1 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Бага зэргийн хөдөлгөөн хийж эхэлдэг
- Өнгө ялгаж эхлэнэ (улаан, шар, хар бас цагаан)
- Хүний нүүрний хувирлыг ялгаж харж чаддаг
- Дуу хоолойг ялгаж салгана
- Ээжийнхээ дуу хоолой, үнэр, тэврэлтийг мэдэрдэг
- Хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй зүйлийг тогтож хардаг болно
- Доошоо харж хэвтэн толгойгоо даах гэж оролдоно
2 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Инээмсэглэнэ, дуу хоолойгоор болон нүүрний хувирлаар өөрийгөө илэрхийлнэ
- Хөдөлж буй зүйлийг дагуулан харах
- Дуу чимээ гарсан үед тэр зүг рүү толгойгоо харуулан хайдаг
- Доошоо харж хэвтэн толгойгоо даах гэж оролдоно
- Гангана
3 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Аав ээжийгээ хараад танина, инээнэ
- Гомдоллож эсэргүүцэх үедээ уйлагнана
- Ганганаж ярина
- Тоглоом харах үедээ авах гэж гараа сунгана
- Тоглоом авч амандаа хийнэ
- Толгойгоо даана, доошоо харж хэвтэн мөрөн дээгүүрээ харна
- Эргэх гэж оролдоно
- Толгойгоо эргүүлнэ
- Дуу чимээ болон гэрэл гарсан зүгт харна
4 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Ээжийгээ болон хамт байдаг хүмүүсээ танина
- Таньдаг хүмүүсээ дуу хоолойгоор нь таних ба танихгүй хүний дуу хоолойноос ялгаж чадна
- Тоглоомоо 2 гартаа дамжуулна
- Тоглоомыг 2 гараараа зэрэг авах хөдөлгөөн хийнэ
- Нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлнэ
- Толгойгоо эргүүлж чаддаг болно
- Таних болон танихгүй эд зүйлд өөр өөр хариу үйлдэл үзүүлнэ
- Өөрийн гэсэн “хайртай” болон “дургүй” тоглоомтой болно
- Хооллох үед хөхөөрөө тоглох ба гараараа барьдаг болно
5 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Зургийг их тааламжтайгаар харна
- Шулганана
- Ямар нэг зүйлийг барина, шиднэ
- Таньдаг болон таньдаггүй хүмүүсийг ялгаж чадна
- Танихгүй хүнийг хараад хариу үйлдэл үзүүлнэ
- Ганцаараа 5-10 минут тоглоом тоглоно
- Эргэж чаддаг болно, гар дээрээ тулна, суух гэж оролдоно
- Тоглож байхдаа шулганана
6 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Сонссон дуу авиаг дуурайна
- Хүний яриаг анхааралтай сонсоно
- Тоглоомыг 2 гартаа ээлжлэн өөр өөр байдлаар барина
- Барьсан зүйлээ унагаана, буцааж авна
- Нэг газраас нөгөө рүү эд зүйлийг шилжүүлнэ
- 10-20 см зайд байгаа тоглоом руу гараа явуулна
- Дэмжлэгтэйгээр босож, сууж чаддаг болно
7 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Маш олон үгний утгыг мэддэг болно
- Ээжийгээ хараад хөөрнө
- Ээж нь үлдээгээд явах үед айж эхэлдэг
- Зогсох гэж оролдоно
- Ганцаараа сууж сурна
- Мөлхөж сурна
- Өнхөрнө
- Тоглоомоо зөөж тавих, нүдэх, савах, шидэх зэргээр хэрэглэнэ
- Халбаганаас идэж, аяганаас ууж сурна
- Маш сайн шулганаж ярина
- Толгойгоо бүрэн хянаж, ашиглаж чадна
- Дээшээ харж хэвтэж байхдаа бөгсөө дээш өргөж буулгана
- Хүүхдийн хөдөлгөөнтэй дуунд баясан хөөрнө, хөдөлгөөнтэй тоглоом тоглоно
8 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Яг л ярьж байгаа юм шиг шулганана
- “гараа өг”, “толгойгоо өргө” гэх мэт үгсийг ойлгож гүйцэтгэдэг болно
- Ээж нь орхих үед улам илүү айх болно
- Тоос сорогч, дуудлага, нохой хуцах гэх мэт чимээнээс айна
- Өөрөө босож, юм түшиж явж чадна
- Ганцаараа сууна
- Хурдан шаламгай мөлхөнө
- Зөөлөн идэх зүйлийг өөрөө иднэ
- Нухаш иднэ
- Хүнтэй нуугдаж тоглоно
- Өвдөглөж босно, хөлөө давуулна
- Хүний заасан газар руу харж, тэр зүгт тэмүүлнэ
- Гартаа юм барин мөлхөж чадна
- Гараа дэрвэж, гар даллана
- Бортого дээр суух гэж оролдоно
9 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Өөрөө юмнаас барин, эсвэл 2 гараас нь барихад хөлөө зөөнө
- Жижиг зүйлийг 2 хуруугаараа чимхэн авна
- “Аваад ир”, “Надаа” гэхэд эрж хайж авчирч өгнө
- Өөрийн нэрийг мэддэг болохоос гадна дуудах үед эргэн харна
- Хүн ханиаж найтаахад дуурайх гэж оролдоно
- Хүмүүст авьяасаа үзүүлнэ
- Гараа дэвж юмсыг хооронд нь мөргөлдүүлж цохино
- Нэг гартаа юм бариад мөлхөж чадна
- Юм тулан зогсож чадна
10 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Юм түшин зогсдог болно, ямар ч байрлалаас сууж сурна, өөрөө хөл дээрээ босож чадна, хүний тусламжтай алхана
- Нуугдаж тоглох дуртай
- Өөр өөр хүүхдүүдэд янз бүр хандана
- Сурсан зүйлээ дуртайяа давтаж хийнэ
- Өөр хүний нүүрний хэсгүүдийг заана
- Анхны үгнүүдээ үелэн хэлнэ
- Шээж баахаа дуу гарган мэдэгдэнэ
- Бусад хүүхдүүдтэй дуртай тоглоно
- Ойр дотны хүнээ даган дуурайна
- Шүүгээний нүд онгойлгож, доторхийг нь ухна
11 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- Бие даан итгэлтэй зогсоно, өөрөө хэд хэд алхана
- Хүүхэлдэй, машин, шоо, бөмбөг гэх мэт үгийн утгыг ойлгоно
- Нуугдах, бөмбөг шидэж тоглох дуртай
- Юм түшээд зогсож байхдаа урагш тонгойно
- Зогсож байгаад уналгүйгээр сууж чадна
- Өлмий дээрээ зогсож чадна
- Хагас өвдөглөж сууна, доош тонгойно
- Хайрцагны тагийг өөрөө нээж чадна
- Сандал түшин, түрж явна
- Халбага бариулахад ам руугаа хийнэ
- Гутал оймсоо өөрөө тайлна
- Хүний нүүрний хувирлыг даган дуурайж баясана
12 сартай хүүхэд юу чаддаг вэ?
- 10-15 хялбар үгнүүдийг хэлж сурна
- Өөрөө явж чаддаг болно
- Өөр өөр хүмүүстэй өөр өөр харьцана
- Тоглоомон жижиг пирамидыг зөв хийж чаддаг болно
- Тод зурагтай үлгэр сонсож чаддаг болно
- Унтахгүй гэж зөрүүдлэнэ
- Сэтгэлзүйн байдал хувирамтгай болно
- Эцэг эхээсээ холдохгүйн тулд уурлаж, уйлна
- Дургүй хоолоо идэхгүй гэж дургүйлхэнэ
- Хүнтэй тоглож сурна
- Зогсож байгаад өөрөө сууна
- Дугуйтай ширээ, манеж түрээд явна
- Юмсыг сугандаа хавчуулна
- Хөгжмийн аясаар дуу аялж, биеэ хөдөлгөнө
- Хоолыг зажилж иддэг болно
- Аяга халбага хэрэглэж сурсан байна