Хувийн амьдрал нь зовлон зүдгүүрээр дүүрэн хүмүүс байдаг. Тэд аз жаргалаа олж авахын төлөө ажилладаггүй, харин бусдын аз жаргалд атаархаж, бусдад муу санаж явдаг хүмүүс байх нь бий.
Хaраал хийлгүүлэхийн тулд элдэв мэрэгч, төлөгч дээр хүртэл очиж муу санаагаа хэрэгжүүлнэ.
Та бүхэнд санал болгож буй аргыг олон жилийн тэртээгээс ашигладаг байжээ. Танд хaраал хийсэн эсэхийг шалгацгаая.
Танд шаардагдах зүйлс:
- Стакан
- Ус
- 2 чүдэнз
Шалгах арга:
1. Юуны түрүүнд биеэ суллаж тайвшраад “Гадны эх үүсвэртэй энергийн нөлөө надад байна уу” гэж асууна.
2. Xүхрийн xүчилгүй талаар нь чүдэнзээ бариад усны түвшнээс 4-5 см дээр стаканы яг голд нь босоо барина.
3. Нүдээ аниад нөгөө асуултаа дахин тавина. Чүдэнзээ усандаа хаяна.
4. Усанд унасан чүдэнз хөдлөхгүй болтол нь хүлээж байгаад дараагийн чүдэнзээ мөн адил усанд хийнэ.
Усанд унасан чүдэнз өөр өөр байрлалд очих бөгөөд энэ байрлалаас хамаарч танд хaраал хийсэн эсэхийг нь тодорхойлно. Чүдэнзний үндсэн гурван байрлал байдаг: хоорондоо нийлээгүй буюу зайтай байх, нийлсэн болон хоорондоо огтлолцсон.
Хоорондоо ямар нэгэн байдлаар нийлээгүй бол сайны шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл таны энерги өрөөл бусдын нөлөөнд автаагүй болохыг илтгэнэ. Өвчин зэрэг нь болдог жамаараа болж байгаа юм. Эрүүл мэндийн хувьд танд асуудал тулгарч байгаа бол та эмчилгээгээ л зөв сонго, биеийн тамираар хичээллэ. Аяндаа илаарших болно.
Хоорондоо нийлсэн чүдэнз бол мэргэжлийн бус энерги танд нөлөөлж байгаа илтгэнэ. Юу гэсэн үг вэ гэвэл, нийтийн унаанд, ойр дотныхоо хүмүүстэй хэрэлдэж байхдаа, эсвэл дугаарлан зогсож байхдаа хэн нэгэнтэй ам мурийсан байж болно.
Огтлолцолсон чүдэнз нь танд чиглэсэн хaраалд өртжээ гэж ойлгоно. Огтлолцсон газар зэрэг нь энергийн төвийг зааж өгөх буюу хийсэн хaраалын түвшинг тодорхойлно. Энэ төвийг олж мэдэхийн тулд чүдэнзээ 6 хэсэгт төсөөлөн хуваагаад аль хэсгээрээ огтлолцож байгааг тодорхойлох ажээ.
Дотоод хүчийг дээд чүдэнз, харин доод чүдэнзээр түвшинг тогтооно.
Үйлчлэх төвшин
1. Нэгдүгээр түвшин
Амьдрах эрч хүчний төвд нөлөөлснийг илэрхийлнэ. Хэн нэг нь таны амьдрах хүслийг үгүй хийхийг хүсчээ. Аль нэгэн дотоод эрхтэн хүндээр өвдсөн байж болно.
2. Хоёрдугаар твшин
Сeксийн харилцаанд нөлөөлнө. Үүнд бүдүүн, нарийн гэдэс, бөөр, шээcний замын эрxтнүүд болон захын мэдрэлийн судаснууд өртөнө.
3. Гуравдугаар түвшин
Таны нийгэмд эзлэх байр сууринд нөлөөлнө. Таны нэр хүнд, бусад харилцах харилцаанд муугаар нөлөөлөх бөгөөд таныг ганцаардалд оруулах зорилготой. Үүний улмаас гэдэс ходоод хямрах, элэг өвчлөх, нойр булчирхай, шулуун гэдэс зэрэг өвдөх ажээ.
4. Дөрөвдүгээр түвшин
Зүрхний төв буюу хайр дурлалд нөлөөлнө. Таны сэтгэл санааг тогтворгүй болгож ертөнцийг харах үзлийг тань өөрчилнө. Энэ дайралтад орсон хүн амьдралаас таашаал авч чадахаа болино, найз нөхдөө буруу сонгоно, найз нөхдөөсөө туслалцаа дэмжлэг авч чадахгүйд хүрнэ. Зүрх, судасны өвчлөл, дархлааны систем доройтно.
5. Тавдугаар түвшин
Таныг мэдээлэлгүй байлгахыг хүссэн хүн хийжээ. Элэг, уушги, амны хөндий зэрэг өвдөнө.
6. Зургадугаар түвшин
Таны үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг хийх гэсэн хүн танд нөлөөлж байна. Таны амьдралын алхам бүрийг өөрийнхөөрөө програмчилж, таны хийсэн амжилтыг өөрийн болгохоор хэн нэгэн шийджээ. Таны хүч дэмий үрэгдэж байна. Толгой, нуруу нугасны өвчлөл, мэдрэлийн систем доройтох, гормоны дутагдалд орох магадлалтай. Мөн бодисын солилцоо алдагдана.
Энэ аргаар танд гадны муу нөлөө байгаа эсэхийг мэдэх боломжтой. Хүн болгонд хүнд хэцүү үе тохиох бөгөөд бидний үйлдэл, эс үйлдлээс үл хамаардаг.
Таныг гадны сөрөг нөлөөнд бүү автаасай гэж хүсэхээс гадна бусдад ч хүсэхгүй байхыг ерөөж байна.