Тодорхой нэг өнгө нь онцгой хэлбэлзэл ялгаруулж хүнд сайн, муугаар нөлөөлдгийг та мэдэх байх. Лаа – хэрэглээ ихтэй зүйл. Гэрээ чимэглэх, таавар таах, романтик орчин үүсгэх гээд юу эс байхав. Лааны ачаар мөнгө, хайр дурлал, амжилт дуудаж эрүүл мэндээ ч сайжруулж болдог байна.
Ямар өнгийн лаа бидэнд ямар нөлөө үзүүлдгийг сонирхоцгооё.
Унтахаасаа өмнө тодорхой хүсэлд нийцэх өнгийн лаа асаагаарай.
Өнгийг хэрхэн сонгох вэ?
Улаан
Амьдралын эрч хүч, итгэл найдвар, идэвхтэй үйл ажиллагааг илэрхийлнэ. Мөн хайрын өнгө гэж үзэх бөгөөд таны дүр төрх, дур булаам байдлыг нэмэгдүүлнэ.
Ягаан
Эмэгтэй хүний эрч хүч. Эмэгтэй хүний хувийн амьдралыг тогтворжуулна.
Тод улаан буюу интоорын өнгө
Бизнес эрхэлдэг бөгөөд шинэ түвшинд гарах хүсэлтэй хүмүүст зориулсан өнгө. Зөв шийдвэр гаргахад нөлөөлнө.
Шар
Уран бүтээлийн эхлэлийг тавьж өгнө. Шинэ мэдээлэл боловсруулахад туслах бөгөөд таны хийсвэрлэн бодох чадамжийг нэмэгдүүлнэ.
Хүрэн бор
Албан тушаал ахих, материаллаг талаараа баяжихад нөлөөлнө. Албан тушаал дэвшмээр байна уу?
Цэнхэр
Дотоод сэтгэл, ухааны өнгө. Эрүүл саруул ухаан дутагдаад байгаа бол энэ өнгийн лаа танд зориулагдсан.
Ногоон
Ажил төрлийн шинэ оргилд гарах, санхүүгийн байдлаа дээшлүүлэх, сэтгэл санааг дэвжээх өнгө. Сэтгэлийн хат дутагдаж байвал ногоон өнгө тусална.
Хар
Ариусах өнгө. Өөрийн муу муухай бодлоосоо салмаар байвал энэ өнгийг зоригтой сонго. Өөрийгөө ариусгаад зогсохгүй бусдын муу энергиэс өөрийгөө хамгаална.
Цагаан
Зөв сонголт хийхэд нөлөөлнө. Эрч хүчний тэнцвэрт байдлыг хангаж таны оюун санааг муу бодлоос ангижруулна.
Хүссэн өнгийн лааг асаахад танд хэрэгтэй тухайн энергийг ялгаруулж таныг зөв хэмнэлд оруулах юм.
Лаа асаж байгаа эсэхийг анхаарч байх хэрэгтэй – энэ нь таны хүсэн хүлээсэн зүйлд нөлөөлөх юм шүү.
Хэрвээ лаа жигд асахгүй дүрэлзээд байвал бүх зүйл болж бүтнэ гэдэгт та өөрөө эргэлзэж байгааг илтгэж байна. Таны тусламжгүйгээр лаа танд хэрэгтэй энергийг ялгаруулж чадахгүй.
Униартах – санаа зоволтгүй, таны гэрт хуримтлагдсан сөрөг энергийг ариутгаж байгаа хэрэг.
Лаа унтрах – таны үзэл бодол тэнцвэргүй байгааг дээрээс мэдэгдэж байна гэсэн үг. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд хичээх хэрэггүй. Юуны түрүүнд, үзэл бодлоо цэгцлэх хэрэгтэй болсныг илтгэж байна.
Лаа асаж байхдаа чимээ гарган шатаж эхлэх – таны гэрт нөгөө ертөнцийн зочин байгааг илтгэж байна. Тэр зочин танд ямар нэгэн мэдээлэл өгөхийн тулд танайд иржээ. Айх хэрэггүй, таны хамаатан садан таныг муу зүйлээс хамгаалахаар ирсэн ч байж болно. Тэднийг сонсохыг хичээ.
Гэрт лаа асаах нь маш хэрэгтэй зан үйл. Сардаа хэд хэдэн удаа асаахыг зөвлөж байна – таныг хамгаалах, эрч хүчээр сэлбэх, асуудлыг шийдвэрлэхэд тус болно. Гэхдээ лаа асаах зан үйлийг зөвхөн сайн үйлсэд зориулна гэж найдаж байна!