Вакум цонх суулгаагүй айл гэж одоо ховор байх. Модон цонхыг бодвол дулаан сайн хадгалдаг бөгөөд ашиглахад илүү амар. Шинээр цонх суулгаж байхад үйлчилгээ үзүүлж буй компанийн ажилтан танд зарим нэг зүйлийг хэлж өгөлгүй явсан байж болно.
Хүйтний улиралд танд хэрэг болох 2 нууцыг танд дэлгэхээр шийдлээ.
Бүх цонхыг тослох ёстой
Маш энгийн боловч тэр болгон хүмүүс санадаггүй. Бариул, нугас зэрэг нь муу ажиллаж, чихарч дуугарч эхлэхэд засварчин дуудахаас өөр аргагүй гэж бодно. Энэ мэт жижиг сажиг зүйлийг та өөрөө ч янзалж чадна.
Жилдээ ганц удаа ч болов цонхны эд ангийг тослоорой. Оёдлын машины тос илүү тохирдог тул олдоц сайтай. Цонхны хөдөлж байгаа хэсэг болгонд хэдхэн дусал тос дусаагаад л боллоо.
Улиралдаа тохируулж цонхны тохиргоог солино
Намар цаг ирэхэд өвлийн, хавар болоход зуны тохиргоон дээр тавина. Тохиргоог хийхэд ямар ч асуудалгүй, мэргэжлийн засварчин дуудах ч шаардлагагүй.
Вакум цохны тохиргоог хэрхэн хийх вэ?
Цонхоо нээгээд түгжээ хэсгийг нь олоорой. Өвлийн горимд шилжүүлэхэд цапф-ыг эргүүлнэ. Цонх болгон адилгүй тул цапф нь гонзгой эсвэл цагираг хэлбэртэй байх бөгөөд түлхүүр орох нүхтэй байна.
Зургаан талт түлхүүр хийнэ. Урьд өмнө тавилга авч байхад тань дагалдаж ирсэн зургаан талт түлхүүр байгаа биз ээ, байхгүй бол барилгын дэлгүүрүүдээр хямдхан зарагдаж байгаа даа. Түлхүүрээр цапфаа эргүүлэхэд тохиргоо хийгдэнэ.
Вакум цонхыг анх суулгахдаа улирал дундын горимоор тавьдаг. Та цонхоо ямар улирлын горимтой байгааг шалгахыг хүсэж байгаа бол цонхоо хаахдаа хуудас цаас хийгээрэй. Ямар ч төвөггүй цаасаа сугалж авч байвал таны цонх зуны горим дээр, цаасаа татаж гаргаж ирж чадахгүй бол өвлийн горим дээр байгаа гэж үзнэ.
Өвлийн горим дээрээ бүх улиралд байж болохгүй гэж үү?
Болно, гэхдээ цонхны эд анги хугацаанаасаа өмнө муудаж солих шаардлага гарна. Дулаан цагаар цонхоо байнга онгойлгож нээхэд чанга горим дээрээ байхад хурдан элэгдэж эд ангиуд нь сулардаг ажээ. Энэ тохиолдолд мэргэжлийн засварчин дуудахаас өөр аргагүйд хүрнэ.
Баярлалаа.Мэдүүштэй мэдээлэл байна.
Zavsar n uur tsohison tohioldold Yah talaar zuvulguu uguuch!
баярлалаа
Хятад хямдхан цонхнуудад ямар юмных нь трхиргоо байхавдээ
Баярлалаа
Баярлалаа үнэт зөвөлгөө бна санахад илүүдэхгүй