in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ

Уртадсан жийнсэн өмдийг хасахын тулд заавал оёдолчин орох хэрэггүй, ердөө энэ хялбар аргыг мэдэж байхад л хангалттай

Дэлгүүрээс бидний авч өмсдөг өмдийг хэмжээний хувьд нэг ижил стандартаар оёдог. Тийм ч учраас тэр болгон хүн бүрт таарахгүй. Энэ тохиолдолд гэртээ ирээд жинсэн өмдөө өөртөө тааруулах ажилдаа орох нь мэдээж. Жишээ нь уртадсан өмдийг тайрахдаа заавал оёдолчин дээр очих шаардлага байхгүй. Мөнгөө төлж мэргэжлийн хүнээр хасууллаа гээд таны хүсэн хүлээсэн үр дүн гарах нь ч бас л эргэлзээтэй. Өөрөө элдэв төвөггүйгээр хасаад өмсөж болохоор байхад яагаад заавал оёдолчин руу гүйх ёстой гэж?

Энэ аргын тусламжтайгаар та хэдхэн минутын дотор өмдөө өөрөө хасаад өмсөх боломжтой.

Зөвхөн өөрийнхөө өндөрт тааруулсан жинсэн өмд өмсөхийг хүсэж байна уу?

Танд шаардлагатай зүйлс:

  • Индүү
  • Утастай зүү
  • Цавуу
  • Хатгуур зүү
  • Оёдлын машин эсвэл гараараа цэвэрхэн оёж болно

1. Өмдөө өмсөөд өөрт таарах уртыг тэмдэглэн хатгуур зүүгээр хатгана.

2. Өмдөө тайлж хуучин оёдол нь таны нугалсан тэр хэсэг дээр ил гарахаар эргүүлж нугалаарай.

3. Зүүгээ хагас сугалаад хуучин оёдлын дээгүүр оёно.

4. Өмдний илүүдэл хэсгийг аль болох оёдолдоо ойртуулж хайчилж авна.

5. Оёсон хэсгийн утас нь сэмрэхгүй байхаар цавуугаар цавуудна.

Жинсээ хэрхэн тайрахыг илүү ойлгомжтойгоор үзэхийг хүсвэл дараах видеог сонирхоно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *