in ,

Хуучин чемоданаа хаях гэж байгаа бол түр азнаарай. Дахин хэрэгтэй зүйлд ашиглаж болох 12 шинэлэг санааг танд хэлж өгье

Гэрээсээ олсон эсвэл том захаас худалдан авч байсан хуучин чемодан тань бүх л ертөнц багтдаг юм биш биз! Мэдээж хэрэг дурсамжтай авдраасаа салах тийм ч амар ажил биш. Хэрэв та ч бас хуучин чемоданд дуртай бол чемоданаа дахин ашиглах 12 төрлийн санааг танилцуулж байна!

Чемоданаа өрж “шүүгээ” босго

Хуучин хэд хэдэн авдрыг дээр дээр нь давхарлаж тавиад дотор нь жижиг сажиг зүйлсээ хадгалаарай.

Өглөөний цайгаа зөөх поднос

Чемоданы дээд хавтан болон обойны жаахан хэсгийг ашиглаад өглөөний цай зөөх төгс поднос хийгээрэй!

Хувцсаа хадгалах

Шүүгээндээ хувцсаа чихэлгүй улирлын хувцаснуудаа чемодандаа хийж зөв хадгалаарай!

Ширээ

Хуучин чемодандаа хөл нэмэхэд л орны хажууд тавих ширээтэй болчихно.

Ханын шүүгээ

Ийм шүүгээнд уран бүтээлийн хэрэгслүүд эсвэл эм тариагаа хадгалж болно.

Ил захидлын хайрцаг

Ямар нэг баярын арга хэмжээ төлөвлөж байна уу – хурим юм биш биз? Тэгвэл танд чемодан заавал хэрэг болно!

Хүүхэлдэйн байшин

Таны хүүхдэд таалагдах итгэмээргүй сайхан байшин.

Орны дэргэдэх ширээ

Энэ таны унтлагын өрөөнд бага ч болов чимэг нэмнэ.

Нохойн ор

Таны үслэг найз хамгийн сайхныг хүртэх ёстой! Чемоданаа түүний хувийн орон зай болгон хувирга.

Аяга тавих ширээ

Эсвэл нохойдоо хоол идэх газар гаргаж өг.

Пикникт авч явах сагс

Чемоданаа сагс болгон ашиглаад байгальд гараарай!

“Урт сандал”

Эцэст нь урт удаан өдрийн сүүлд ядарсан хөлөө амраах газартай байна гэдэг ч бас чухал шүү.

Leave a Reply

Your email address will not be published.