсан хүнд балут хэмээн нэрлэдэг бараг дэгдээхий болчихсон нугасны чанасан өндөг идэхийг зөвлөдөг.
Гайтичууд шарталтыг бий болгосон архиныхаа үйсэн бөглөөнд 13 ширхэг зүү хатгаж шараа тайлдаг.
Унгарт бор шувууны сангасыг брэнди архинд хийж уудаг.
Тайландад халуун ногоотой гоймонтой шөл идэж шараа тайлдаг.
Wild West-д шартсан ковбойчууд халуун усанд туулайны баас дэвтээж хийсэн бөмбөлөгт цай гэж нэрлэсэн зүйлийг хийж уудаг.
Вьетнамчууд халуун усанд хирсний эвэр хольж уудаг ба үүнийгээ шарталтаас гадна бүх төрлийн харшил, хавдар зэрэгт тустай гэж үздэг.
Туркд сонгино, сармис, цөцгийтэй гүзээний шөл уудаг.
Сицилид хатаасан бухын чив идэхийг зөвлөдөг. Энэ нь мөн үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг гэдэг.
Чехд даршилсан өргөст хэмх бүхий зайдсаар шар тайлдаг.
Хятадуудын шар тайлах аргуудын нэг нь будааны агшаамал идэх аж.
Эртний Ромд хэтрүүлж уусан бол их тосонд шарсан канари бялзуухай иддэг байжээ.
Украйнд солянка иддэг.
Польшууд даршилсан өргөст хэмхийн шүүс уудаг.
Норвегид хатаасан сагамхай загасыг жигнэж, цөцгийн тостой иддэг.
Мексикчүүд гүзээний шөл идэж, улаан лоолийн шүүс болон ногооны салат, далайн гаралтай хоол иддэг байна.
Германд шараа тайлахын тулд май загасаар ороосон даршилсан өргөст хэмх, сонгино иддэг.
Францчууд сонгины хурц шөл, талх, бяслаг иддэг.
Бангладешт хэтрүүлэн уугчид наргилын шүүс уудаг.
Канадад бол бяслагтай, амтлаг сүмс бүхий шарсан төмс иддэг.
Австраличууд шар айраг нэрэхэд үлдсэн хөрөнгөний өтгөн түрхэц ханд бүхий шарсан талх идэж шараа тайлдаг.
Перу улсад шар тайлахдаа лайм, нимбэг, сармис, цагаан гаа бүхий загасны шөл иддэг.