in

Өдөр тутамдаа байнга хэрэглэдэг боловч бидний төдийлөн мэддэггүй байсан 11 зүйл. Мэддэг болсныхоо дараа бусдадаа хэлж өгөөрэй

Бид эдгээр зүйлийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг, гэтэл зарим нэг зүйлийн жинхэнэ зориулалтыг нь анзаардаггүй бололтой.

Шатахууны тэмдгийн хажууд яагаад сум байдгийг, дарсны шилний ёроол яагаад хонхорхой байдгийг та мэдэх үү? Мэддэг бол бусдадаа хэлж өгөөрэй.

Шатахууны хэмжээ заах тэмдгийн хажууд яагаад сум байдаг вэ?

Таны автомашины шатахууны банк аль талдаа байдгийг танд зааж өгч байгаа юм. Шинэ машинтай болоод шатахуун түгээх газрын хаана нь очиж зогсохоо мэдэхгүй будилж байвал энэ тэмдгийг харахад л боллоо. Үнэндээ энэ тэмдэг машин болгонд байдаггүй нь харамсалтай.

Жийнсэн өмдний халаасны төмөр

Анхлан жийнсэн өмдийг ажлын хувцас болгон үйлдвэрлэдэг байлаа. Жишээ нь, уурхайчид халаасандаа хүнд багаж хэрэгслээ хийхэд халаас нь дороо урагдаад байжээ. Ингээд л халаасыг бат бөх байлгах зориулалтаар төмөр бэхлэгч хийж эхэлсэн байна.

Үдээсний машинд ямар хэрэгтэй вэ?

Үдээсний машинаар бид цаас үдэхдээ хоёр захаас дотогш байдлаар үддэг. Харин үдээсний машины доод хэсгийн жижиг эд ангийг 180 хэмээр эргүүлэхэд дотор талаас гадна тийш үдэгдэнэ. Энэ нь түр зуурын үдэлт гэж үздэг бөгөөд жинхэнээр үдэх шаардлагатай бол ямар ч төвөггүйгээр дотогш болгож болох ажээ.

Эвхдэг метрийн үзүүрт байгаа шүд ямар учиртай вэ?

 

Юуны түрүүнд метрийн үзүүрийг тээгэлдүүлж болно.

Харин шүд нь хэмжиж байгаа зүйл дээрээ тэмдэглэгээ хийх зориулалттай, магадгүй танд ойрхон бал, харандаа байхгүй бол шүү дээ.

Цоожны доод хэсэгт байрлах жижиг нүх

Гудамжинд дүүжлээтэй цоожийг борооны усанд зэврэхээс хамгаалах буюу энэ жижиг нүхээр борооны ус нь урсаж дуусдаг байна. Мөн энэ нүхээр цоожийг тослож болно.

Гар утас усанд норсон эсэхийг нь шалгах

Ихэнх батерейнд нэгэн дөрвөлжин, дугуй индикатор байдаг – чийг татсан бол цайвар ягаан эсвэл улаан өнгөтэй болдог байна.

iPhone 5–аас хойш SIM картын хэсэгт энэ индикатор байрлах болсон. Чийгийн индикаторыг сайн харахын тулд гэрэл тусгах, томруулдаг шилээр харж болно.

F болон J үсэг дээрх тэмдэглэгээ

Бичихэд амар болгож байгаа юм: товчлуур руугаа харалгүй арван хуруугаар бичдэг хүмүүс хурууны байрлалаа зөв байрлуулахад тусална.

Наалддаг цаасыг зөв хуулах

 

 

Стикерийг доод өнцгөөс нь хуулахад өнцөг нь сөрдийж хэсэг хугацааны дараа салаад явчихдаг. Цавуулаг чанарыг нь удаан хадгалахын тулд та дээд хажуу талаас нь хуулахыг хичээгээрэй.

iPhone утасны энэ нүх ямар учиртай вэ?

Гэрэл болон камерын дунд байгаа энэ жижиг нүх бол нэмэлт микрофон. Биднийг ярьж байхад гаднаас ирэх дуу чимээг хүлээн авч шүүх үүрэгтэй.

Сармис шахагчийн бариулд байрлах нүх ямар учиртай вэ?

Энэ бол ганц сармис шахагч биш тоорыг яснаас нь цэвэрлэх багаж юм. Бариулд байрлах жижиг нүхэнд тоороо тавьж дарахад бариулын нөгөө талд байгаа үзүүр тоорын ясыг шахаж гаргана.

Дарсны ёроолд байгаа нүх ямар зориулалттай вэ?

Энэ нүхийг пунт гэнэ, хэд хэдэн үүрэгтэй:

  • Олон жилийн өмнө шилийг хавтгай ёроолтой хийх технологи байхгүй байлаа. Шилийг үлээж байх явцад “дотор” талаас нь шилний хэвийг гаргадаг байв. Ингээд шил хийх уламжлалт хэлбэр тогтжээ.
  • Дарсыг удаан хугацаагаар хадгалах явцад шилний тэрхүү товгор хэсэгт тунадас тогтдог байна. Тэр газар тогтсон тунадас хундагалах явцад хөндөгддөггүй ажээ.
  • Оргилуун дарсны даралтыг тэнцвэржүүлэх үүрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *