Бөөр аажмаар мууддаг тул эхэн үедээ мэдэгддэггүй. Заримдаа бидний хийдэг нийтлэг дадал зуршил бөөр өвчлөх шалтгааны эх үүсвэр болж байдаг.
Бөөрний 20% нь хэвийн байхад хүн хэвийн ажиллаж амьдарч чаддаг. Тиймээс хүмүүс бөөр өвдсөн эсэхийг мэдэлгүй удаан явснаас болж хүндрүүлдэг. Бөөр бол хамгийн гайхалтай эрхтэн. Тэд шээсийг гадагшлуулж, цусыг шүүж, дааврыг тэнцвэржүүлдэг. Бөөргүй бол амьдарч чадахгүй. Хятадууд бөөрөнд амьдралын эрчим хүч оршдог гэж үздэг.
Хэрвээ та бөөрөө эрүүл байлгая гэвэл дараах дадал зуршлаасаа салаарай.
1. Чихрийн агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа уух
Японы Осакогийн их сургуулийн судлаачид дараах судалгааг хийсэн байна. Тэд хийжүүлсэн ундааг ердийн болон 2 дахин илүү гэсэн хэмжээгээр хэрэглүүлсэн бөгөөд бөөрөнд хэрхэн нөлөө үзүүлэхийг судлахыг зорьсон байна. Судалгаанд 12,000 хүн оролцсон бөгөөд хийжүүлсэн ундааг их хэрэглэсэн хүмүүсийн бөөр илүү их өвчилсөн байна.
2. Тамxи татах
Тамxи татах зуршил нь атеросклерозтой холбоотой. Тамxи татвал судасны хана хатуурч, биеийн амин чухал эрхтнүүдэд хор нөлөө учруулдаг. Clinical Pharmacology and Therapeutics сэтгүүлд гарсан судалгаанд өдөрт 2 ширхэг тамxи татах нь хангалттай байдаг бөгөөд цусан дахь эндотел эсийн тоог нэмэгдүүлдэг сөрөг талтай, мөн артерийн судсыг гэмтээдэг гэж тэмдэглэжээ. Clinical Journal of the American Society of Nephrology сэтгүүлд бичсэнээр 2003 оноос хойш явуулсан судалгааны үр дүнд тамxи татах нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг болохыг баталсан байна.
3. B6 амин дэмийн дутагдал
Эрүүл зөв хооллох нь эрүүл мэндэд тустай. Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвийн гаргасан судалгаагаар хүний биед B6 аминдэм дутагдах нь бөөрний чулуутай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Тиймээс хүн өдөрт 1,3 мг B6 аминдэм хэрэглэх шаардлагатай. B6 аминдэмээр баялаг хоол хүнс бол загас, вандуй, үхрийн элэг, төмс, цардуул ихтэй хүнсний ногоо, жимс, тэр дундаа цитрусын төрлийн жимснүүд ордог.
4. Дасгал хөдөлгөөний дутагдал
Дасгал хөдөлгөөн бол бөөрийг эрүүл байлгахад нэн тустай. Journal of the American Society of Nephrology сэтгүүлийн судлаачид эмэгтэй хүн дасгал хөдөлгөөн хийснээр бөөрний чулуужилт өвчнөөр өвчлөх магадлал 31%-иар буурдаг болохыг олж тогтоожээ.
5. Магни дутагдах
Хэрвээ та хангалттай хэмжээний магни авч чадахгүй байгаа бол хүний бие кальцийг зөв шингээж авч чаддаггүй ба бөөрөнд хэт ачаалал өгч, бөөр чулууждаг. Хүнсний ногоо, ургамлын үр, самар зэргийг идэж магниг нөхөж болдог. Авокадо бол магнигаар хамгийн баялаг жимс юм.
6. Нойргүйдэл
Бид бүгд шөнө тав тухтай унтахыг хүсдэг. Бөөр ч мөн адил. Science Daily америкийн мэдээний агентлаг нойргүйдэл нь бөөрийг өвчлүүлдэг гэж үзсэн байна. Торонтогийн их сургуулийн анагаахын болон сэтгэл судлалын тэнхимийн доктор Майкл Сола хэлэхдээ шөнийн цагаар бөөр шинэчлэгдэж байдаг бөгөөд нойргүйдэл нь энэ эрхтнийг өвчлүүлдэг гэсэн байдаг.
7. Хангалттай ус уухгүй байх
Бөөр өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд ханггалттай ус авах хэрэгтэй. Бид хангалттай их ус ууж чадахгүй байвал бөөр шингэний дутагдалд орж цусанд хорт бодис хуримтлагддаг. АНУ-ын бөөрний үндэсний төв нь хүн өдөрт хамгийн багадаа 12 аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Хэрвээ та хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл шээснийхээ өнгийг ажиглаарай.
8. Давсагаа тогтмол суллахгүй байх
Шээсээ удаан барих нь муу. Хэрвээ үргэлж давсаг чинэрдэг бол энэ нь бөөрний үйл ажиллагааг муутгадаг.
9. Давс их хэрэглэх
Давс хүний биед хэрэгтэй хэдий ч хязгаарлах хэрэгтэй. Давс хэт их хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, бөөрөнд ачаалал өгдөг. Өдөрт 5,8 гр давс хэрэглэх ёстой.
10. Кофеин хэт их хэрэглэх
Бид хэвийн хэмжээнээсээ хамаагүй их кофеин хэрэглэдэг. Хийжүүлсэн ундаа болон бусад төрлийн ундаанд кофеины агууламж өндөр байдаг тул цусны даралтыг ихэсгэж бөөрийг өвчлүүлдэг.
11. Өвчин намдаах эм их хэрэглэх
Бид юуны түрүүнд эм уухыг урьтал болгодог. Ямар нэгэн зүйл өвдөж эхлэхэд өвчин намдаах эмийг уудаг. Өвчин намдаах эм элдэв гаж нөлөө үзүүлдэг ба тэр нь бөөрөнд шууд очдог. Гэхдээ хэрэглэж болдог эм гэж бий.
12. Зайлшгүй уух эм
Цусны даралт өндөр байх, чихрийн шижингийн 2-р үе зэрэг нь ихэвчлэн хоолны буруу дэглэмээс болдог. Хэрвээ та аль хэдийн уг хоёр өвчнөөр өвдсөн бол бөөрөнд муу эмийг хэрэглэлгүй, эмчийн заасан эмийг хэрэглээрэй.
13. Хэт их уураг хэрэглэх
Харвардын их сургууль хэт их уураг хэрэглэх нь бөөрийг өвчлүүлдэг гэж баталсан. Уураг ихтэй хоол хүнс, аммиак хэрэглэх нь бөөрөнд хортой. Хэр их уураг хэрэглэж байна тэр хэмжээгээр таны бөөрний үйл ажиллагаа муудна.
14. Нийтлэг өвчлөл тэдгээрийн дутуу эмчилгээ
Хүн бүр ханиад, хоолойн өвчнөөр өвддөг. Энэ нь хүний дархлааг муутгадаг ба ингэснээр бөөрний үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Ихэнх хүмүүс амралгүйгээр мөн дутуу эмчилснээс болж бөөр өвчлөхөд хүргэдэг байна.
15. Сoгтууруулах ундаа хэт их хэрэглэх
Сoгтууруулах ундаанд бидний бөөр, элгийг гэмтээх хорт бодис агуулагдаж байдаг. Kidney Health Australia байгууллага болон Америкийн бөөрний сан бөөрний өвчлөлөөс салах арга бол сoгтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй гэж үзсэн байна.