Хэрвээ танайд “бяцхан чөтгөр” өсч бойжиж байгаа бол гэр орон ямар байдалтай байх нь хэнд ч ойлгомжтой. Бүтэн юм гэж үгүй, эсвэл цэвэрхэн зүйл гэж байхгүй, эргэн тойрон эмх замбараагүй …
Матрас дээр толбо үлдвэл яах вэ? Мөнгө нь байгаа бол цэвэрлэгээнд өгч болох юм, гэхдээ хамаагүй хямдхан арга байхад тэгж мөнгө үрэх хэрэг байна уу даа? Та дараах аргыг ашиглаад үзээрэй, таны матрас шинэ мэт харагдах болно.
Танд шаардлагатай зүйлс:
- 3%-ийн хэт ислийн нүүрс-ус – 235 мл
- Хүнсний сод – 3 х.х
- 1 дусал шингэн саван эсвэл аяга таваг угаагч бодис
Цэвэрлах арга:
- Цэвэрлэх бодисыг яг цэвэрлэгээ хийхийнхээ өмнө бэлдэнэ: энэ тохиолдолд л маш өндөр үр дүнд хүрэхийг анхаарна уу. Шүршдэг саванд хэт ислийн нүүрс-ус болон содыг хольж хийнэ. Сод бүрэн уусаж дууссаны дараа шингэн савангаа дуслаар нэмнэ.
- Саваа сайтар сэгсрээд толбо болсон хэсэг рүү шүршээрэй. Цацахад хөөсрөх бөгөөд 5-10 минут байлгана. Хэрвээ агааржуулагч байгаа бол шүршсэн хэсэг рүү чиглүүлж ажиллуулаарай, хурдан хатахад нөлөөлнө.
- Содын үлдэгдлийг тоос сорогчоор соруулж авна.
Матрасыг тогтмол цэвэрлэснээр гэрээ цэвэр цэмцгэр байлгах үндэс болно. Цагаан хэрэгслээ солих болгонд матрасаа тоос сорогчоор соруулж байх эсвэл матрасны угладаг даавуу хийж байнга сольж байна уу.
Бидний санал болгож байгаа энгийн аргуудын тусламжтайгаар та гэрийн нөхцөлд элдэв толбоос салах боломжтой.