Эргэн тойрны хүмүүсийн үзэл бодол эсвэл боловсон, зарчимч байдлаасаа болж уучлалт гуйх ёстой гэж үздэг. Ингээд л эцэс төгсгөлгүй “уучлалт” цуварсаар. Үнэндээ зарим нэг тохиолдолд ямар ч уучлалт шаардлагагүйг бид ухаарахгүй юм.
Уучлалт гуйна гэдэг – одоо үед тун ховор сонсогдох үг болжээ. Энэ удаад та бүхэнд уучлалт гуйх хэрэггүй 18 зүйлийг танилцуулахаар бэлдлээ.
1. Бужигнасан энэ ухаангүй амьдралд өөрөөрөө байгаадаа уучлалт гуйх хэрэггүй.
2. Төгс биш байгаадаа уучлалт гуйх хэрэггүй – гадна төрхөөрөө ч тэр, дотоод сэтгэлээрээ ч тэр. Хүн болгон сайн, муу талтай – энэ байдал л биднийг гайхамшигтай болгодог юм.
3. Муугаар нөлөөлж байсан хүнийг өөрийнхөө амьдралаас хассандаа бүү уучлалт гуй.
4. Өмнөхөөсөө өчүүхэн ажигч болсны төлөө уучлалт гуйх хэрэггүй.
5. Гаргасан алдаа, азгүйтлээс уучлалт гуйх хэрэггүй: та зориглон туршиж үзсэн, дүгнэлт гаргаж чадсан бол өөр хэн нэг нь зориглоогүй гэдгийг бүү мартаарай.
6. Танд зовлон учруулсан хүнийг дахиж хайрлаж чадахгүй болсонд уучлалт бүү гуй.
7. Зөвхөн хэрэгтэй болсон үедээ л тантай холбогддог хүмүүстэй хайнга хандах болсондоо уучлалт гуйх гэсний хэрэггүй ээ.
8. Буруу хүндээ итгэж явсандаа уучлалт гуйх хэрэггүй. Танд хэцүү байсан ч хамаагүй шүү.
9. Шалтгаангүйгээр баярлаж байгаадаа хэн нэгнээс уучлалт гуйх хэрэггүй. Баярлаж цэнгэхэд заавал баярын өдөр, тэмдэглэлт өдөр эсвэл онцгой чухал өдөр байх албагүй.
10. Хэлсэн үнэн үгнийхээ төлөө уучлалт бүү гуй.
11. Сэтгэл хөдлөлөө нуулгүй ил гаргаж байгаадаа уучлалт гуйх хэрэггүй.
12. Хэн нэгний хийсэн үйлдлийн өмнөөс та уучлалт гуйх албагүй.
13. Өөртөө цаг зарцуулж өөрийн ашиг сонирхолоо хамгаалж байгаад хэнээс ч уучлалт гуйх шаардлагагүй.
14. Өөрийн үзэл бодол, байр суурьтай байгаадаа уучлалт гуйх хэрэггүй.
15. Татгалзаж байгаадаа уучлалт бүү гуй: энэ бол таны сонголт бөгөөд та ийм сонголт хийх бүрэн эрхтэй.
16. Сониуч байгаадаа уучлалт гуйхгүй ээ, амьдрал хувьсан өөрчлөгддөг бөгөөд эргэн тойрны хүн, амьтан, байгаль бүгд сонирхол татна: хариулт авахыг хүссэнийхээ төлөө уучлалт гуйх хэрэггүй.
17. Өөрийн мөрөөдөлдөө үнэнч байгаадаа хэнээс ч, хэзээ ч уучлалт гуйх хэрэггүй.
18. Өөрөөрөө байгаадаа хэнээс ч уучлалт гуйх хэрэггүй.