in ,

ГоёГоё Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар

Тархинд маш муугаар нөлөөлдөг 10 зуршил. Эдгээрийг та яг одооноос эхлэн болихгүй бол нас явах тусам тархины ажиллагаа доголдож эхэлнэ

Хүний биеийг удирдах үүрэг гүйцэтгэдгийн хувьд тархи нь амин чухал эрхтэн юм. Тэрээр олон төрлийн үүрэгтэй бөгөөд хүний амьдралынхаа туршид цуглуулсан бүх мэдээллийг хадгалж байдаг.

Хэдий бидний тархийг гавлын яс бүрхэж хамгаалж байдаг ч тархи амархан гэмтдэг. Гадны нөлөө нь тархийг гэмтээж болохын зэрэгцээ таны буруу зуршил ч мөн тархийг доройтуулж болдог.

1. Өглөөний цайгаа уухгүй байх

“Өглөөний хоолыг өөртөө…” гэдгийг хүн бүр мэддэг ч өглөө бүр зохих хэмжээнд хооллоод гардаг хүмүүс тэр болгон тааралдаад байдаггүй.

Оройн хоол идэхгүй байхын зэрэгцээ өглөөний ундаа алгасаад байвал шим тэжээлийн дутагдалд орж тархи тань хэвийн ажиллахгүйд хүрч мэдэх юм шүү.

2. Нойроо дутуу авах

Удаан хугацаагаар нойргүй явахад тархины эс амархан үхэж эхэлдэг. Таныг унтаж байх үед бие болоод тархины эсүүд нөхөн төлжиж өдөр алдсанаа сэргээж байх ёстой. Иймээс нойроо хангалттай авч байх хэрэгтэй.

3. Их хэмжээний чихрийн хэрэглээ

Харамсалтай нь бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь чихэр агуулсан байдаг. Чихрийн агууламж ихтэй хүнс байнга хэрэглэх нь бусад амин чухал бодисыг өөртөө шингээж чадахгүйд хүргэдэг бөгөөд эцэстээ тархи турахад хүрдэг аж.

4. Хэт их идэх

Хэт их идэх нь жин нэмэх, гэдэс дүүрэх, толгойн судас хатуурах шалтгаан болдог ба тархины үйл ажиллагаанд саад учруулдаг байна.

5. Тамxи татах

Хамгийн элбэг бөгөөд хамгийн муу зуршлуудын нэг. Тамxи тархийг агшааж хүнийг Альцгеймерын өвчинтэй болоход хүргэдэг.

6. Толгойгоо хөнжлөөрөө бүтээж унтах

Сонин санагдаж магадгүй ч энэ зуршил тархины авах ёстой хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг эсрэгээрээ ихэсгэдэг ажээ.

7. Агаарын бохирдол

Тархинд таны бодож байгаагаас хамаагүй их хүчилтөрөгч шаардагддаг учраас бохир агаартай газар удаан хугацаагаар байх нь мөн л тархинд саатал учруулах шалтгаан болдог байна.

8. Өвчтэй байхдаа тархиа хэт их ажиллуулах

Өнөөдөр бид маш хурдацтай нийгэмд аж төрж байна. Үүнээс болж биеийн байдал тааруу байсан ч ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй болдог.

Бие муудах нь таныг амрах шаардлагатай гэсэн дохио юм. Тиймээс өвчтэй үедээ тархины ачааллыг ихэсгэх нь тийм ч сайхан санаа биш болов уу.

9. Бага ярих

Ярих нь тархийг хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа боловсон, ухаалаг яриа нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг.

10. Шинэ бодол, шинэ санаанаас хол байх

Шинийг сэтгэж, байгаа зүйлээ тэлэн хөгжүүлэх нь тархиа зөв дасгалжуулах арга юм. Мэдээж тархи булчин биш болохоор тархиа хөгжүүлэх хамгийн сайн арга бол бодох юм.

4 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *