in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ

Би нойр булчирхайгаа энэхүү ардын уламжлалт аргаар эмчлүүлсний дараа дахин өвдөхөө больсон!

Нойр булчирхай бол хоол боловсрох үйл явцад оролцдог амин чухал эрхтэн юм. Нойр булчирхайгаас арван хоёр хуруу гэдсэнд хоол боловсруулахад шаардлагатай байдаг ферментүүд ялгардаг. Мөн нойр булчирхай нь инсулин, липокоин, глюкоген зэрэг дааврууд ялгаруулдаг. Нойр булчирхайн үйл ажиллагаа хямрахад бодисын солилцоо удааширч нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин зэрэг эмгэгүүд үүсдэг аж.

Нойр булчирхайгаа хамгаалахын тулд (ялангуяа та буруу хооллодог бол) дараах байгалийн жорыг хэрэглээрэй.

Жор №1: Гоньдны үр

1 цайны халбага гоньдны үрийг 1 аяга халуун усанд хийнэ. Цагийн дараа ханд бэлэн болно. Хандыг шүүж аваад ууж хэрэглэнэ. Бэлтгэсэн хандаа бага багаар өдөрт нь ууж дуусгах хэрэгтэй.

Жор №2: Овьёос

Овьёос нь нойр булчирхайн өвчний үед хэрэглэдэг хамгийн шилдэг хүнс юм.

Тосгүй, давсгүй усан дээр жирийн овьёос (түргэн болгодог биш) нэмж бэлтгэсэн зутан хамгийн үр дүнтэй. Долоо хоногийн турш өдөрт ганц хоёр удаа хийж идээрэй.

Хэрэв ийм зутангаас амархан уйдсан бол өөр арга бий: хагас килограмм овьёосыг 1 литр халуун усанд нэмээд нэг цаг дэвтээгээрэй. Шүүж аваад хагас аягаар өдөрт 3 удаа уугаарай.

 

Жор №3: Нимбэг + яншуй+ сармис

1 кг нимбэг, 300 гр сармис, 300 гр яншуй хэрэг болно. Нимбэгний ясыг авна, гэхдээ хальсыг нь үлдээгээрэй. Нимбэг, яншуй, сармисаа бүгдийг нь холигчинд хийж холино. Холимгоо шилэн саванд хийж хадгалаарай. Хоол идэхээс 15 минутын өмнө өдөрт 3 удаа 1 цайны халбагаар хэрэглээрэй.

 

Жор №4: Гурвалжин будаа + тараг

Энэ жорыг хэрэглэхийнхээ өмнөх орой нь хийж бэлтгээрэй. 0,5 литр тараг, 1 аяга гурвалжин будаа хэрэгтэй. Гурвалжин будаагаа сайтар угаагаад дээр нь тараг нэмж дэвтээгээрэй. 12 цагийн дараа бэлэн болсон холимгийг хоёр тэнцүү хуваагаад нэг хэсгийг нь өглөөний цайндаа, нөгөө хэсгийг нь оройн хоолондоо идээрэй. 2-3 хоног бусад төрлийн хоол хэрэглэлгүйгээр идвэл илүү үр дүнтэй.

Үдийн хоолондоо жигнэсэн ногоо, ногооны шөл гэх мэт ногоотой хоол идэж болно. Мөн жимс идэж болно. Ийм хоолны дэглэм барьснаас хойш 10 хоногийн дараа 10 хоногийн завсарлага авч курс эмчилгээгээ дахин үргэлжлүүлээрэй.

Дээр дурдсан аргуудыг туршиж үзсэн хүмүүс хэдхэн хоногийн дараагаас үр дүн нь мэдэгдэж байгааг анзаарсан бөгөөд өвчин намдаж бие хөнгөрч, хаван буурсан гэж сайшааж байна.

Олон зууны турш хэрэглэгдэж ирсэн энэхүү ардын эмчилгээний аргаас гадна нойр булчирхайн үрэвсэлд амьсгалын дасгал сайнаар нөлөөлдөг.

 

Дасгал

Гүнзгий амьсгаа аваад дараа нь бүгдийг нь гаргаад амьсгаагаа түгж.
Амьсгалаа түгжихдээ гэдсээ бага зэрэг татаад гурав хүртэл удаан тоолоорой. Дараа нь хэвлийн булчингаа сулла.
Хэрэв энэ дасгалыг өдөрт 10 удаа хийвэл нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж бусад өвчнийг эдгээх боломжтой. Энэхүү амархан, үр дүнтэй аргуудыг найз нөхөд, хамаатан садантайгаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *