Дараах төлөвлөгөөг биелүүлж чадвал нэг сарын дараа та өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Бүх зүйлийг 4 хэсэгт хуваая: нэг, нэг долоо хоногоор. Нийт хугацаа – 1 сар. Нэг сар бие даан ажиллаад амьдралаа сайн тал руу нь өөрчилж чадна. Долоо хоног болгон төлөвлөгөөтэй – өөрийнхөө амьдралын хэв маягт хэвшүүлэх 3 даалгавар. Энэ дүрмийг сарын турш дагаж мөрдөнө. Харин дараа нь яах вэ гэж үү? Таны л шийдэх хэрэг.
1 дэх долоо хоног: Бие эрxтэн, сэтгэл санаагаа цэвэрлэх
1. Ойролцоогоор өглөөний 6 цагт босно. Урьд өмнө хэзээ ч гаргаж чадаж байгаагүй цагийг өөртөө гаргах боломжтой. Гэрийнхэн чинь унтаж байх хооронд өөрийн хүссэн зүйлээ хийж болно. Өнөөдрийг эрч хүчтэй өнгөрөөхөд биеэ бэлдэх сайхан боломж. Өлөө босохоос залхуураад байгаа нь таны ядарсны шинж тэмдэг биш юм шүү. Миний хувьд бол өглөө босож чадахгүй байгаа нь өөрийнхөө амьдралаар амьдрах хүсэлгүй байгаагийн шинж. Орноосоо эртлэн босох гэж юундаа яарна вэ – хүйтэн өглөө, түгжирсэн зам, эцэс төгсгөлгүй ажил төрөл … “Шинэ өдөр ирлээ” гэсэн бодолтой байх уу? Өглөө цоглог босож өөрийнхөө амьдралыг өнгөтэй болгох уу эсвэл өглөө аажуухан босож амьдралаа байдгаар нь өнгөрүүлэх үү?
2. Хөнгөн хооллох. Цаашдын өөрчлөлтөд минь маш их эрч хүч хэрэгтэй. Сoгтууруулах төрлийн ундааны хорыг гадагшлуулах, хүнд хоолноос биеийг хөнгөвчлөх, амттанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт дасан зохицоход бидэнд маш их эрч хүч хэрэгтэй. Хүн болгонд хоол хүнстэй холбоотой сул тал бий, бид тэр муу зуршлаасаа хагацах цаг болсон. Таны хувьд ямар хоол хүнс эрүүл санагдаж байна тэрийг сонго. Миний хувьд цагаан хоол зохидог тул би цагаан хоолтон болсон. Миний хоолны цэсэнд: чипс, сoгтууруулах төрлийн ундаа, амттан, хийжүүлсэн ундаа, хагас бэлэн бүтээгдэхүүн болон түргэн хоол байдаггүй. Идэх хоолныхоо хэмжээг багасгаад, унтахаасаа өмнө идэх зүйлээс татгалзана. Бусдаар та бие организмаа сонсож хоол судлаачдын зөвлөгөөг дагана. Хамгийн гол нь өөрийнхөө биелүүлж чадахгүй хэцүү даалгавар бүү тавь. Хоол боловсруулах эрxтний ачааллыг багасгаж эрүүл, хөнгөн, шим тэжээлтэй хоол сонгоорой. Бие эрxтэн тань танд талархаж, та аз жаргалыг мэдрэх болно.
3. Спорт. Энэ миний хамгийн дуртай бөгөөд надад аз жаргал бэлэглэдэг хэсэг. Дахин давтаж хэлэхэд: эрүүл сэтгэл санаатай байхад бие эрxтний тэнцвэрт байдал чухал. Бие эрxтний тэнцвэрт байдалд хөдөлгөөн нөлөөлнө. Хөдөлгөөн бол амьдрал. Иймд, ядарч эцсэн бие эрxтнийг та өдөөж өгөх хэрэгтэй. Өдөр болгон их бага хэмжээгээр илүү хөдлөхийг хичээ: ажилдаа явахаар хувцсаа өмсөхдөө толины өмнө бүжиглэ, цахилгаан шатнаас татгалзаж шатаар яв, том заал тойрч гүй, хамаагүй ээ – хөдөлж л байвал ямар ч хөдөлгөөн болно.
2 дахь долоо хоног: Орон зай, ажил төрөл, орчин тойрныг цэгцлэх
1. Орон зайгаа цэвэрлэх. Бүгдийг хаяцгаая. Булан тохой болгоныг, ширээ, шкаф гээд бүгдийг. Та бодоод үз дээ: таны гэрт байгаа ямар нэгэн зүйл зай эзлэхээс гадна таны энергиэс авч байдаг. Өчүүхэн зүйл ч гэсэн адилхан шүү. Энэ үндэслэлээр би хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл хог дээр гаргаж хаясан. Үнэхээр шаардлагатай бөгөөд хэрэглэх зүйлүүдээ л авч үлдсэн, мөн миний сэтгэлийг сэргээдэг, надад үнэхээр дурсамжтай зүйлээ авч үлдсэн дээ. Гэхдээ нэг сануулах зүйл бий: жишээ нь 2008 оны 2-р сарын 14-нд таны хайртын бэлэглэсэн бамбарууш одоо болтол хадгалагдаж байгаа бол (харин та хайрттайгаа салаад удаж байгаа) энэ “сөрөг” дурсамжаасаа салахын тулд бамбаруушийг гаргаж хаях л хэрэгтэй. Эргэлзэх зүйлгүй хая. Хаясны дараа таны сэтгэл хөнгөрөөд л ирнэ. Дээрээс нь бүх шал, тавцангийнхаа шороог сайтар зүлгэ.
2. Ажил төрөл, үүрэг хариуцлагын цэвэрлэгээ. Хэдэн жил англи хэл сурах гэж зовж байгаагаа та бодоод үз дээ. Эсвэл хөдөө байгаа нагац ах дээрээ очоод ирье гэж хэдэн жил бодов доо. Эсвэл өөр бусдад амласан зүйлийн жагсаалт дуусахгүй үргэлжилсээр л байна уу? Энэ асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. Шийдэх хоёр арга зам байна: (1) хийх, (2) бүгдээс татгалзаад хийхгүйгээр шийдэх. Хэрвээ нагац ах дээр очихоос татгалзаж чадахгүй бол маргааш яваад ир. Өөртөө ачаа үүрүүлж байхаар тэр дор нь хийж бай.
3. Орчин тойрны цэвэрлэгээ. Таныг хойш татах эсвэл бухимдуулах аливаа харилцааг таслан зогсоо. Бүх зүйлд сэтгэл дундуур байдаг, юмыг байнга шүүмжилж байдаг хүмүүстэй харилцаагаа тасал. Нийтийн гэх зүйлгүй болсон тэр хүмүүстэй, шинэ зүйлд зааж сургахгүй хүмүүсээс зайгаа ав. Харилцаагаа тасалж сур, үгүй гэж хэлж сур. Хэрвээ таны эрх чөлөө үүнийг шаардаж байвал өөрийгөө хүмүүжилгүй, ухамсаргүй, галзуу мэт байлгаж сур. Гэхдээ эцэг эх энэ тохиолдолд хамаарахгүйг анхаарна уу. Эцэг эхтэйгээ бол харилцаа хэцүү байсан ч гэсэн харилцаагаа сайжруулахын төлөө л зүтгэх хэрэгтэй.
3 дахь долоо хоног: Төлөвлөгөө, зорилго болон мөрөөдөл
1. Төлөвлөгөө бичээд биелүүлж бай. Өнгөрсөн долоо хоногт бидний хийж дуусгаагүй ажил бий. Ямар санагдаж байна даа? Та эрч хүчээ мэдэрч байна уу, дуусгаагүй ажилдаа ханцуй шамлан ороход бэлэн байгаа биз? Эсвэл үгүй юу, хийхээр төлөвлөсөн ажлаасаа хэд хэдийг шууд хасах уу? Хийгээд дарсан нь дээр биз дээ? Ямартай ч миний хувьд би эрч хүчтэйгээр хийж дуусгах хүсэл төрж байсан юм. Мөн урьд өмнө хийж амжаагүй зүйлүүдээ нэмж бичих хүсэл байсныг нуух юун. Зөвхөн ажлаа төлөвлөхгүй, мөнгө, амралт, өөртөө гаргах цаг болгоныг төлөвлөх ёстой. Өөрийнхөө хийх хүсэл төрөх тийм төлөвлөгөө гарган зүтгээрэй.
2. Байж болохгүй зүйлийн жагсаалт. Миний хамгийн дуртай хэсэг гэж хэлж болно. Энэ дасгал миний хувьд улам л аймшгийн болоод байгаа гэх үү дээ. Гол утга агуулга нь: өөрийнхөө хэзээ ч биелүүлж чадахгүй гэж бодсон мөрөөдлөө бич. Дэлхийг эзлэх, Эверестийн оргилд гарах (магадгүй таны нас 70 хол гарсан ч бай). Цаг байна, мөнгө, шаардлагатай холбоо сүлбээ байна, авьяас байна. Өөр танд юу хэрэгтэй юм? Үнэндээ миний анхны мөрөөдөл биелэшгүй гэж бодож байсан юм, 2014 онд бичиж байж билээ. Харин өнөөдөр би тэр мөрөөдлөө биелүүлчихээд сууж байна. Өнөөдрийн нүдээр харахад миний тэр үед “байж боломгүй зүйл” маань ямар инээдтэй өчүүхэн зүйл байгаа вэ гэж өөрийгөө шоолж сууна.
3. Өдөр болгоныг төлөвлөнө. Орой нь суугаад маргаашийн өдрийг төлөвлөнө. Товч тодорхой төлөвлөгөө ямартай ч байх ёстой. Орой боллоо, төлөвлөгөөгөө гаргалаа. Маргааш өглөө бүх зүйл төлөвлөгөөний дагуу явахгүй байсан ч хамаагүй, таны ажлын эрч хүч нэг дахин нэмэгдсэн байхад л хамаг учир оршино. Шалгарсан арга шүү. Бас дэлхийн ерөнхий урсгалыг харж өөрийгөө аль чиглэлд явж байгаагаа тодорхойлж байх хэрэгтэй. Хаашаа вэ? Та ер нь ямар нэгэн чиглэлд хөдөлж байна уу? Яагаад?
4 дэх долоо хоног: Хил хязгаараа өргөжүүл
1. Өөрөөр амьдрахыг оролд. Жижиг ч хамаагүй зүйлийг өөрчлөхийг хичээ. Ажил руугаа шинэ замаар яв. Өөр кафегаар үйлчлүүл эсвэл үнэтэй дэлгүүр орж үз. Спортын шинэ төрлөөр хичээллэ. Урьд өмнө хийж үзээгүй ямар ч ажил байж болно. Нэг л ажлыг өдөр болгон хийдэг өөрөөсөө энэ ажлыг би өөрөөр хийж болохгүй гэж үү асуугаад үз. Өөртөө шинийг нээхийг байнга оролдож бай, өөрийгөө ужиграхаас сэргийл.
2. Ая тухын бүсээс гарч үз. Хэрвээ та дээрх зүйлүүдийг бүгдийг хийгээд явсан бол ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө чангалжээ гэж үзнэ. Гэхдээ бид ингээд зогсохгүй цааш явах зам бий. Өндрөөс айдаг уу? Явж шүхрээр үсрэе. Даргаасаа айдаг уу – шинэ санаагаа айж ичилгүй танилцуулъя. Танихгүй хүмүүсийн дунд байхаасаа ичдэг уу – үдэшлэгт явцгаая, гэхдээ ганцаараа явна шүү.
3. Амралт. Та юу гэж бодоов – зогсоо зайгүй л хөдөлмөрлөөд зүтгээд байна гэж бодсон уу? Гэрээсээ гарч, интернэт, утаснаасаа холдож тэгээд ганцаараа зугаалж амар. Өөрөө өөртэйгөө ярь. Юу болж өнгөрсөн, ямар өөрчлөлт гарснаа асуу? Цаашид яаж амьдрахаа урьдчилан хар.
Туулах замын дунд таны төсөөлж байснаас ч их өөрчлөлт танд гарах болно. Өдөр тутмынхаа амьдралд та эдгээр зүйлийг дагаж мөрдсөнөөр та өөрийнхөө амьдралыг өөрчилж, өөрийгөө ихийг бүтээж чадах нэгэн гэдгийг ойлгох болно.