in ,

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн

Би энэ аргыг зоогийн газар ажиллуулдаг найзаасаа сурсан юм. Хатуу, зажлууртай махыг зөөлхөн болгох гоё арга

Шинэхэн махаар шүүслэг стейк хийж чаддаг байх хэрэгтэй! Гэвч хатуу мах худалдаад авчихсан бол махаа “резинэн ул” шиг болгохгүйн тулд хоолны зарим нэг арга залийг ашиглах шаардлага гарна.

Маш олон арга бий. Жишээ нь, масаи овгийнхон үхрийн махаа шоргоолжны үүрэн дээр тавьдаг – шоргоолжны хүчил зүсэм махыг маш сайн зөөлрүүлдэг… Гэхдээ орчин үеийн эзэгтэй нарт энэ арга тохиромжгүй шүү дээ. За тоглоом шоглоомоо дараа больё. Үнэн хэрэгтээ махыг зөөлөн болгох үнэхээр амархан! Үүний тулд танд жирийн хоолны давс хэрэгтэй.

Рестораны махнаас ч илүү амттай болно!

Махыг хэрхэн зөөлрүүлэх вэ?

Энэ аргын үр дүнг харуулах зорилгоор мэргэжлийн тогооч Jack Skalfani зүсэм хатуу мах худалдаж авчээ. Тогооч энэ махыг филе миньон (filet mignon) шиг зөөлөн болно гэдэгт итгэлтэй байгаа. Филе миньон – энэ бол төсөөлж болох хамгийн зөөлөн мах юм.

Махаа хуурай, цэвэрхэн листэн дээр тавина.

Махаа бүхэлд нь далайн эсвэл том ширхэгтэй давсаар бүрнэ. Одоо түр цааш тавиарай. Тогооч махныхаа 2,5 сантиметр бүрд 1 цагийг зарцуулахыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл хэрэв таны авсан зүсэм мах 7,5 сантиметр зузаантай бол махаа 3 цаг амраана гэсэн үг. Одоо тэвчээртэй хүлээх л үлдлээ.

Давс нь махны илүүдэл чийгийг өөртөө татаж уян хатан мөн зөөлөн болгоно.

Одоо махныхаа давсыг угаах цаг боллоо. Зүсэм махныхаа давсыг бүрэн арилтал урсгал усан доор барина.

Нотолгоо хэрэгтэй юу? Jack давсалсан махныхаа хажууд яг нэг худалдаачнаас авсан зүсэм махаа барьж байна. Арай бараан, сүвэрхэг баруун талын зүсэм мах хажуу талынхаа тод, хатуу махнаас мэдэгдэхүйц ялгаатай харагдаж байна.

Махаа болгох цаг ирлээ. Таны ямар сүмс хэрэглэх нь мөн хэрхэн амтлах нь огт хамаагүй. Эцэст нь амттай, шүүслэг, зөөлөн мах болох болно.

Зарим мах гайхалтай харагдаж байсан ч шарсны дараа амт, үзэмж нь онцгүй болох тохиолдол бий. Ийм зүйл болгохгүйн тулд махаа сайтар давслаад дараа нь угаагаарай.

Энэ аргыг дотны хүмүүстэйгээ хуваалцаарай! Ийм лайфхак танд заавал хэрэг болно!

4 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *