in ,

ХахаХаха

Мандарины хальсыг битгий хаяж байгаарай! Юунд хэрэглэж болдгийг нь танд зааж өгье

Анхилуун үнэртэй ислэг, чихэрлэг мандарин идэх цаг нэгэнт иржээ. Шинэ жил ирж байгааг илтгэх энэ амттай жимс эрүүл мэндэд маш их тустай – амны цангаа тайлах, С амин дэмээр дэмжих, ханиад томууны үед халуун бууруулах, нян устгах чадалтай.

Мөн зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоогоод байгаа буюу цусан дахь муу холестириний хэмжээг бууруулдаг байна. Уг жимсний бүхий л ид шидийг мэдрэхийн тулд жимсний цагаан судлуудыг авч хаялгүй цуг идэх ёстой ажээ.

Эрүүл мэндэд тустай мандарины хальс

  • Ханиад, томуу, бронхитоор өвчлөөд байвал гурван хоолны халбага мандарины хальс дээр буцалсан халуун ус хийж хэдэн цаг дэвтээж хөргөнө. Бага зэргийн зөгийн бал нэмж уугаарай.
  • Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн тохиолдолд мандарины хальс сайн үр дүн өгнө. Нэг литр усанд гурван мандарины хальс буцалгаад өдөрт 30 мл-аар нь тасалж ууж дуусгана.
  • Мандарины хальсны спирттэй ханд дархлааг дэмжихээс гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Нэг мандарины хальсыг аяга усанд хийж харанхуй газар бүтэн долоо хоног орхино. Хоол идэхээсээ өмнө өдөрт 3 удаа тус бүр 20 дуслаар ууж хэрэглэнэ.

 

Гоо сайханд зориулсан мандарины хальсны хэрэглээ

  • Түгээмэл хэрэглэдэг зүйл бол мандарины хальсаар бэлдсэн тоник. Нэг мандарины хальсыг нэг аяга ундны хүйтэн усанд хийж хонуулаад маргааш нь тоникоороо хэд хэдэн удаа нүүрээ арчина. Нүүрний хар цэгийг багасгаж, унжсан арьсыг чийгшүүлэх ажээ.
  • Мандарины хальсаар хийсэн скраб нүүрний арьсыг сэргээнэ. Хатаасан хальсыг блендерт хийж жижиглээд шилэн саванд хадгалаарай. Нүүрээ цэвэрлэхдээ багахан усанд нунтаг хальснаасаа хийж каш шиг болгоод яг л скрабаар угааж байгаа мэт нүүрээ цэвэрлэнэ.
  • Хатаасан мандарины хальсыг усанд дэвтээж биеэ уугавал арьс зөөлөрч өнгө нь сэргэнэ.
  • Мандарины хальс хумсанд мөн сайнаар нөлөөлнө. Мандарин идэж байхдаа хальсаар нь хумсаа арчаад бай – хумсыг бэхжүүлж, өнгийг нь сэргээнэ. Мөн хумсны мөөгөнцөртэй муугүй тэмцэнэ.

 

Мандарины хальсыг хоол хүнсэндээ хэрэглэх

  • Мандарины хальсаар амттай жимсний чанамал, цукат/хатаасан жимс хийж болно. Цайндаа хандалж ууна.
  • Хатааж нунтагласан хальсыг мах шарахдаа нэмбэл улам амттай болно.
  • Мөн нарийн боовны зуурмагт нэмж амт нэмэх, бялуу зэргийг чимэглэсэн ч болно.

 

Гоёл чимэглэлд ашиглах

  • Мандарины хальсыг төрөл бүрийн хэлбэр дүрс оруулан хайчилж баярт зориулж гэрээ чимнэ.
  • Мөн нямбай хайчилсан мандарины хальсаар сарнай зэрэг цэцэг урлах ч боломжтой.
  • Хатаасан хальсыг өнгөтэй, өнгөгүй лакаар будаж гэрээ чимэхээс гадна өөрийн хүссэн уран бүтээлээ туурвина.

 

Ахуйн хэрэглээнд ашиглах

  • Юуны түрүүнд үнэртүүлэгч болгон ашигладгийг та мэдэх биз. Идсэн мандариныхаа хальсыг өрөөнүүдийнхээ хаана нь ч тавьж болно.
  • Хатаасан хальсыг хувцастай шкафанд тавьснаар эрвээхэй үржихээс сэргийлнэ.
  • Муур тань шээх гээд байдаг өрөөний булан, өөр бусад газар байвал тэнд нь мандарины халь тавиад үзээрэй. Дахиж шээхгүй ээ.
  • Мандарины хатаасан хальсаар гал амархан асаадаг гэдгийг та мэдэх үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *