in , ,

ГоёГоё

Таны артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээс болохоос 100% хамгаалж чадах 10 хүнс

Биеийн хор гадагшлуулах, бодисын солилцоог дээшлүүлэх тусгай ундаа байхаас гадна байгаль дэлхий адил үйлчилгээ үзүүлэх өөрийн үр шимээ бидэнд харамгүй бэлэглэдэг байна.

Эдгээр 10 хүнсний бүтээгдэхүүн нь артерийн судас цэвэрлэж таны зүрхийг хамгаалах болно.

1. Авокадо

Идэж байгаа гамбургерийнхаа майонезийг авокадогоор соль. Өдөр тутамдаа авокадог хэрэглэснээр таны цусан дахь холестириний тэнцвэрт байдал хангагдана (LDL-ийг багасгаж HDL-ийг нэмэгдүүлнэ). HDL нь артерийн хэвийн үйл ажиллагааг хангах сайн холестеринд тооцогддог байна.

 

2. Хэрээний нүд/спаржа

Артерийн судсыг цэвэрлэх байгалийн бүтээгдэхүүн. Цусны даралт бууруулах, цус бүлэгнэлтийг сайжруулна. Эрдэс бодис, К, В1, В2, С болон Е амин дэмээр баялаг.

 

3. Анар

Антиоксидант хүнс бөгөөд артерийн ханыг гэмтэхээс хамгаалах үйлчилгээтэй.
Анарын шүүс нь хүний бие дэх оксид азотын ялгаралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх бөгөөд үүний үр дүнд судасны эргэлдэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

 

4. Брокколи

Таны дуртай байх эсэх нь чухал биш, ямартай ч К амин дэмээр баялаг. Энэхүү амин дэм нь артерийг кальцийн нөлөөнд автахаас хамгаалдаг юм. Мөн цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлж, холестериний хэмжээг тогтворжуулна.

 

5. Куркума

Энэхүү амтлагч нь үрэвслийн эсрэг мундаг үйлчилгээтэй. Хүнсэндээ багахан хэмжээгээр хэрэглэхэд л таны артерийн хана гэмтэх эрсдэл багасна.

 

6. Хурма

Антиоксидант үйлчилгээтэй. Мөн цусны даралтыг тогтворжуулах, артер цэвэрлэх эд эсээр баялаг.

 

7. Замаг

Цусан дахь липидийн хэмжээг тогтворжуулахад нөлөөлдөг гэдгийг сонсоод та гайхах биз. Уургийн эх үүсвэр, өөртөө маш их хэмжээний аминохүчил агуулдаг бөгөөд энэ нь эрүүл биеийн эх үндэс гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

Артерийн ханыг эрүүлжүүлэх, цусны даралтыг тогтворжуулах, цусан дахь өөх тосны хэмжээг зохих хэмжээнд байлгахад нөлөөлдөг байна.

 

8. Циннамон

Энэ амттан холестериний хэмжээг бууруулж артерийн хорыг цэвэрлэнэ. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих антиоксидантаар баялаг. Багахан циннамоныг кофендоо эсвэл өөрийн дуртай өөр бусад хүнсэндээ нэмж хэрэглэхэд эрүүл мэнддээ санаа зоволтгүй болно.

 

9. Цангис

Антиоксидантаар баялаг бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн. LDL-ийн хэмжээг бууруулж, HDL-ийн хэмжээг нэмэгдүүлнэ. Цангисын цэвэр шүүс өдөр бүр уувал зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 40 хувиар буурах ажээ.

 

10. Ногоон цай

Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний өөх тосыг шимэх үйл явцыг саармагжуулдаг. Өдөрт нэг эсвэл хоёр аяга ногоон цай ууж заншаарай – цусан дахь липидийн хэмжээг тогтворжуулна.

Мөн бодисын солилцоог сайжруулж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *