Өсгийтэй гутлын хор нөлөөний талаарх цуу яриа биднийг огтхон ч айлгахгүй байна. Учир нь «өсгийтэй гутал өмсөх хэрэгтэй» гэж эмч нар зөвлөж байна.
Бид та бүхэнд өдөр болгон ч өмсөж болох хөлд эвтэйхэн өндөр өсгийт сонгох 3 аргыг танилцуулж байна.
1. Өдөр тутам өмсөж болох аюулгүй гутлын өсгийний өндөр
Энэ аргаар өсгийний хамгийн аюулгүй өндрийн хэмжээг тодорхойлно. Гэхдээ зарим эмч нар «өдөр тутмын» өсгийтэй гуталны өсгий 2-4 см байх ёстой гэж үздэг байна.
2. Танд зориулсан өсгийтэй гуталны өсгийний тохиромжтой өндөр
Төгс өсгий бол хөлийн урт, өндөр хоёрын харьцааг 1,61 байлгахын тулд хөлийн уртад нэмж байгаа «нэмэлт» юм. Томъёоны гол утга нь үүнд оршино.
3. Байж болох хамгийн өндөр өсгийт
- Сандал дээр суугаад хөлөө урагш жийнэ.
- Хөлийн улаа суллана.
- Өсгийнөөс өлмий хүртэлх зайг хэмжинэ (зурагт үзүүлсэн шиг).
- Энэ бол байж болох хамгийн өндөр өсгийний хэмжээ юм.
Ихэнхи эмэгтэйчүүдийн хувьд байж болох хамгийн өндөр өсгийний өндөр 7-9 сантиметртай тэнцүү байдаг.