Булчингийн хөдөлгөөний дутагдал нь булчинг сулруулдаг. Жишээ нь: Хэрэв та хөлөө хугалчихвал мэдээж хэрэг танд тэргэнцэр хэрэг болно. Ийм байдлаар эдгэртлээ хэсэг хугацаанд таны хөлийн булчин хөдөлгөөнгүй болно. Өөрөөр хэлбэл хөл тань суларна. Яг үүнтэй адил зүйл таны нүдний болрыг тойрсон булчингуудад тулгардаг.
Нүдний шил зүүж байх үедээ нүдний дасгалуудыг хийх хэрэгтэй бөгөөд үгүй бол хараа улам дордоно. Нүдний булчинд биеийн бусад булчингуудын адил дасгал хэрэгтэй байдаг.
Дараах зөвлөгөөнүүд нүдний үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэхэд туслахаас гадна таны харааг сайжруулна.
1. Нүдээ 2-3 цаг тутамд амрааж нэмэлт ачаалал өгөхгүй байхыг хичээгээрэй
2. Нүдний дасгал гэдэг бол гайхалтай зүйл: 16 энгийн дасгал хийгээд хараагаа сайжруулаарай. Юу хийх хэрэгтэй вэ гэвэл дээрх зурган дээрх шугамын дагуу нүдээ хөдөлгөх юм (зургийг харна уу)
3. Нүдний шилээ ав
4. Эдгээр цэгүүдэд өдөр бүр иллэг хий (зургийг харна уу)
5. Нүдний алим дээрээ бага зэргийн даралт өг. Долоовор болон дунд хурууны өндгийг ашиглаж дараарай. Болгоомжтой байгаарай, та ямар ч өвдөлт мэдрэх ёсгүй шүү
6. Алхахдаа “хамар доорхоо” харалгүй алсыг ширтээрэй!
7. Өдөр бүр луувангийн шүүс уу. Дээр нь хэдэн дусал оливийн тос нэмээд үйлчилгээг нь нэмэгдүүлээрэй
8. Нүдээ үргэлж бүлээн усаар угааж бай
9. Унтахаасаа наад зах нь 2 цагийн өмнө компьютер дээр ажиллахаас татгалз
10. Энэтхэгийн тратака арга ч мөн хараа сайжруулахад туслах болно. Энэ нь нэг төрлийн бясалгал юм. Та ямар нэг жижиг объект, цэг эвсэл лааны дөлөн дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Төвлөрснөөр таны хараа сайжирч таны гурав дахь мэлмийг нээхэд тусална. Энэ дасгалын гол зорилго нь нүднээсээ нулимс асгартал аль болох удаан “тэвчих” юм