Машины толийг зөв тохируулах нь шинэ жолооч гэлтгүй бүх хүнд хамаатай асуудал. Мэдээж таны аюулгүй байдалд ч бас хамаатай. Толийг зөв тохируулах нь тийм ч хялбар биш бөгөөд тохируулах аргыг мэдэж байх ёстой. Ингээд толийг хэрхэн зөв бас хурдан тохируулах аргатай танилцацгаая.
Толийг хэрхэн тохируулах вэ?
Хажуугийн толинд харахад машины хойд крыло харагдаж байвал толь буруу байрлалтай байна гэсэн үг. Энэ нь машины тань ихэнх хэсгийг харуулж үзэгдэх орчныг хязгаарладаг. Хажууд явж буй машин муу харагддаг тул осол гаргах аюултай.
Зүүн талын толийг тохируулах
Хажуугийн цонхонд толгойгоо хүртэл налаарай. Зүүн талын толийг машины их биеийн хойд крыло харагдахаар тохируул. Суудал дээрээ хэвийн байрлал авсаны дараа хойд крыло бараг харагдахгүй болно.
Баруун талын толийг тохируулах
Толгойгоо машины гол хэсэгт байрлаж байхаар баруун тийш нална. Баруун талын толинд мөн адил хойд крыло харагдаж байх ёстой.
Салоны толийг тохируулах
Салоны толины гол хэсэгт хойд цонхны гол хэсэг харагдах ёстой.
Чухал зөвлөгөөнүүд
Ямар ч тохиолдолд хөдөлгөөнд оролцож байх үедээ толиор оролдохгүй байх ёстой!
Зөв тохируулсан толинд толины хөшиг гэж нэрлэдэг зүйл бий. Тийм учраас ард тань дугуйтай эсвэл мотоциклтой хүн явж байх аваас мөрөн дээгүүрээ давж харж байгаарай. Харцаараа үргэлж толио хянаж байгаарай. Ихэнх жолооч нар зөвхөн эгнээ байр солих үедээ л толь руугаа хардаг. Байнга хянаснаар та зам дээрх нөхцөл байдал, өөрийн эргэн тойрныг сайн мэдэрч, гэнэтийн үйлдэл хийхэд өөртөө болон бусдад аюул учруулахгүй.
Толио тохируулсны дараа явахад эхэн үедээ бага зэрэг хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ хэд хоногийн дараа “өмнө нь яаж явдаг байсан юм бол?” гэсэн бодол орж ирнэ.