Зөвхөн сонгино ч биш сонгины хальс ч бидний бие организмд ашигтай гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй. Сонгины хальсанд онцгой антиоксидант болох кверцетин агуулагддаг ба кверцетин нь харшлын эсрэг үйлчилгээтэй.
Судалгаагаар сонгиныг системтэй хэрэглэх нь зүрх судасны системийг бэхжүүлж, харвалт, зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг бууруулдаг байна.
Сонгины хальсны ашиг тус
1. Арилгаагүй сонгино хамаагүй ашигтай, амттай гэдгийг эзэгтэй нар төдийлөн сайн мэддэггүй. Хоол гоё өнгөтэй болохоос гадна ашигтай микро-элементүүдээр баяждаг. Судалгаагаар сонгины хальс нь сонгиныг бодвол илүү их микро-элементүүд агуулдаг нь батлагджээ.
2. Хэрвээ таны өрөөний ургамлууд тийм ч сайнгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Сонгины хальсыг усанд хандлаад уг хандаараа цэцгээ услаарай.
3. Сонгины хальсыг буцалсан усанд хандалж уувал шөрмөс татахаас сэргийлж болно. 1 цайны халбага сонгины хальсан дээр 1 стакан буцалсан ус хийгээд 10 минут байлгана. Хандыг 200 граммаар орой бүр ууна.
4. Сонгины хальсны тусламжтайгаар хоргүйгээр үсээ будаж болно.
5. Олон гэрийн эзэгтэйчүүд гэрийн талх дэлгүүрийнхээс илүү гэдгийг мэддэг. Талхыг амттайгаас гадна биед ашигтай болгохын тулд гурил руугаа 1 цайны халбага жижиглэсэн сонгины хальсыг нэмнэ.
6. Сонгины хальс дерматит, фурункулез, эвэршилт гэх мэт арьсны өвчнүүдэд сайн нөлөөтэй. Жижиглэсэн сонгины хальс болон дурын тосыг 2:3-ын харьцаатай холино. Бэлэн болсон холимгийг асуудалтай хэсгүүд дээрээ өдөрт 2 удаа түрхэнэ.