Хувцсан дээрх толбыг гар дор байгаа зүйлээр хэрхэн арилгах зөвлөгөө интернетээр дүүрэн байдаг. Бидний зүгээс зарим нэг аргыг өөрсдийн биер туршиж аль нь үнэн худал болохыг шалгалаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.
Улаан дарсны толбыг цагаан дарсаар арилгана
Толбо ямартай ч арилна, гэхдээ бүрэн арилахгүй. Тэгэхээр, цагаан дарс нь улаан дарсны толбыг арилгана гэж хэлж бас болохгүй нь. Бид улаан, цагаан дарсны холимгийг л хувцас дээрээ асгасан гэж ойлгож болно.
Нүхтэй (уушгин) чулуугаар ноосон цамцны бөөс авах
Энэ арга шалгарсан. Уушгин чулуу бөөсийг авахгүй харин бөөсийг самнаж нэгэн жигд болгож байна. Тэгэхээр таны цамц бөөсдсөн бол энэ аргаар цэвэрлээрэй.
Дезодарантаас үлдсэн цагаан толбыг шилэн трикогоор арилгана
Шилэн трикогоор арчсан толбыг бид зүгээр амны цаасаар ч арчаад арилгаж чадна. Толбо хэвээрээ байж л байна.
Уруулын будагны толбыг үсний лакаар арилгана
Цагаа дэмий үрээд хэрэггүй – толбо арилахгүйгээр барахгүй бүр гүн тогтоно.
Уруулын будагны толбыг талхаар арилгана
Хэн ийм юм бодож олдог байна аа? Хэчнээн удаа хэдэн талхаар үрсэн ч гэсэн толбо арилах нь бүү хэл бүдгэрэх ч үгүй.
Суурь кремийн толбыг сахлын хөөсөөр арилгана
Сахлын хөөс чинь хөөсрүүлсэн саван л гэсэн үг. Тэгэхээр угаалгын нунтгаар угаасан дээр.
Гадилын хальсаар гуталны өнгийг сэргээнэ
Гадилын хальсаар арчсан гутал нэг хэсэгтээ өнгө нь сэргэнэ ээ, гэхдээ хатаад ирэхээрээ гуталны гундсан хуучин өнгө нь хэвээрээ л байна.
Илгэн гутал дээр тогтсон давсны толбыг хатсан талхаар арилгана
Ийм гажиг арга гутлыг тань улам л муухай болгоно.
Гуталны зурагдсан зураасыг чийгшүүлэгч тосоор арилгана
Зураас арилахгүй байрандаа байсаар л, харин өнгө нь хувирч бага мэдэгдэх юм.
баярлалаа