in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Хэрэв та өвчин зовиураас холуур, эрүүл саруул байхыг хүсвэл 40 наснаасаа хойш дараах 7 витаминыг тогтмол хэрэглээрэй

Нас явахын хэрээр амин дэм, эрдэс бодисуудын армийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог гээд төсөөл дөө? Энэхүү армийн тэмцэх чадварыг сайжруулахын тулд эрүүл хоолны дэглэм сахих хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэмийг бүх насны хүмүүс барих хэрэгтэй хэдий ч хүмүүс 40 насандаа дүрэм журмыг өөрчилж эхэлдэг. Эрүүл зөв хооллолтын зөвлөх хэлэхдээ,

“40 насанд хүний бие организм 20 настай үеийнхээс муу ажилладаг” гэжээ.

Тамир тэнхээ муудаж, жин нэмэхдээ хурдан болно. Цэвэршилт эхлэн, архаг хууч өвчин сэдэрдэг. Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин гэх мэт өвчнөөр өвдөх магадлал ихэснэ.

Гэхдээ үүнээс сэргийлэх гайхалтай төлөвлөгөө бий!

40 нас хүрээд уух хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг танилцуулъя:

1. B12 амин дэм

40 наснаас хойш (ялангуяа 50 наснаас хойш) B12 амин дэм нь ихээхэн ач холбогдолтой. Энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа болон цусны эргэлтийн тогтолцоог хэвийн явуулахад нэн тустай.

Өдөрт уух хэмжээ (2,4 мкг): 2 аяга сүү

 

2. Кальци

Бидний ясанд кальци ихээхэн ач холбогдолтой. Кальци нь хүний бие дэх хорт хүчлүүдийг саармагжуулдаг төдийгүй зүрх, мэдрэл, булчингийн агшилт, бусад биохимийн урвалд ихээхэн чухал.

Өдрийн хэрэглээ (1 г): 150 гр бяслаг

 

3. D амин дэм

D амин дэм нь 40 наснаас хойш зайлшгүй уух ёстой амин дэм бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Бие махбодид кальцийг шингээх үүрэгтэй. Д амин дэмийн дутагдал нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хөхний хорт хавдар, судасны хатуурал үүсэхэд нөлөөлдөг.

Өдрийн хэрэглээ (15 мкг): 100 гр шарсан загас (хулд, туна)

 

4. Магни

Магни нь цусны даралтыг хэвийн байлгадаг. 40 наснаас хойш цусны даралт хэвийн байх нь нэн чухал. Кальци биед шингэхэд тусалдаг төдийгүй булчин, мэдрэл, зүрхийг хэвийн ажиллуулж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Магни дутагдсанаар чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалтай.

Өдөрт хэрэглэх хэмжээ (350 мг): 300 гр бууцай

 

5. Кали

Кали нь бүх насныханд хэрэгтэй бөгөөд цусны даралт хэвийн байхад тустай. Кали ихтэй хоол хүнс тогтмол хэрэглэснээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүд зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулж болдог.

Өдөрт хэрэглэх хэмжээ (4,7 г): 300 гр шош

 

6. Омега-3

Хэдийгээр амин дэм биш хэдий ч энэхүү жагсаалтанд зайлшгүй орох ёстой. Хөгшрөлтийг удаашруулдаг бөгөөд санах ойг дэмжин, цусан дахь холестрины түвшинг бууруулж, зүрх өвдөхөөс сэргийлдэг.

Өдөрт хэрэглэх хэмжээ (2 г): 2 ширхэг хушга

 

7. Пробиотик

Пробиотик нь амин дэм эрдэс бодисын алинд ч орохгүй. Гэхдээ эмэгтэй хүний эрүүл мэндэд их хэрэгтэй. Нарийн гэдэсний үйл ажиллагааг хэвийн явуулж, жингээ барих болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг.

Өдөрт хэрэглэх хэмжээ (2 KOE): 300 гр йогурт

Санамж: Энд бичигдсэн бүх тоо ойролцоогоор бичигдсэн бөгөөд тухайн бүтээгдэхүүний шинж чанараас хамаардаг гэдгийг санаарай. Өөрт тань ямар нэгэн амин дэм, эрдэс бодис дутагдаж байна гэж бодож байгаа бол мэргэжлийн хүнд хандаарай.

1 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *