Уран зохиолуудад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцааг ихэвчлэн нарийн төвөгтэйгээр дүрсэлсэн байдаг. Дурласан хосууд их зүйлийг золиоcонд гаргаж хэсэгхэн жаргалыг мэдэрч , харин дараа нь энэ бүхэн дуусдаг. Бидэнд хайрыг маш хэцүү, сэтгэл хөдөлгөсөн, хайрыг хадгалж үлдэхийн тулд хэдэн жилээр нь хүлээж, тэвчиж, уучлах ёстой мэтээр ойлгуулдаг.
Би ч залуудаа мөн ингэж боддог байсан. Галзуу юм шиг болж, нойргүй хонож, түүнгүйгээр амьдарч чадахгүй мэт мэдрэмж төрнө. Гэвч би аз жаргалтай байгаагүй. Одоо харин би жинхэнэ хайрыг чимээгүй тайвнаар төсөөлдөг. Ямар ч адгалт байхгүй.
Би 42 настай, надад хувиа хичээх нь таалагддаг. Мэдээж би хайр, романтик байдалд итгэдэггүй гэж хэлэхгүй ч эрчүүдэд юунд дуртай, юунд дургүй, таалагддаг үгүйгээ шууд хэлчихдэг. Хуучин бол би өдөр шөнөгүй ганц зурвас хүлээж нойргүй хонож, түүнийг дуудсан бол ямар ч аргаар хамаагүй очиж, өөрт байхгүй их мөнгөөрөө түүнийг баярлуулах бэлэг авдаг байлаа.
Би түүнд хайртай ч бай, хамт амьдарсан ч бай бүх эрчүүдэд ийм маягаар ханддаг байсан юм. Хайрын төлөө л зориулж байгаа юм чинь гэх “золиос”-ын доор би өөрийгөө алдаж байгаагаа мэдээгүй. Залуу насандаа буюу 18-25 насандаа бид өөрийгөө хайж өөрийгөө “түүхий” байгаагаар мэдэрдэг. Ийм үед бид өөрийнхөө гадаад үзэмж, мэргэжил, секс болон хайр гээд бүхий л зүйлд туршихад бэлэн байдаг.
25 наснаас хойш бид боловсролтой, мэргэжлийн туршлагатай, хайр болон сексийн хувьд төлөвшиж эхэлдэг. Үүнээс хойш бид өөрийн төлөвлөсөн зорилгоо урдаа тавихыг эрмэлзэж, ихэнх нь гэр бүл хүүхэдтэй болдог. Бид амьдралын талаар ихээхэн мэддэг болсон байх боловч өөрсдийнхөө талаар мэдээгүй явах нь бий. Эрчүүдийн хүссэнээр л байхгүй бол тэд гомдоод явчихдаг гэж ихэнх нь бодно.
Насанд хүрэх гэдэг бол дотоод өөрийгөө нээх явц юм. “Сохор” залуу насны дараагаар өөрийгөө олж хүний төлөө биш өөрийнхөө төлөө амьдарч, хэрхэн амар тайван байхыг бид аяндаа сурдаг. Энэ нь зөвхөн амиа хичээх гэсэн үг огтоос биш. Бид яг л 20 настай үе шигээ хайрыг, харилцааг хүсэж л байгаа. Харин бид зүгээр л эрүүл харилцаанд өөрийгөө алдан бусдыг хайрлах зүйл байдаггүй гэдгийг мэддэг болсон байдаг. Омар Хайям нэгэнтээ “Би хэрэггүй хүн надад ч мөн хэрэггүй” гэсэн шүү дээ.
Тиймээс би үүнээс хойш:
1. Эр хүнээс дуудлага эсвэл зурвас хүлээхээ больсон
Би өөрөө биччихдэг эсвэл над руу “Уучлаарай, өнөөдөр завгүй байлаа. Завтай болоод хэлье” гэж бичих завгүй хүмүүсийг найзаасаа хасдаг болсон.
2. Цаг эсвэл байршил нь тохирохгүй бол болзоонд явахаа больсон
Уулзалт амжилттай байхын тулд уулзаж байгаа 2 хүн хоёулаа аз жаргалтай байх ёстой. Хэрэв тэр эрэгтэй таны цаг завыг, хүслийг тоохгүй байгаа бол танд тийм ч сэтгэлтэй гэсэн үг биш. Танд тийм эр хүн хэрэггүй.
3. Миний төрсөн өдөр эсвэл чухал өдрүүдэд бэлэг өгөөгүй тохиолдлыг өршөөхөө больсон
Надад таалагддаг эмэгтэйдээ буюу надад мөнгө зарцуулдаг эрчүүд таалагддаг. Эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүн бусад зүйлийг ч шийдэхдээ тааруу байдаг. Тиймээс та тэр хүнд чухал бол тэр хэзээ ч тэр хүн танд бэлэг өгөхөө мартахгүй. Хэрэв мартсан бол тэр хүн ч гэсэн таны дугаарыг мартах ёстой.
4. Эр хүний амжилтгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөө больсон
Энэ нь надад эр хүний зөвхөн мөнгө нь хэрэгтэй гэсэн үг биш юм. Харин 20, 30, 40 насыг давчихаад одоо хүртэл бүрэн төлөвшөөгүй “залуу насны азгүйтлийг” би хүлээн зөвшөөрөхгүй байх нь чухал.
5. Дургүй байгаа зүйлийнхээ хажуугаар чимээгүй өнгөрөхөө больсон
Мэдээж би цаг тутамд гомдоллоод бадйдаггүй. Гэхдээ би л хэлэхгүй бол тэр хүн өөрөө ч үл анзаарах муу зүйлс хийж байдаг. Хэрэв би хурдлах дургүй, их хурдтай явахаас айдаг бол 120км/цаг хурдтай яваа залууд үүний талаар хэлэх л хэрэгтэй. Гэхдээ би “Чи яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлэхийн оронд би зүгээр л тайвнаар “Битгий хурдлаарай, би айж байна” гэж хэлдэг болсон.
6. Хүссэн асуултаа асуухаас эмээхээ больсон
Бас хүссэн хариултаа өгөхөд бэлэн болсон. Залуудаа бид эрчүүдийг айлгахаас, гомдоохоос айгаад мэдрэмжээ нуудаг. Харин дараа нь тэр нуусан зүйлс биднийг эргээд шархлуулж эхэлдэг. Тиймээс би юу бодогдож байна, түүнийгээ л хэлдэг бас асуудаг болсон.
7. Эрэгтэй цамц индүүдэхээ больсон
Би юм индүүдэх дургүй. Өөрийн цамцаа индүүдэх хүртэл хэцүү байдаг. Надад хэцүү байдаг, өөрийн дургүй зүйлээ эрчүүдийн төлөө хийхээ больсон. Хэрэв тэр надад хайртай л бол өөрөө индүүднэ.
8. Сексийг хайртай андуурахаа больсон
Секс хайртай холбоотой ч байж болно, холбоогүй ч байж болно. Хайр гэдэг бол өглөө намайг юм ярих дургүйг мэддэг тул өглөө чимээгүй байх, өөрөө цамцаа индүүдэх, миний муурны нэрийг санаж байх, хэдэн ёотон цайндаа хийдгийг мэдэх, чимээгүй ирээд эвдэрсэн угаалтуур засах эсвэл 5-р сарын бороотой өдөр цэцэг бариад ирэх гэдгийг би хайр гэж ойлгодог. Хэрэв энэ бүгд байхгүй, зүгээр л секс байгаа бол энэ хайр биш л болов уу.
9. Эрэгтэй хүнийг найзуудтай нь эсвэл ажлын хүмүүстэй нь хардахаа больсон
Эсвэл өмнө нь харилцаатай байсан хүүхнүүдтэй нь. Хэрэв эр хүн надад хайртай бол надад зарцуулах цаг заавал олно. Намайг аялал, найзуудын уулзалтандаа ямар нэгэн байдлаар оролцуулах л болно. Хэрэв бид хоёул бие биедээ цаг гаргаж чаддаг бол бидний харилцаа эрүүл байгаа гэсэн үг. Хэрэв зөвхөн би л цаг гаргаад тэр үргэлж завгүй байгаа бол би өөр нэгнийг хайх хэрэгтэй болсон гэсэн үг.
10. Эр хүнд зориулж сайхан хувцаслахаа больсон
Харин ч эсрэгээрээ би уулзахдаа сул дорой, арчаагүй харагдаж болно. Тийм үед би өөрийн асуудлаа ярихаас буцдаггүй. Хэрэв би түүнд хэрэгтэй л бол улам л лавшруулж асууна, харин хэрэггүй бол тоохгүй өнгөрнө.
Би 42 настай. Бас би яг хулс шиг. Шулуун, бат бөх бас хатуу. Намайг хугалах, махийлгах хэцүү. Би хайрлах дуртай ч хайрынхаа төлөө үхэхийг хүсдэггүй. Хайр бол харилцан үйлчлэл болохоос нэг хүний зүтгэл биш.
Ygl tiimde..
Зөв хэн нэгэн чамд хайртай бол зарцуулах цаг заавал олно.Үргэлж завгүй бгаа бол өөр нэгийг олсон дээр.Ухаантай бүсгүй бна👍
Ariuntuya Ariuka