Хумсан дээрх цагаан өнгийн хавирган сарыг санагдуулам толбо маш чухал зүйл. Хумсны уг хэсгээр дотор эрхтний зарим нэг өвчнийг таниж мэдэх боломжтой гэж үздэг ажээ.
1. Эрхий хуруу – хэрэв эрхий хуруун дээр цагаан хавирган сар байхгүй бол сэтгэл мэдрэлийн өвчлөлийг илтгэнэ.
2. Долоовор хуруу – хавирган сар нь жижиг эсвэл огт байхгүй бол 12 нугалаа гэдэс, элэг, нойр булчирхай болон эмэгтэйчүүдийн бэлгийн замын өвчнийг илэрхийлнэ.
3. Дунд хуруу – цусны даралтаар шаналдаг нэгний дунд хурууны хавирган сар байхгүй байна.
4. Ядам хуруу – хумсанд хавирган сар байхгүй бол дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан болохыг илтгэнэ.
5. Чигчий хуруу – уг хуруунд тань хавирган сар байхгүй бол 12 нугалаа гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагджээ гэж үздэг байна.