Та бүхэнд уламжлалт анагаах ухааны жоруудаас танилцуулахаар бэлдлээ. Таны биеэс илүүдэл давс, хорт бодисыг гадагшлуулахаас гадна илүүдэл жингээ багасгахад тусална. Аажимдаа таны эрүүл мэндийн байдалдаа бүхэлдээ сайжирч байгааг та мэдрэх болно.
1. Нимбэгийн 7-13 ширхэг үрийг нухаад 70%-ийн 100 мл спирт эсвэл 200 мл архинд хийж 1 өдөр харанхуй газар тавина. Хоолны дараа 1 х.х-аар өдөрт 3 удаа ууна.
2. 200 г наран цэцгийн үндэс дээр 3 л хонуулсан ус хийж 3 минут буцалгаад 1 цаг хандална. Өдөрт 4 удаа 1 стаканаар 2-4 долоо хоногийн турш бүлээнээр нь ууна. Ууж байх явцад биеэс илүүдэл давс гадагшилна. Бэлдмэлийг ууж байхдаа давсны хэрэглээг эрс багасгаж хурц хоол, согтууруулах төрлийн ундаа, тамхинаас татгалзах хэрэгтэй. Наран цэцгийн үндсийг намрын сүүлээр ухаж аваарай.
3. Хүрэн манжин, лууван болон өргөст хэмхийн шүүсийг адил хэмжээгээр холиод – 1 стаканыг өдрийн турш адил хэмжээгээр хувааж ууна. Курс эмчилгээ 1 сар.
4. Нэг ширхэг дунд зэргийн хэмжээтэй нимбэгийг хальстай нь цуг үрээд 1 хумс сармис нухаж 600 мл буцалгаж хөргөсөн усанд хийж 2-4 өдөр тасалгааны хэмд хандална. Бэлдмэлийг шүүсний дараа намар, өвөл, хаврын улиралд өлөн элгэн дээрээ 50 мл-аар ууна. В болон С аминдэм, эрдэс бодисоор баялаг бэлдмэл ажээ.
5. Нарийн гэдсийг цэвэрлэхийн тулд өлөн дээрээ дараах бэлдмэлийг ууна: 80 г-аас ихгүй кастровын тос, ½ ц.х нунтаг жостер модны холтос болон жостерийн жимс 5 ширхэгийг хийнэ.
6. Гэдэс цэвэрлэхийн тулд өглөөний 5-7 цагийн хооронд өлөн дээрээ 1 литр буцалсан усан дээр 1 х.х давс уусгаж ууна. Эхний ээлжид 3 өдөр дараалан, дараа нь долоо хоногтоо 1 удаа ууна.
7. Судас цэвэрлэх зорилгоор 2 жүрж, 2 нимбэгийн үрийг нь авч махны машинаар жижиглэсний дараа 2 х.х зөгийн бал хийж хутгана. Нэг өдөр тасалгааны хэмд хандална. Хоолноос 30 минутын өмнө 3 ц.х–аар 1 сарын турш уугаад 2 долоо хоног амарна. Шаардлагатай гэж үзвэл үргэлжлүүлж болно.
8. Хэрвээ таны гэдэс байнга дүүрдэг бол 80 г коньяк (3 одтой) болон 80 г касторка хоёрыг холиод ууна. Араас нь нэг стакан тараг уугаарай. Гэдэс ходоод маш сайн цэвэрлэгдэнэ. Харин дараа өдөр нь цагаан хоолтны каш болон салат иднэ. Жилийн дараа уг эмчилгээг дахин хийнэ.
9. Судсыг цэвэрлэхийн тулд өглөөдөө бүлээн ус 30 мл-аар ууна. 1 сар нь курс эмчилгээ болно.
10. Муу холестериныг гадагшлуулах, судасны хана цэвэрлэх бол хус модны шүүсийг хоол идэхээс 30 минутын өмнө 4-6 долоо хоног ууна. Курс эмчилгээг дуусгаад 2 долоо хоногийн дараанаас эхлүүлж болно.
11. Биеийг цэвэрлэх сибирийн оточ нарын уламжлалт жор: орос зууханд хус модны холтос шатаагаад 3 х.х үнс авч 1 литр усанд буцалгана. Усаа хөргөөд хагас стаканыг өглөө өлөн дээрээ болон унтахаасаа өмнө тус тус ууна.
12. Гэдэс цэвэрлэхдээ стакан шар сүүн дээр 2 ц.х давс хийж өглөө өлөн дээрээ уугаарай. Хэрвээ үйлчлэхгүй байвал дараагийн өглөө хэмжээг нь ихэсгэж болно.
13. Хатааж нунтагласан хээрийн шивлээ буцалгаад цай шиг ууна.
14. 2 стакан цэвэр зөгийн бал, 1 стакан ногоон гоньдны үр, 2 х.х бамбайн нунтаг үндэс сайтар холино. 2 л буцалсан ус хийж халуун савтай нь хонуулна. Хөргөөд 1 хоолны халбагаар хоолноос 30 минутын өмнө сарын турш ууна.