Та олимпийнн аварга ч бай, Эверестийн оргилд гарсан ч бай, сансарт очоод ирсэн ч бай хамаагүй эдгээр киног үзээгүй л бол та дутуу амьдралаар амьдарчээ гэж үзнэ. Тэгэхээр, элдэв янзын оршил үг хэрэггүй, хүн болж төрснийх дараах 15 киног заавал үзээрэй.
Fight Club, 1999
Энэ киног үзээгүй хүмүүс нэрийг нь хараад л хагас нүцгэн эрчүүд бие биенээ цуcтай нь хольж зодoлддог гэж бодно. Мэдээж зодoонгүй гэж хэлэхгүй, гэхдээ киноны гол утга агуулга нь капитализм гэх нийгмийн гутaмшгийг үзүүлсэн юм. Энэ л киноны ачаар найруулагч Дэвид Финчер нэрд гарч, “Alien 3”-ын бүтэлгүйтлээ цайруулж чадсан юм.
Оскар: 0
Киноны нөлөө: Финчерийг Бурхнаа өргөмжилсөн кино.
Oldboy, Солонгос 2003
Солонгосын кино үйлдвэрлэл бидэнд багагүй сайхан уран бүтээл хайрласан. Энэ киноны хувьд зохиол сайн, сайн найруулж гайхалтай жүжиглэсэн. Хэрвээ энэ бүтээлийг мэдэхгүй бол элдэв юм асуулгүй шууд л үз – товчхондоо, амьдралдаа хэнд ч хүсэхээргүй өс xонзонгийн тухай кино.
Оскар: 0
Киноны нөлөө: Солонгосын кино үйлдвэрлэл ямар түвшинд хөгжсөнийг энэ кино нотолж өгсөн юм.
Blue Valentine, 2010
Нэгдүгээрт, Райан Гослинг – авьяаслаг жүжигчин, үзэгч олон түүнийг “The Notebook” киногоор нь сайн таних болсон. “Blue Valentine” бол хайр дурлалын сэдэвтэй, гэхдээ тэнцвэрээ олж ядаж байгаа тухай өгүүлэх тул үзэхэд сэтгэл санааны хувьд маш хэцүү байх болно. Хайр дурлалын кино гэж хэлж байгаа ч анхны болзоогоор үзэх кино огт биш шүү.
Оскар: 0 (шилдэг эмэгтэй жүжигчнээр Мишель Уильямс нэр дэвшсэн)
Киноны нөлөө: 2010 онд 3 сая хосыг салахад хүргэсэн.
The Incredibles, 2004
“Lion King”, “Mulan”, “Toy Story” бүгд сонирхолтой хүүхэлдэйн кино, гэхдээ “The Incredibles” бол дээд түвшинд хүрч чадсан юм. Хүүхэлдэйн киноны түүхэнд өөрчлөлт авчраад зогсоогүй супер баатруудтай шилдэг хүүхэлдэйн киноны тоонд зүй ёсоор орно.
Оскар: 2
Киноны нөлөө: бүхий л цагийг эзэлсэн шилдэг хүүхэлдэйн кино.
Whiplash, 2013
“Birdman”-ыг муу гэж хэлэх гэсэнгүй, гэхдээ тэр жил “Whiplash” л Оскар авах байсан юм. Спортын түүхийг өгүүлсэн гэх боловч үнэндээ хөгжмийн гайхамшгийг харуулсан сайхан кино. Авьяаслаг жүжигчид, тэдний хоорондын харьцаа дээд төвшинд, мөн үйл явдлын хоорондын уялдаа холбоо ямар мундаг байсныг дурдаад ч хэрэггүй биз ээ. Киноны утга агуулга маш гүн гүнзгий тул эцэс сүүлд нь юу мэдэрч байгаагаа ч үзэгч ухаарахгүй байх тохиолдол бий.
Оскар: 3 (том шагналыг авах байсан юм)
Киноны нөлөө: Спортын тухай биш спортын кино
Casino Royale, 2006
“Die Another Day” гарсны дараа Бондын нэр хүндийг өөд нь татах огцом үсрэлт хэрэгтэй байсан юм, эс бөгөөс энэ сайхан кино тэр бүтэлгүй ангиар дуусах байсан биз. Аз болж “Die Another Day” кино хүлээлтийг давж чадсан. Магадгүй Мартин Кэмпбелл – Бондын тухай цуврал киноны шилдэг найруулагч нь байх. Бонд гэдэг дүрийн мөн чанарыг таниж бусдаас онцгойруулж чадсан найруулагч. Нэмж хэлэхэд, киноны эхний хэсгийг хар-цагаанаар хийсэн нь гайхалтай санагдсан.
Оскар: Оскар дэндүү жулдана.
Киноны нөлөө: покертой хэсэг нь поpно үзэж байгаа мэт л үзэгчдийг татна.
Pulp Fiction, 1994
Энэ кинонд Оскар өгөөгүй нь Академийн хүн төрөлхтний өмнө хийсэн хамгийн том нvглийн нэг гэж хэлж болно. “Forest Gump” гайхалтай кино мөн, гэхдээ киноны түүхэнд гайхагдахаар тийм үг хэллэг, харилцан яриа байгаа гэж үү? Жон Траволто шиг бүжиглэсэн бүжиг, тарантиногийн хошигнол бий гэж үү?
Оскар: 1 (шилдэг кино зохиол)
The Shawshank Redemption, 1994
Тус кино оскарын уянгын бусад кинонууд шиг үзэгчдийн нулимсыг гаргахын тулд хямдхан эмгэнэлт үйл явдлаар дүүрээгүй. Жүжигчдийн зөөлөн гаргах дүр үзэгч олны хайрыг татаж чадсан. Цасанд нуугдах Леонардо ДиКаприо – сэтгэл хөдөлгөнө, гэхдээ Морган Фримен болон Том Роббинсын бүтээл – жүжигчдийн авьяасын тод жишээ.
Оскар: 0 (“Forest Gump” байсан учраас яаж ч чадаагүй)
Киноны нөлөө: Морган Фримений “Бурхны хоолой” тодорсон юм.
Matrix, 1999
Киноны гол дүрийн баатрууд йогийн байрлал ашиглан исгэрэн ирэх сyмнаас бултдаг нь үзэгч олныг гайхашруулсан. Гэхдээ энэ хэсэг киноны чухал хэсэг биш юм. Юуны түрүүнд, хамгийн ухаантай бүтээл болсон. Киноны сүүлийн бичиг гүйгээд дууссан ч гэсэн “Хэрвээ үнэхээр ийм байвал яана аа?” гэж бодсоор л байх болно. Мөн “Matrix” өнөөдөр ч гэсэн шилдэг шинжлэх ухааны зөгнөлт киногоор шалгарсаар яваа. “Jupiter Ascending” яаж яваад “Matrix”-аас илүү гараад ирсэн юм, ёстой л цэвэр аз бололтой.
Оскар: 4 (шилдэг кинонд нэр нь дэвшээгүй)
Киноны нөлөө: кино үйлдвэрлэлийн түүхэнд хамгийн азтай тохиолдолд тооцогдоно.
The Sixth Sense, 1999
Энэ цагийг эзэлсэн хамгийн аймшигтай кино гэж хэлж болно, магадгүй “аймшгийн” гэдэг төрөлд багтахгүй л байх л даа. Гэхдээ гол дүрийн баатар хий үзэгдэл хардаг, утга санаа нь бусдаас илүү гүн агуулгатай. Энд элдэв хүн айлгах гэж ядсан зүйл ганц ч байхгүй. Авьяаслаг жүжигчид, чадварлаг найруулагч бүтээлээ үнэхээр сайн хийж чадсан.
Оскар: 0 (6 төрөлд нэр дэвшсэн, ганц ч шагнал аваагүй нь гайхмаар)
Киноны нөлөө: ийм төрлийн кино маш олон үзэгчдийг татаж чадсан.
Star Wars: Episode VII, 2015
Lucasfilm-ээс “Star Wars”-ыг худалдах эрхийг авахдаа Disney-ийнхэн өмнөө том зорилго тавьсан. Үзэгчдийн ой санамжаас өмнөх ангиудын бүтэлгүйтлийг арилгахаас гадна үе үеийн үзэгчдийн хүсэл сонирхолыг нэгтгэхийг зорьжээ. Disney ч тэр, Ж.Ж.Абрамсон ч тэр ажлаа сайн хийж чадсан.
Оскар: 0 (академийнхан юу ч ойлгохгүй байгаа юм)
Киноны нөлөө: бидний толгойноос өмнөх ангиудын бүтэлгүйтлийг арилгаж чадсан.
Mad Max: Fury Road, 2015
Зүгээр ч нэг тyлаантай киноны хамгийн шилдэг кино биш – энэ түүхэндээ хамгийн шилдэг кино, тэгээд л боллоо. Киног гайхамшигтай болгох бүх зүйл бий – эмэгтэй киборг, шүдээ хүртэл зэвcэглэсэн жирэмсэн бүсгүйчүүд, хагас нvцгэн зомбинууд, Валентино Россигоос мундаг мотоцикл унадаг эмээ нар. Киноны түүхэнд хамгийн мундаг дүр – тэ.нэг бaйлдагч буюу галзуу хурдаар давхих машины хамар дээр дүүжлэгдэн цахилгаан гитар тоглох хагас зомби.
Оскар: 6 (хэнд ч хэрэггүй төрлөөр авсан даа)
Киноны нөлөө: Үзэгчдэд этгээд сэтгэгдэл төрүүлсэн, таны нас, хүйс, яс үндэс, хүсэл сонирхолыг хамаарахгүйгээр шүү.
The Social Network, 2010
Кино сонирхогчдыг тайван унтуулдаггүй нэг асуудал бий: чадварлаг найруулагчдад яагаад Оскар өгдөггүй юм бэ? Нээрээ, яагаад Дэвид Финчер Оскаргүй юм бол? Түүний найруулсан агуу том 9 кино бий, нэг кино нь л гэхэд 50 оскарын шагналтай тэнцэхээр. “The Social Network” түүний шилдэг бүтээл биш л дээ, гэхдээ Академийнхан яагаад Финчерийг анхааралдаа авахгүй байна. Тайвшрах нэг зүйл бий, кино зохиолч Аарон Соркин шагнал авсан, түүний хувьд уг кино зохиол нь “Мона Лиза” л гэсэн үг.
Оскар: 3 (кино зохиолын шинэчилсэн хувилбарыг мөн оруулаад)
Киноны нөлөө: киноны шилдэг эхлэл
The Dark Knight, 2008
20-иод жилийн өмнө “Batman and Robin” гарч уг энэ төрлийн бүтээлийг булшлаад зогсоогүй комиксоор хийж байсан киноны санааг ч булшилсан юм. Хэсэг хугацаанд л энэ нэрийг сонсохоор хүмүүсийн “дотор нь муухайрдаг” байсныг бодоход үнэхээр муу бүтээл байсан бололтой. Аз болж, 2005 онд тэнгэрээс илгээсэн аврагч Кристофер Нолан “Batman: Begins” киног бүтээж үзэгч олны сонирхолыг дахин төрүүлж чадсан юм. 2008 онд “The Black Knight”-ийг хийж Бэтмэний нэр төрийг бүрэн утгаар нь сэргээж чаджээ.
Оскар: шилдэг туслах дүр (RIP Хит Леджер)
Киноны нөлөө: Бодит байдлын материйг өөрчилсөн.
The Lord of the Rings: The Return of the King, 2003
Маш олон Оскар авсан цорын ганц анги нь. Академи уг нь шилдгүүдийг тоож хардаггүй юм, харин энэ удаад овоо хараа орсон юм байлгүй дээ. Академийнхаа нөөцөд байгаа Оскараа өгөхөөс л наагуур байсан гэж хэлж болно, бас нэр хүндээ тэр дор нь алдчихгүйн тулд тэгс ингэсгээд зогссон нь яамай даа. Энэ киног үзсэнээс хойш Академийнханд өөр бусад кино үзээд сууж байх утгагүй санагдсан нь мэдээж.
Оскар: хэд хэдээрээ
Киноны нөлөө: Кинонд оролцсон хүний тоогоороо Гиннесийн номонд бичигдсэн.