in ,

ГоёГоё

Найз маань бүтэн жилийн турш ханиад ч хүрэлгүй цоо эрүүл яваа талаараа надад хэлсэн юм. Түүний нууц өглөө бүр зөгийн бал, нимбэгтэй ус уудаг гэсэн

Жилийн өмнө би хүнд ханиад хүрсэн юм. Эмчийн бичиж өгсөн эм тус болсонгүй. Нэгэн эмэгтэй өглөө болгон зөгийн бал, нимбэгтэй бүлээн ус уухыг санал болгож байж билээ.

Мэдээж тэр эмэгтэйн зөвлөгөөг би нэг их тоосонгүй. Гэхдээ гарзтай биш гээд туршиж үзэхээр шийдлээ. Ханиад ч эдгэлээ. Өглөөдөө уух бүлээн амттай ус надад таалагдаж эхэлсэн юм.

Тэгээд л би өглөө болгон ууж эхэлсэн дээ. Одоо нэг жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд би өөрийгөө шинэ биетэй болсон мэт мэдрэмж төрөх болсон юм.

Юу, хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулбал.

1. Би бүтэн жил ханиад хүрсэнгүй. Гэдэс ч өвдөхөө больсон

Би ардын анагаах ухаанд итгэдэггүй байсан гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Би эмийн сангийн байнгын үйлчлүүлэгч байлаа. Гэдэс өвдлөө – эм авч ууна. Ядаргаанд орлоо – төрөл бүрийн амин дэмээр бөмбөгдөнө… гэх мэт эмийн санд зарагдаж байгаа бүх эмийг уусан гэхэд буруудахгүй.

Амттай бүлээн ус ууснаас хойш жилийн турш би ганц ч найтаасангүй. Толгойн өвчин гэдгийг мартсан. Одоо би хаашаа ч явсан зөгийн бал, нимбэгтэй явдаг болсон. Зочид буудалд буудалласан үедээ ч ууна.

 

2. Өглөө би кофе уухаа больсон. Сэрэхдээ ч амархан болжээ

Зөгийн бал-нимбэгийн коктейль намайг өглөөний аяга кофеноос салгаж чадсан. Үүнтэй зэрэгцээд толгойн өвчин ч байхгүй болсон. Өдрийн турш би эрч хүчтэй ажиллаж чадна. Нойрондоо сайн, эрт ч гэсэн хөнгөн шингэн босоод ирнэ.

Хуучин бол нүдээ нээх гэж цаг гаран болдог байлаа. Одоо бол өглөө босоод гэрийнхнийгээ загнаж зовоохгүй. Үнэнийг хэлэхэд өөрийгөө ядарч байгаагаа сүүлийн хагас жил мэдрээгүй гэж хэлж болно.

 

3. Эргэн тойрны хүмүүс эрүүл болсон мэт санагддаг. Энэ бол хамгийн том шагнал

Би гэрийнхнийгээ өөр шигээ ус уухыг зөвлөж уулгадаг болгосон. Тийм учраас надаас бусад манай гэр бүлийн гишүүд болох эхнэр, миний хоёр хүүхэд өвлийн хүйтнээр ханиад хүрэлгүй давж чадсан.

Энэ шидэт ундаа хэрхэн ажиллаж байгааг сайн мэдэхгүй юм, гэхдээ үнэхээр үр дүнтэйг би өөрөө нотлож чадна. Энэ зөвлөгөөг өгсөн тэр эмэгтэйд талархаж явдаг юм. Уг нь эмийн санд ажилладаг эмэгтэй, дахиж түүнтэй таарсангүй.

 

Найзын маань жор

Стаканд тал нимбэгийн шүүс, хоёр цайны халбага зөгийн бал хийж хутгана. Халуун ус хийсэн бол бүлээсгэж байгаад өглөө сэрэнгүүтээ шууд ууна.

Ундааны амт өдөр болгон адилгүй байдаг нь сонин: магадгүй нимбэг, зөгийн балны чанар, төрлөөс шалтгаалдаг байж болно. Заримдаа хүчиллэг, заримдаа чихэрлэг болно, гэхдээ энэ бол чухал зүйл биш.

 

Хэрхэн нөлөөлдөг вэ?

Би анагаахын хэд хэдэн сайтуудыг ухаж учир юунд байгааг олж мэдэхийг хүссэн юм. Ингээд хэд хэдэн зүйлийг мэдсэнээ таньтай хуваалцъя.

Шээсний замын үрэвслээс таныг хамгаална

Нимбэг, зөгийн бал нь таны хоол боловсруулах эрхтнийг сайжруулахаас гадна бүдүүн гэдсийг чийгшүүлж өгдөг. Энэ утгаараа өтгөн хатах, циститийн зовлонгоос ангижрана. Ундаа нь шээс хөөх үйлчилгээтэй тул эмч нар шээсний замын өвчнөөс хамгаална гэж тайлбарлажээ.

Хоол боловсруулах ажиллагааг сайжруулна

Энэ ундааны балга болгон таны хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Нимбэг нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул аливаа халдвараас хамгаална. Уг ундааг ууснаар ходоодны шүүсний ялгарал ихсэж биеэс хорт бодис гадагшлах үйл явц сайжирна. Энэ аргаар та өөрийн жингээ хянах боломжтой болж байгаа юм.

Эрүүл бие, саруул ухаантай байхад тань тусална

Мөн гоо сайханд сайнаар нөлөөлнө. Нимбэг нь арьсны өнгийг сэргээж өгөхөөс гадна цусны ханыг цэвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, нимбэг амталсан хүний бие цусны шинэ эд эс бий болгож эхэлдэг ажээ. Ус нь коллагений ялгаруулалтанд нөлөөлөх тул арьс залуу төрхөө хадгалж чадна.

Товчхондоо, та бүхэнд бүгдэд нь санал болгож байна. Тэгээд ч амттай. Та зүгээр л туршаад үз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *