Та өөрийгөө хөлдүү махыг зөв гэсгээх аргыг мэддэг гэж бодож байна уу?
Хоол хийх махыг гэсгээх амархан юм шиг санагдаж байгаа байх л даа. Хөргөгчнөөс махаа гаргалаа, гэсэхийг нь хүлээгээд л болоо. Ингэж бодож байна уу? Тахианы болон бусад төрлийн махыг ингэж аажмаар удаан гэсгээх нь амин дэмийг нь алдагдуулж, гэсч буй гадаргууд бактери үржих таатай нөхцлийг бий болгодог. Махны голын хэсэг гэсэх үед гадна талын хэсэг нь өөрийн шинэлэг чанар, тэжээллэг байдлаа аль хэдийн алдчихсан байдаг.
Туршлагатай тогооч, гэрийн эзэгтэй нар тахианы болон бусад махыг усан дотор хийж гэсгээх нь илүү дээр гэдгийг дуу нэгтэйгээр баталж байна. Учир нь ус агаарыг бодвол 20 дахин илүү хурдан дулааныг дамжуулдаг байна.
Ямар усанд махаа гэсгээх вэ? Бүлээн үү? эсвэл хүйтэн үү? Хамгийн аюулгүй, сайн арга бол мөстэй усанд гэсгээх явдал юм. Энэ тохиолдолд мах хүйтэн хэвээр байх боловч шинэлэг байдлаа алдахгүйгээр гэснэ. Хэрвээ их хэмжээний мах гэсгээх шаарлагатай ба танд хангалттай их хугацаа байвал та махаа хөргөгчнийхөө хөргүүр хэсэгт байлгаж гэсгээгээрэй!
Ил тавьж гэсгээснээс усан дотор хийж гэсгээх нь илүү хурдан байх болно. Махны тань шүүс гарч амтгүй болох вий гэж эмээж байгаа бол та махаа гялгар уутанд хийгээд гэсгээж болно.
Энэ мэдээллийг найзуудтайгаа хуваалцаж сайхан амттай, тэжээллэг оройн хоолыг хурдан хугацаанд хийж идэхэд нь туслаарай!