in , ,

ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГоёГоё ГунигтайГунигтай

Та өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд анхаардаг бол дараах 14 хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ ч битгий хөргөгчинд хадгалаарай!

Бага хэмд муудахаас гадна шим тэжээлээ алдаж амтгүй болдог хүнсний бүтээгдэхүүн нилээдгүй байх ажээ.

Хөргөгчинд хийх хэрэггүй хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна.

Авокадо

Боловсроогүй авокадог хөргөгчинд хийхэд хурдан зөөлөрч болдог нь үнэн. Гэхдээ зөөлөн байх нь чухал биш ажээ. Хальсаараа дамжуулан авч байгаа чийгэнд гол учир нь орших аж. Тийм учраас жимсний тавганд ширээн дээрээ хадгалаарай.

 

Төмс

Төмс хүйтэнд дургүй. -7 хэмээс доош байвал чихэрлэг болж амтаа алдана. Тохирох хэмд хадгалаагүй төмсийг болгоход акриламид гэх бодис байх ёстой хэмжээнээсээ их ялгарна. Төмсийг хадгалах сонгодог арга – цаасан уутанд хийгээд сэрүүвтэр газар тавина.

 

Шоколад

Бага хэмд хадгалсан шоколаданд цагаан толбонууд үүснэ. Учир юунд вэ гэвэл хүйтнээс болж шоколадны сахароз ил гарч талст үүсгэх ажээ. Ингээд л шоколад өөрийн амт, үзэмжээ алдана.

 

Халуун орны жимс

Хүйтэнд эдгээр жимснүүд нь хурдан муудаж хорт бодис ялгаруулж эхэлдэг. Хэдэн давхар цаасанд ороож шкафанд тасалгааны хэмд хадгалахыг зөвлөж байна.

 

Базилик

Базиликийг устай шилэн стаканд ишийг нь дүрж хадгална. Хөргөгчинд навч нь хурдан харлаж анхилуун үнэрээ гээнэ. Мөн хөргөгчинд байгаа өөр бусад хүнсний бүтээгдэхүүний үнэрийг өөртөө шингээж авдаг ногоо юм.

 

Урт вандуй

Хөргөгчинд үзэмжээ алдаад зогсохгүй шим тэжээлээ гээнэ. Хадгалах хамгийн шилдэг арга бол хөлдөөх.

 

Сонгино

Хөргөгчний чийг уг ногоонд тохирохгүй. Хөргөгчинд хийсэн сонгино хурдан зөөлөрч мууддаг. Хэт их чийг нь нян үржих нөхцөл болох ажээ.

 

Кофе

Кофег та өөр бусад амтаар “алах” гээгүй л юм бол хөргөгчинд хэрхэвч хийж болохгүй. Хүйтэн, чийгтэй орчинд өөрийн амтаа хурдан алдаж өөр бусад хүнсний бүтээгдэхүүний үнэрийг шингээж эхэлнэ. Харанхуй, хуурай, сэрүүвтэр газар хадгална. Хэрвээ удаан хугацаагаар хадгалах хэрэгтэй бол хөлдөөгчинд хийгээрэй.

 

Оливийн тос

Оливийн тосыг +12-оос +16 хэмд хадгалахыг зөвлөдөг. Хөргөгчинд хадгалсан оливийн тосонд өнгөр тогтож эхлэх бөгөөд өөрийн шингэн байдлаас хэт өтгөн болж хувирна.

 

Зөгийн бал

Хөргөгчний хүйтэн болон чийг нь зөгийн балд талст үүсгэхэд хүргэж өөрийн амт, чанараа алдахад нөлөөлдөг байна. Зөгийн балыг зөв хадгалж чадвал хадгалах хугацаа хамаагүй. Шилэн саванд чанга таглаад харанхуй газар тасалгааны хэмд хадгалаарай.

 

Улаан лооль

Хөргөгчинд хадгалсан улаан лооль өөрийн амтаа гээдэг. Хүйтэн, чийгтэй агаар нь улаан лоолийн зөөлөн эдэд муугаар нөлөөлдөг байна.

 

Талх

Зарим нэг гэрийн эзэгтэй нар талхаа хөргөгчиндөө хадгалдаг. Ингэснээр таны талх улам л хурдан хуучирна. Танай гэрийнхэн идэж барахааргүй тийм их хэмжээний талх байвал шарж сухар хийсэн нь дээр дээ.

 

Хаш

Хаш нь улаан лоолийн төрөл тул хүйтнээс аймтгай. Хөргөгчинд хадгалсан хаш нь толботож хурдан мууддаг. Тиймээс тасалгааны хэмд хадгалахыг зөвлөж байна.

 

Гадил

Ямар ч төрлийн гадилыг хөргөгчинд хийхэд хурдан зөөлөрч, гадна өнгө төрхөө алддаг. Хальс нь тас харласан гадил байвал бүрэн боловсорсноосоо илүүтэй буруу хадгалалтыг илтгэнэ.

11 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *